Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засгийг өндөг шиг эмзэг болгосон сайдуудтай хариуцлага тооцьё гэв
Монгол Ардын Нам  XXVII  Их хурлынхаа шийдвэрийг сурталчилж, ард иргэдийнхээ үгийг сонсох нэг сарын аян өрнүүлж,МАН-ын удирдлага, Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд 21 аймаг, есөн дүүрэг, бүх  суманд  ажилласан. Уг аяны хаалтын үйл ажиллагаа өчигдөр Тусгаар тогтнолын ордонд болж,  аяныхаа  үр дүнг гишүүд, дэмжигчиддээ сонордуулав.  МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас гадна бүс хариуцсан нарийн бичгийн дарга аяны үр дүнг танилцууллаа.  Хийсэн ажлаа дүгнэж цэгнэх уг хурлын салхийг М.Энхболд хагаллаа.  Өнгөрсөн хугацаанд амжуулсан чамлахааргүй их ажлаас  Монголын улс төрийн намын дарга нартай  зөвшилцөх санамж бичигт гарын үсэг зурсныг тэрбээр онцлов. Мөн МАН нэг  сарын турш  иргэдтэйгээ тогтмол уулзалт зохион байгуулж эргэх холбоотой ажилласан байна. Харин улс эх орны амьдрал зутруухан байгааг иргэдтэй уулзсан уулзалтаас тод мэдэрснээ намын удирдлагууд хэллээ. 

Ирэх оны төсвөө түүхий баталснаас эхлээд УИХ-д алдаа олон байгааг уулзсан иргэн бүр шүүмжлэлтэй хандсан аж. Тиймээс нэгэнт баталчихсан төсөв гэж орхихгүйгээр төрийн эдийн засгийг сульдаанд оруулсан Сангийн яамны сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаяр нарыг огцруулах шийдвэрийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьснаа дуулгалаа.  Үүний дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийж, Ерөнхий сайдын хэлдэг “Амьдрал сайхан байна”, “Будаа үнэтэй байвал гурил худалдаж аваад идчихээч сайхан шүү дээ”, “Болно доо”  зэрэг егөөдсөн үгс иргэдийн хувьд доромжлол шиг сонсогдож байгааг уламжиллаа. Тэрбээр эдийн засаг өндөг шиг эмзэг байгааг сануулан  өндөг харуулж, монгол төгрөгийн ханш хэрхэн унасныг нэг ширхэг нэгтийн ам.доллар 17 боодол нэг төгрөгтэй тэнцэж байгааг харуулав. 

Өнөөдрийн байдлаар эрх баригчид их өрийн тал хувьтай тэнцэх буюу  таван  тэрбум ам.долларын “Чингис” бонд хэмээх өрийг босгож 1.5 тэрбумыг нь ямар ч хяналтгүй зарцуулж байгаа нь ард олны санааг зовоож байна. Эрх баригчид сонгуульд оролцохдоо төрийн албыг цомхон чадварлаг байлгана гэж амласан ч яамдын тоо олширч, сайдуудаасаа эхлээд төрийн алба  улам “олуулаа”, улам бүр данхар болсоор байна. 2014 оны улсын төсөвт л гэхэд дарга, сайд нарын гадаад томилолтын зардал 30 гаруй хувиар нэмэгджээ. Нэг  жил зургаан сарын дотор төрийн албан хаагчдын тоог 47 мянгаар нэмж, 187 мянгад хүргэсэн байна. Ирэх онд энэ тоо 3800-аар нэмэгдэх аж. 

Хууль шүүхээр түрий барьж барина, хорино, шалгана, цагдана гэсэн дарангуйлал гаарч, Ерөнхий сайдаасаа эхлээд Үндсэн хуулийн дээгүүр алхлах явдал хэвийн үзэгдэл болов. Энэ мэт ард иргэдийнхээ гомдол, санал, бухимдлыг мэдэрсэн Ардын нам асуудлыг ард түмний талд шийдүүлдэг болгохын төлөө эрчимтэй ажиллаж эхлэв.   
0 Сэтгэгдэл
Ah-n heden nuhduud Mongoloor mine jinhene naadaj bn daa. Ed nart er n hariutslaga gej ym yuch alga!
yamarch uls oron udirdah medleg chadvargui yumnuudiig songoj amidralaaraa togluulj bgaa ard tumen bid oorsdoo buruutai. bid oorsdoo hogchino bolj bna. odoo yay gehevdee. ingej bgaad Mongol uls gej baihgui boloh baihoo.
Хамгийн их уншсан