Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ.
МАН-ын зүгээс эрх баригчид Засгийн эрх авснаас хойш цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар ямар ч арга хэмжээ авсангүй, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 30 орчим хувиар суларлаа. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бодит амьдрал дээр 30 орчим хувь өсч, улмаар иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, ард иргэдийн амьдралд хүндээр тусч байна. Чанаргүй зээл энэ оны 11 дүгээр сарын эцэст 572,5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 274 тэрбум төгрөг буюу 91,8 хувиар өссөн тул огцруулах шаардлагатай хэмээн УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга З.Энхболдод энэ сарын 16-ны өдөр өргөн барьсан.
Гэвч байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн олонх МАН-аас тавьж буй таван шаардлага огцруулах хангалттай үндэслэл биш байна гэж үзсэн тул сайдыг суудалд нь хэвээр үлдээхээр болов.
























