Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өндөр албан тушаалтан чөлөөлөгдсөн тохиолдолд гадны компанид ажиллахгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

 Төслийг санаачилсан гишүүд Монгол Улс хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн нийтийн албаны ил тод байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомжоо улам боловсронгуй болгож ирсэн хэдий ч хуулийн зарим хийдэл гарсаар байна гэж үзсэн тул уг хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн гишүүн албан тушаалаас чөлөөлөгдснөөс хойш гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн төлөөлөн удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлд 8 жилийн хугацаанд сонгогдох, томилогдохгүй байхаар уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Энэ үеэр гишүүн Х.Тэмүүжин төслийн “8 жил” гэснийг “4 жил” гэх, мөн төсөлд “гүйцэтгэх захирал, зөвлөх” гэж нэмж тусгах гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Уг хуулийн төслөөр бол, хуралдааны ирц бүрдүүлэхэд хурууны хээ ашигладаг болох явдал юм. Мөн байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд хурууны хээний төхөөрөмжөөр ирцэд бүртгүүлэн хуралдаанд оролцох бөгөөд үг хэлэх, асуулт асуухдаа ирцэд бүртгэгдсэн дарааллыг баримтлахаар тусгажээ.

Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан