Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
ХУРУУНЫ ХЭЭТЭЙ ГИШҮҮД
УИХ-ын гишүүдийг хариуцлагатай ба бусад гэж онилж болмоор. Тэд хуралд оролцох, асуудалд хандахдаа өөр өөр байдаг учир ийн салгаж авч үзэх нь илүү зөв болов уу. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаа байнга сууж, хэлэлцэх асуудалд нухацтай хандаж, төслөө нарийвчлан судлаад асуулт асууж тодруулан, саналаа хэлж, дэмжих эсвэл үгүй гэдгээ илэрхийлдэг. Нэг үгээр бол хариуцлагатай гишүүд ингэж л хууль, журмынхаа дагуу ажилладаг. Харин бусад гишүүд гэдэгт нь жинхэнэ хариуцлагагүйн туйл болсон гишүүнийг багтаана.
УИХ-ын дэгийн тухай хуулиар хуралдаа суугаагүй бол санал хураалтад татгалзсанаар тооцогддог учир зарим төсөл унах, дэмжлэг авч чадахгүй санаачлагчдаа буцах тохиолдол түгээмэл. Хамгийн их шүүмжлэл дагуулдаг асуудал бол бусдын өмнөөс ирцэнд бүртгүүлэх, санал өгөх. Хуулиар хэн нэг гишүүний өмнөөс санал өгөх эрх хэнд ч байхгүй. Гэтэл орж гарах болбол зүгээр л ойрхон байгаа нэгэнд эсвэл ширээний найздаа найдаад явдаг жишиг тогтсон. Дараалсан олон санал хураалт буюу зарчмын зөрүүтэй санал хураах үед урд, хойд гээд өөрийн ойролцоо суугаа гишүүдийн өмнөөс ганцхан хүн товчлуур дараад л явчихдаг. Төгөлдөр хуур тоглож байгаа мэт эрхэм гишүүд бусдын өмнөөс хуулийн төслийг дэмжиж байна, дэмжихгүй гээд товчлуур дараад л... Ингээд л хууль баталчихаж байгаа юм.
Байнгын хорооны хуралд бүртгүүлэхдээ ямар нэг карт уншуулдаггүй, санал өгөхдөө товчлуур ч дардаггүй, гар өргөж санал хураалгадаг. Ийм болохоор утсаар ярьж ирцэнд бүртгүүлж, “Би одоо очлоо. Ямар ч асуудал байсан дэмжиж байгаа шүү” гэчихээд бараа сураггүй алга болдог гишүүн цөөнгүй. Эсвэл хурал эхлэхэд нэг үзэгдчихээд гарахдаа Байнгын хорооны даргад “Тэр асуудлыг дэмжиж байна. Эргээд ороод ирнэ” гэж хэлээд хуралдаан дуустал танхимд цухуйдаг ч үгүй. Тавхан гишүүн суугаад арав гаруй хүний ирцтэйгээр Байнгын хорооны чухал асуудал хэлэлцэж, шийдвэр гаргадаг буруу жишигтэй.
Тэгвэл одооноос байдал өөрчлөгдөх нь бололтой. Өнгөрсөн долоо хоногт спикер гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгүүлдэг болох гэж буйгаа дуулгаад өнгөрсөн. Гишүүд ажилдаа ирэхгүйгээс болж хурлын ирц бүрддэггүй нь УИХ-ын үе үеийн даргыг зовоосоор. Парламент дахь бүлгийн дарга нар ч гишүүдээ цуглуулах гэж бишгүй л юм болдог. Энэ асуудлыг шийдэх холбогдох хуульд нь өөрчлөлт оруулах тухай төсөл парламентад өргөн бариад Байнгын хорооны хэлэлцүүлгээ амжилттай давлаа.
Төсөлд гишүүд Байнгын хороод, нэгдсэн чуулганд оролцохдоо хурууны хээгээр бүртгүүлэхийг тусгажээ. УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй, тасралтгүй, түргэн, шуурхай, үр дүнтэй болгохоор ийм өөрчлөлт оруулах гэж буйгаа төсөл санаачлагч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар илэрхийлж.
Одоогийн мөрдөж байгаа УИХ-ын дэгээр гишүүд картаар ирцээ бүртгүүлж, үг хэлэх, асуулт асуухдаа нэрээ өгсөн дарааллаа баримталдаг. Тэгвэл өөрчлөлт оруулснаар хурууны хээгээр бүртгүүлсэн дарааллаар үг хэлэх, асуулт асуух эрхтэй болох юм байна. Нэг үгээр хуралдаа ирсэн гишүүдийг үг хэлэх эрх, асуулт асуух боломжоор урамшуулж байгаа нэг хэлбэр бололтой юм. Даган дуурайх дуртай гадаадын олон оронд одоог хүртэл гар өргөдөг систем үйлчилж буй. Хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг парламент ч цөөнгүй.
УИХ-ын дарга хурууны хээгээр ирц бүрдүүлдэг асуудлыг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны Койка байгууллагатай хамтран тус улсын Засгийн газрын 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хийхээ хэлж байсан. Энэ ажилд зарцуулах мөнгө байхгүй учраас ирэх жилээс хэрэгжүүлнэ гэсэн. Тэгвэл сүүлийн үед ирц бүрдүүлэхэд тун хэцүү байгаа учир спикер хурууны хээний бүртгэлээ яаралтай эхлүүлж, холбогдох хуулиа өөрчилж, хариуцлагыг чангатгахаар шийджээ.
Уг нь, УИХ-ын тухай хуулийн зургадугаар бүлэгт гишүүний бүрэн эрхийн баталгаа, үйл ажиллагаанд хориглох зүйлийг маш тодорхой зааж өгсөн ч хурал тасалсан бол ямар арга хэмжээ авахыг дурдаагүй. Түүгээр ч барахгүй ажлын цагийг зааж өгөөгүй нь хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй гэдэг Үндсэн хуулийн заалтыг зөрчөөд байна. Ямарваа нэг байгууллага ажилтантайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа долоо хоногт нийт ажиллах цаг, нэг өдрийн ажил хэдэд эхэлж хэзээ дуусах, тасалбал ямар хариуцлага ногдуулах зэргийг тов тодорхой заадаг. Гэвч УИХ-ын гишүүн болохоор тааллаараа хуралд сууж, хүний гараар товчлуур тогшуулж, хууль баталж болохгүй баймаарсан.
Ядаж л тоо тоймшгүй чөлөө авах байдлыг хязгаартай болгох хэрэгтэй. Тэдэн удаа хурал тасалсан бол бүрэн эрхийн асуудал хөндөж тавих хүртэл арга хэмжээ авч яагаад болохгүй гэж. Ажил тасалсан хүнийг эхлээд сануулаад дараа нь цалингийн тодорхой хувиар торгодог. Бүр болохгүй бол эцсийн арга хэмжээ нь ажлаас халах байдаг. Төрийн ордонд ажилладаг Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-ын ажилтнууд хурууны хээгээр ажлын цагаа бүртгүүлсээр ирсэн. Төрийн жирийн албан хаагчид шигээ эрхэм түшээд нь байж чадвал нөгөө яриад байгаа том төрөөс ухаалаг төр рүү шилжих нэг алхам болох биш үү. Шинээр хэрэгжүүлж эхлэх хурууны хээгээр бүртгэх системийг нэвтрүүллээ гэхэд гишүүд үнэнчээр дагаж мөрдөөсэй билээ. Ямар нэг байдлаар монголчлох сэтгэлгээгээр хандаж, хурууны хээгээр бүртгэхийг зальдчихдаг болчих вий. Тун удахгүй эрхэм гишүүд ирцийн картын оронд хурууны хээгээ оруулдаг болно. Харин хурууны хээ ямар эрсдэл дагуулахыг таашгүй.
УИХ-ын гишүүдийг хариуцлагатай ба бусад гэж онилж болмоор. Тэд хуралд оролцох, асуудалд хандахдаа өөр өөр байдаг учир ийн салгаж авч үзэх нь илүү зөв болов уу. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаа байнга сууж, хэлэлцэх асуудалд нухацтай хандаж, төслөө нарийвчлан судлаад асуулт асууж тодруулан, саналаа хэлж, дэмжих эсвэл үгүй гэдгээ илэрхийлдэг. Нэг үгээр бол хариуцлагатай гишүүд ингэж л хууль, журмынхаа дагуу ажилладаг. Харин бусад гишүүд гэдэгт нь жинхэнэ хариуцлагагүйн туйл болсон гишүүнийг багтаана. Жишиг
УИХ-ын дэгийн тухай хуулиар хуралдаа суугаагүй бол санал хураалтад татгалзсанаар тооцогддог учир зарим төсөл унах, дэмжлэг авч чадахгүй санаачлагчдаа буцах тохиолдол түгээмэл. Хамгийн их шүүмжлэл дагуулдаг асуудал бол бусдын өмнөөс ирцэнд бүртгүүлэх, санал өгөх. Хуулиар хэн нэг гишүүний өмнөөс санал өгөх эрх хэнд ч байхгүй. Гэтэл орж гарах болбол зүгээр л ойрхон байгаа нэгэнд эсвэл ширээний найздаа найдаад явдаг жишиг тогтсон. Дараалсан олон санал хураалт буюу зарчмын зөрүүтэй санал хураах үед урд, хойд гээд өөрийн ойролцоо суугаа гишүүдийн өмнөөс ганцхан хүн товчлуур дараад л явчихдаг. Төгөлдөр хуур тоглож байгаа мэт эрхэм гишүүд бусдын өмнөөс хуулийн төслийг дэмжиж байна, дэмжихгүй гээд товчлуур дараад л... Ингээд л хууль баталчихаж байгаа юм.
Байнгын хорооны хуралд бүртгүүлэхдээ ямар нэг карт уншуулдаггүй, санал өгөхдөө товчлуур ч дардаггүй, гар өргөж санал хураалгадаг. Ийм болохоор утсаар ярьж ирцэнд бүртгүүлж, “Би одоо очлоо. Ямар ч асуудал байсан дэмжиж байгаа шүү” гэчихээд бараа сураггүй алга болдог гишүүн цөөнгүй. Эсвэл хурал эхлэхэд нэг үзэгдчихээд гарахдаа Байнгын хорооны даргад “Тэр асуудлыг дэмжиж байна. Эргээд ороод ирнэ” гэж хэлээд хуралдаан дуустал танхимд цухуйдаг ч үгүй. Тавхан гишүүн суугаад арав гаруй хүний ирцтэйгээр Байнгын хорооны чухал асуудал хэлэлцэж, шийдвэр гаргадаг буруу жишигтэй.
Одооноос...
Тэгвэл одооноос байдал өөрчлөгдөх нь бололтой. Өнгөрсөн долоо хоногт спикер гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгүүлдэг болох гэж буйгаа дуулгаад өнгөрсөн. Гишүүд ажилдаа ирэхгүйгээс болж хурлын ирц бүрддэггүй нь УИХ-ын үе үеийн даргыг зовоосоор. Парламент дахь бүлгийн дарга нар ч гишүүдээ цуглуулах гэж бишгүй л юм болдог. Энэ асуудлыг шийдэх холбогдох хуульд нь өөрчлөлт оруулах тухай төсөл парламентад өргөн бариад Байнгын хорооны хэлэлцүүлгээ амжилттай давлаа. Төсөлд гишүүд Байнгын хороод, нэгдсэн чуулганд оролцохдоо хурууны хээгээр бүртгүүлэхийг тусгажээ. УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй, тасралтгүй, түргэн, шуурхай, үр дүнтэй болгохоор ийм өөрчлөлт оруулах гэж буйгаа төсөл санаачлагч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар илэрхийлж.
Одоогийн мөрдөж байгаа УИХ-ын дэгээр гишүүд картаар ирцээ бүртгүүлж, үг хэлэх, асуулт асуухдаа нэрээ өгсөн дарааллаа баримталдаг. Тэгвэл өөрчлөлт оруулснаар хурууны хээгээр бүртгүүлсэн дарааллаар үг хэлэх, асуулт асуух эрхтэй болох юм байна. Нэг үгээр хуралдаа ирсэн гишүүдийг үг хэлэх эрх, асуулт асуух боломжоор урамшуулж байгаа нэг хэлбэр бололтой юм. Даган дуурайх дуртай гадаадын олон оронд одоог хүртэл гар өргөдөг систем үйлчилж буй. Хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг парламент ч цөөнгүй.
УИХ-ын дарга хурууны хээгээр ирц бүрдүүлдэг асуудлыг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны Койка байгууллагатай хамтран тус улсын Засгийн газрын 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хийхээ хэлж байсан. Энэ ажилд зарцуулах мөнгө байхгүй учраас ирэх жилээс хэрэгжүүлнэ гэсэн. Тэгвэл сүүлийн үед ирц бүрдүүлэхэд тун хэцүү байгаа учир спикер хурууны хээний бүртгэлээ яаралтай эхлүүлж, холбогдох хуулиа өөрчилж, хариуцлагыг чангатгахаар шийджээ.
Уг нь, УИХ-ын тухай хуулийн зургадугаар бүлэгт гишүүний бүрэн эрхийн баталгаа, үйл ажиллагаанд хориглох зүйлийг маш тодорхой зааж өгсөн ч хурал тасалсан бол ямар арга хэмжээ авахыг дурдаагүй. Түүгээр ч барахгүй ажлын цагийг зааж өгөөгүй нь хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй гэдэг Үндсэн хуулийн заалтыг зөрчөөд байна. Ямарваа нэг байгууллага ажилтантайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа долоо хоногт нийт ажиллах цаг, нэг өдрийн ажил хэдэд эхэлж хэзээ дуусах, тасалбал ямар хариуцлага ногдуулах зэргийг тов тодорхой заадаг. Гэвч УИХ-ын гишүүн болохоор тааллаараа хуралд сууж, хүний гараар товчлуур тогшуулж, хууль баталж болохгүй баймаарсан.
Ядаж л тоо тоймшгүй чөлөө авах байдлыг хязгаартай болгох хэрэгтэй. Тэдэн удаа хурал тасалсан бол бүрэн эрхийн асуудал хөндөж тавих хүртэл арга хэмжээ авч яагаад болохгүй гэж. Ажил тасалсан хүнийг эхлээд сануулаад дараа нь цалингийн тодорхой хувиар торгодог. Бүр болохгүй бол эцсийн арга хэмжээ нь ажлаас халах байдаг. Төрийн ордонд ажилладаг Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-ын ажилтнууд хурууны хээгээр ажлын цагаа бүртгүүлсээр ирсэн. Төрийн жирийн албан хаагчид шигээ эрхэм түшээд нь байж чадвал нөгөө яриад байгаа том төрөөс ухаалаг төр рүү шилжих нэг алхам болох биш үү. Шинээр хэрэгжүүлж эхлэх хурууны хээгээр бүртгэх системийг нэвтрүүллээ гэхэд гишүүд үнэнчээр дагаж мөрдөөсэй билээ. Ямар нэг байдлаар монголчлох сэтгэлгээгээр хандаж, хурууны хээгээр бүртгэхийг зальдчихдаг болчих вий. Тун удахгүй эрхэм гишүүд ирцийн картын оронд хурууны хээгээ оруулдаг болно. Харин хурууны хээ ямар эрсдэл дагуулахыг таашгүй.
Л.Номин
0 Сэтгэгдэл
























