Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Зарим дүүрэг, хорооны Засаг даргыг урамшуулна
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 12 сарын 18-ны өдөр болж, “Нийслэлийн дүүрэг, хороодод эрүүл аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох тухай” асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанд уг асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/90 тоот захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харъяа газрын удирдах ажилтнуудад болон тэргүүний албан хаагчдад урамшуулал олгох тухай журам”, 2013 оны А/01 тоот захирамжаар батлагдсан “Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлал”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулан ажилласан дүүрэг, хороодын Засаг даргыг шагнаж урамшуулахаар болсон. Үүний дагуу Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох ажлын хэсэг дүүрэг бүрээс ирсэн хороодын материалтай танилцаж, 22 шалгуур үзүүлэлтээр дүгнэн 3 дүүрэг, 50 хороодын Засаг даргыг урамшуулахаар болжээ. Тодруулбал Багануур, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нар, Баянгол дүүргийн 1, 7, 8, 11, 12, 13, 18, 21, Багахангай дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 3, 5, 7, 8, 10, 13, 15, 22, 26, 28, Багануур дүүргийн 1, 5, Чингэлтэй дүүргийн 5, 8, 13, 16, 17, 19, Сонгинохайрхан дүүргийн 4, 7, 11, 12, 13, 19, 23, 24, 25, 29, Хан-Уул дүүргийн 3, 7, 8, 12, 16, Сүхбаатар дүүргийн 7, 10, 11, 12, 15, 16, Налайх дүүргийн 5, 6-р хорооны Засаг дарга нарт 1,6 -2,3 сая төгрөгөөр урамшуулна. Энэ онд нийслэл анх удаа хороо бүрийнхээ эрүүл аюулгүй байдлын индексийг тогтоож, цаашид  хэрхэн ажиллахаа тодорхойлсон. Жил бүр тогтмол хийхээр болсон энэ ажлыг зохион байгуулахад идэвхтэй оролцсон болон Нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2014 оны зорилтын дагуу үр дүнтэй ажилласан дээрх дүүрэг, хорооны Засаг дарга нарыг урамшуулж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга захирамж гаргахаар боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан