Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
МЗХ БНСУ-ын Залуучуудын Холбоотой “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа
Монголын Залуучуудын Холбоо 2013 онд гадаад харилцаагаа өргөтгөх, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд улс орнуудын залуучуудын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Өнгөрсөн сард гэхэд БНХАУ-ын Засгийн Газар, Бүх Хятадын Залуучуудын Холбооны урилгаар Гадаад Харилцааны яам болон төрийн ба төрийн бус байгууллага, Монголын Залуучуудын Холбоо, бизнес эрхлэгчид, орон нутгийн залуучуудын төлөөлөл болсон 100 залуу Бээжин, Циндао хотод айлчлал хийгээд ирсэн. Тэгвэл өчигдөр буюу 12-р сарын 18-нд БНСУ-ын эрх баригч Сэнүри намын дарга, тус улсын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч ноён Ванг Вү Ёогийн урилгаар МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д айлчиллаа. Тус уулзалтад Солонгосын Залуучуудын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ян Чүл Сүн, Шинийг Санаачлах Үйл Ажиллагааг Дэмжих Газрын дарга Ли Сан Гү, МЗХ-ны Бодлого Төлөвлөлтийн Газрын дарга С.Болорцэцэг, МЗХ-ны Орхон аймгийн ЗХ-ны тэргүүлэгч гишүүд Ч.Батжаргал, Х.Баттулга, Авто Замчин ЗХ-ны тэргүүн Н.Мөнхбаясгалан нар оролцлоо. Айлчлалын үеэр манай 2 орны залуучуудын байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан