Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Н.Алтанхуяг: “Самурай” бонд гаргахыг эцэслэн шийдээгүй
Ерөнхий сайд 30 минутын уулзалтаараа сэтгүүлчдэд энэ долоо хоногт хийсэн ажлаа танилцуулаад асуултад хариулсан. Харин боловсролын асуудлаар сүүлийн үеийн мэдээлэл өгөхөөр БШУ-ы сайд Л.Гантөмөр уулзалтад оролцлоо.
Монгол, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөл Ази Европыг холбосон төмөр замыг байгуулах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа болон “Чингис” бондоор санхүүжүүлсэн ажлуудаа танилцуулав. Авто зам, бүтээн байгуулалт, хувийн хэвшлийг дэмжсэн зэргийг дурдлаа. Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ үгийг сонссон болон агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны анхны хуралдааны талаар мэдээлэл өгсөн.
БШУ-ы сайд Л.Гантөмөр “40 сургуулийг лаборатор сургууль болгосон, эдгээрт улирал улирлаар нь сурах бичиг өгч байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим нэг сурах бичгийн хэвлэлт удааширч, цөөн хоногоор сурах бичиг хоцорсон тохиолдол гарсан. Цаашид ийм тохиолдол гарахгүй. МУИС 15 салбар их сургуулиас бүрддэг. Их, дээд сургуулиуд ийм жижиг бүтцээсээ татгалзаж судалгаа хийдэг том бүтэц рүү шилжих учиртай. Эхний шинэчлэлийг МУИС-д хийж байгаа. ТУЗ-ийн шийдвэрээр таван бүрэлдэхүүн сургуультай байна гэсэн шийдвэр гарсан. Эсэргүүцэл бол байгаа. 15 захирал, 15 орлогч захирал, 80 тэнхмийн эрхлэгч байна. 270 орчим профессорын 50 хувь нь дарга байгаа. Тэд судалгаанд анхаарахгүй байна. Эрдмийн ажил хийдэг, олон улсын хэвлэлд бүтээлээ хэвлүүлдэг багш нар бол энэ шинэчлэлд таатай хандаж байгаа. Монгол Улсын дээд боловсролын системийг энэ өөрчлөлт аварна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад дараахь хариултыг өглөө.
-”Самурай” бондыг арилжаалсан гэдэг мэдээлэл яваад байгаа нь үнэн үү?
-Японы зах зээлд босгох бондын талаар эцэслэсэн шийд гараагүй. Байгаа нөхцөл байдлаа танилцуулсан. Бондыг 10 жилийн хугацаатай гаргахаар ярилцаж байна. Хүү, хэмжээг эцсийн байдлаар шийдээгүй. Одоогоор 300 сая иенийн бонд гаргана гэж ярилцаж байгаа.
-Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй тухай хуулийн төсөл хэлэлцүүлж эхэлсэн. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ асуудлаар Засгийн газрын гишүүдтэй уулзаж ярилцсан. 1990 оноос хойш л хавсарч хаших ёсгүй гэж ярьсан. 1996-1998 онд хавсарч болохгүй гээд ҮХЦ-д өгч гаднаас сайд нараа бүрдүүлсэн. Гэтэл ард түмний дэмжлэг аваагүй хүн сайд хийхгүй гээд болиулсан. Ингэж салгаснаар Засгийн газрыг бужигнуулдаг болчих вий. Хоёр тийшээ туйлшрах бас сайн зүйл авчрахгүй.
-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж ямар асуудал хэлэлцэв?
-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог хариуцаж аваад анхны хуралдаанаа хийлээ. Холбогдох хүмүүсээс мэдээлэл авлаа. Бодлогын хувьд түүхий байна. 2014 он гараад ямар арга хэмжээ авч ажиллахаа албан ёсоор зарлана. Одоо бол хүмүүсээс санал авч байна. Твиттерээр 146 хүн хандаж, санал хэлсэн. Тэдгээрийг багцалж, судалж үзнэ. Зөвхөн ганцаараа утаатай тэмцэхгүй. Та бүхэн ч хувь нэмрээ оруулж, хамтрах хэрэгтэй.
-Багануурын нүүрсийг Засгийн газар тараахгүй байж болохгүй юу гэж гишүүд яриад байгаа?
-Багануурынхаас өөр нүүрс тараах боломжгүй. Энэ бол амьдрал мэдэхгүй хүмүүсийн үг. Утаа бага ялгаруулдаг технологи нэвтрүүлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд 250 тэрбум төгрөг утаа бууруулахад зарцуулж. Ирэх жил гэхэд 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ямар ч байсан гурван жилийн дараа гэхэд утааг мэдэгдэхүйц багасгахын төлөө ажиллана. Утаа арилгана гэдэг харьцангуй ойлголт. Мэдэгдэхүйц бууруулах тухай л ярих ёстой.
-Төсвийн орлого 400 орчим тэрбум төгрөгөөр тасарсан талаар?
-Төсвийн орлого тасарсан талаар мэдэхгүй байна.
Ерөнхий сайд 30 минутын уулзалтаараа сэтгүүлчдэд энэ долоо хоногт хийсэн ажлаа танилцуулаад асуултад хариулсан. Харин боловсролын асуудлаар сүүлийн үеийн мэдээлэл өгөхөөр БШУ-ы сайд Л.Гантөмөр уулзалтад оролцлоо. Монгол, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөл Ази Европыг холбосон төмөр замыг байгуулах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа болон “Чингис” бондоор санхүүжүүлсэн ажлуудаа танилцуулав. Авто зам, бүтээн байгуулалт, хувийн хэвшлийг дэмжсэн зэргийг дурдлаа. Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ үгийг сонссон болон агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны анхны хуралдааны талаар мэдээлэл өгсөн.

0 Сэтгэгдэл