Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Улаанбаатар хотод эхний ээлжинд 58 км дугуйн зам барина
Нийслэлийн ИТХ-аар баталсан газар зохион
байгуулалтын төлөвлөгөөнд нийслэл хотод 3 жилийн дотор 186,7 км унадаг
дугуйн зам, 99 иж бүрэн унадаг дугуйн зогсоол шинээр барихаар тусгасан
байна. Унадаг дугуйн зогсоолыг 2 км тутамд заавал хийж, тодорхой цэгүүд
дээр дугуй засварын газар, хяналтын камертай байхаар төлөвлөсөн бөгөөд
замын тэмдэг тэмдэглэгээг олон улсын стандартын дагуу хийх юм. Унадаг
дугуйн замтай болсноор дугуйн хэрэглээ нэмэгдэхээс гадна замын
түгжрэл, агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах ач
холбогдолтой. Мөн хүүхэд залуучуудыг цаашлаад бүх насныхныг эрүүл,
идэвхтэй амьдралд уриалан, амьдралын шинэ зөв хэмнэлийг бүрдүүлдэг
байна. Дугуйн замын төлөвлөлтийг “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн
хүрээнд анх удаа иргэдийн бодитой санал, хүсэлд тулгуурлан боловсруулсан
бөгөөд 1 сар орчим хугацаанд цахим ертөнц ашиглан фэйсбүүк, твиттер
хуудсаар дамжуулан иргэдийн саналыг авчээ. “Унадаг дугуйн шинэ зам
төсөл” –ийн судалгаагаар Улаанбаатар хотын ихэнх гудамж талбайд явган
замын хажуугаар нэмэж шинээр зам хийх болон одоо байгаа өргөн чөлөө
дагуу явган замыг тэмдэгжүүлэн ашиглах боломжтой гэж үзсэн байна.
Тиймээс эхний ээлжинд сургалт, аялал зугаалгаар голчлон ашиглах унадаг
дугуйн 58 км зам, 20 орчим нэгдсэн зогсоол хийхээр болжээ. Тодруулбал
Богд уулын хойгуур болон төмөр зам дагуу 33 км зам, Энхтайваны өргөн
чөлөө дагуу 8,6 км зам барихаар төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл