Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх журам баталлаа
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам” баталлаа. Энэхүү журам батлагдсанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх, үр дүнг тооцох, нийслэлээс гаргах бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, нээлттэй, шуурхай, ил тод байдлыг бүрдүүлэх боломжтой болох юм. Нийслэлээс төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй болгох зорилгоор цахим өргөдөл гомдлын системийг нэвтрүүлж эхэлсэн төдийгүй нэг цэгийн үйлчилгээг эхлүүлэхээр “Иргэд хүлээн авах төв”-ийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтэцэд шинээр байгуулсан юм. Шинээр баталсан журамд иргэд өргөдөл, гомдлоо “Иргэд хүлээн авах төв, Засгийн газрын “11-11” төв”, нийслэлийн лавлагаа, мэдээллийн төв”-ийн “1200” тусгай дугаарын утсаар,  www.ub1200.mn цахим хуудсаар, Ухаалаг гар утасны Smart UB аппликейшнээр, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаар,  Мессеж /SMS/ болон бусад хэлбэрээр ирүүлэх боломжтой гэж заасан байна. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан хаагчид өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш нэмэлт баримт, мэдээлэл бүрдүүлэх шаардлагагүй, өөрт байгаа мэдээлэл, олгогдсон эрх, үүргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой өргөдөл, гомдлыг ажлын 8 цагийн дотор нэмэлт баримт, мэдээлэл бүрдүүлэх, өөр байгууллага, албан тушаалтнаас тодруулга, лавлагаа авч, судалж шийдвэрлэх өргөдөл, гомдлыг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэхийг эрмэлзэнэ гэж журамд заажээ. Харин шалгаж тодруулах шаардлагатай, мөн тодорхой ажиллагаа хийгдэх боловч ажлын хэсэг болон зөвлөл, комисс, хорооны хурлаар хэлэлцүүлэх шаардлагагүй өргөдөл, гомдлыг анх бүртгэсэн өдрөөс хойш ажлын 15 хоногийн дотор тус тус хянан шийдвэрлэхийг эрмэлзэнэ гэж тусгасан байна. Хэрвээ тухайн өргөдөл гомдол нь газар дээр нь нягтлан шалгах, судалгаа хийх, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах шаардлагатай, ажлын хэсэг болон зөвлөл, комисс, хорооны хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх өргөдөл, гомдлыг анх бүртгэсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр журамд заажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан