Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Торгуулиа барагдуулаагүй тохиолдолд жолоодох эрхийг нь хасна
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 80 дугаар тогтоолоор “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫН ТӨХӨӨРӨМЖӨӨР ИЛРҮҮЛСЭН ЗӨРЧИЛД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЖУРАМ” баталсан. Энэхүү журмын дагуу замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн тээврийн хэрэгслийг илрүүлэх, зөрчилд торгууль ногдуулах, баримтжуулсан торгуулийн мэдэгдэх хуудсыг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэх, төлбөр барагдуулах үйл ажиллагааг 08 сарын 01-ний өдрөөс эхэлсэн юм. Мөн НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолоор Энхтайваны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос 5-н шарын автобусны зогсоол хүртэл автозамын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан таксиг зорчуулах шинэ журамтай болсон юм. Энэхүү журмыг хэрэгжүүлэх зороилгоор 2013 оны 10 сарын 21-ны өдрөөс эхлэн Энхтайваны өргөн чөлөөний 1-р эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд, зөрчлийн баримтжуулсан торгуулийн мэдэгдэх хуудсыг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар Энэхүү үйл ажиллагаа эхэлснээс хойш 2013.12.19-ны өдрийг хүртэл замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөс илэрсэн нийт 66 354 зөрчлийг хянан баталгаажуулсан байна. Эдгээрээс гэрлэн дохионы зөрчил 18642, хурдны зөрчил 24660, 1-р эгнээгээр зорчсон 23052 тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн болон аж ахуйн нэгжийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлэхээр “Монгол Шуудан” ТӨХК-д хүлээлгэн өгөөд байна. Одоогоор дүрэм зөрчсөн жолооч нарын 75 хувь нь торгуулийн төлбөрөө барагдуулж, улсын төсөвт 360 гаруй сая төгрөг төвлөрүүлжээ. Харин цаашид  торгуулиа барагдуулаагүй тохиолдолд ирэх оны 01 сарын 01–ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн жолоодох эрхийг хасах хүртлэх арга хэмжээ авч ажиллах болсон тухайгаа Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлж байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигчид зөрчлийн мэдээллээ www.torguuli.mn сайтаас тээврийн хэрэгслийн улсын дугаараар шүүж харах боломжтой юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан