Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Цаатан иргэдэд 179 сая төгрөгийн тэтгэмж олгожээ
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт оршин суудаг цаатнууд улсад ажил хөдөлмөр эрхэлдэггүй учир улсаас олгох тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чаддаггүй ч халамжийн үйлчилгээнд хамруулах боломжтой байдаг. Тийм ч учраас өнгөрсөн зургадугаар сараас эхлэн тайгад амьдардаг 18 хүртэлх насны хүүхдэд хангайн бүсийн амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгож эхэлсэн. Мөнгөн тэтгэмжийг өнгөрсөн сар хүртэлх дүнгээр тооцвол нийтдээ 179 594 800 төгрөгийн тэтгэмж олгожээ.
Цагааннуур суманд нийтдээ 1430 цаа буга тоологдсон бөгөөд цаа бугын удмын санг сайжруулах зорилгоор Турк Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн 35.0 мянган ам.долларын санхүүжилтээр ОХУ-ын Тува улсаас үржлийн өсвөр насны 20 цаа худалдан авах гэрээ байгуулжээ. Тайгад амьдардаг иргэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх ажлын байр бий болгох зорилгоор Цагааннуур сумын цаачдын орон сууцыг сумын төв рүү нүүлгэн барьж, ажлын байр барихаар 10 сая төгрөгийн тендер зарлаад одоо ажлыг эхлүүлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан