Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
МАН-д сөрөхөөсөө илүү улс төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллахыг зөвлөв
Өнгөрсөн наймдугаар сард Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үе үеийн гишүүдийг хүлээн авч өнөөгийн нийгэм, эдийн засаг, хөгжлийн талаар санал бодлоо солилцъё хэмээн урьж байсан. Үнэндээ эдийн засаг хямарч байна, энэхүү хямралыг багахан хохиролтой даваад гарчих арга чарга хайж байсан гэхэд хилсдэхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн нарын тэргүүтэй үе үеийн Ерөнхий сайд нараас эхлээд өнөөдөр энэ албыг нуруун дээрээ үүрч яваа Н.Алтанхуяг ч энэ уулзалтад байсан. Уулзалтын дараа Д.Бямбасүрэн гуайн цаашид манайхаас гэлтгүй олон улсын байдлаас шалтгаалан хүндрэл үүсэх нь. Бид үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй хэмээж байсан бол Ш.Гунгаадорж гуай “Эдийн засгийн байдал хүндрэлтэй байна. Тиймээс энэ нөхцөл байдлыг дүгнэж санал бодлоо ярилцлаа” гэсэн. Намрын дунд сараас эхэлсэн эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах талаархи асуудал өнөөдөр ч улс төрийн гол сэдэв хэвээр байна.

Тэгвэл МАН-ын дарга М.Энхболд өчигдөр үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзан тэдний санал бодлыг сонссон. Уулзалтад Д.Содном, Ш.Гунгаадорж, М.Энхсайхан нар хүрэлцэн ирсэн байлаа. Ардчилсан намаас Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайханы хувьд сүүлийн үед М.Энхболд даргатай цөөнгүй удаа хамт харагдаж байгааг онцлох хэрэгтэй. Харин МАН-ын Засгийн газрыг хамгийн сүүлд тэргүүлж байсан хоёр Ерөнхий сайдыг өөрсдийн байр суурийг илэрхийлнэ гэж итгэж байсан ч харагдсангүй. С.Баяр, Сү.Батболд нар эдийн засгийн хямралд дуудсан, хамаг юмны эх суурийг тавьсан Засгийн газрыг толгойлж байсан хэмээн “буруутгагдах” болсны хувьд энэ уулзалтад өөрсдийн байр суурийг илэрхийлэх ёстой л хүмүүс. Гэвч тэд үзэгдсэнгүй.
Гадаадад байгаа учраас ирж чадаагүй гэсэн тайлбар л үзэгдэнэ. Харин Р.Амаржаргал гишүүн эмнэлэгт хэвтэж буйгаа хэлж. МАН-ын дарга М.Энхболд нь Монгол Улсын 24 дэх Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байсан билээ.
М.Энхболд МАН-ын даргаар сонгогдсоноосоо хойш хэд хэдэн аймгаар явж энгийн иргэдтэйгээ уулзаж, ажил амьдралын талаар ярилцаж, мөн энэ сарын эхээр бизнесийнхний жаргал зовлонг хуваалцсан. Сүүлийн өдрүүдийн мэдээллээс харвал Ерөнхийлөгч өдөр алгасахгүй шахам уулзалт, хурал хийж, бизнесийнхэн энгийн иргэд хэвлэлийнхний санаа бодлоос хуваалцаж буй дур зураг харагдаж байгаа. МАН-ын дарга ч энэ ажилд ханцуй шамлаад буй.
Тэрээр уулзалтын эхэнд улс орны өнөөгийн эдийн засгийн байдал тун хүнд байгааг дурдаад энэ үед Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг хүлээн авч санал бодлыг нь сонсч байна хэмээв. Түүний хэлснээр энэ оны төсвийн орлого зарлагын асуудал анхаарал татах хэмжээнд хүрч, оны сүүлээр төсвийн орлого 700 орчим тэрбум төгрөгөөр тасрах урьдчилсан төлөв гарсан гэв. Сүүлийн таван жилд дунджаар 88-90 хувиар тогтмол биелж ирсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл энэ жил 58 хувьтай гарч. Мөн гадаад өрийн хэмжээ 17,8 тэрбум ам.долларт буюу ДНБ-ний 50 хувьд хүрсэн. Байдлыг энэ хүртэл хүндрүүлсэн Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд нартай хариуцлага тооцож огцруулах асуудлыг МАН-ын бүлгээс УИХ-д өргөн барьсан. Энэ тухай наймдугаар сараас хойш анхааруулж байсан гэдгээ ч хэлэв. Түүнийг ийн танилцуулсны дараа уулзалтад ирсэн Ерөнхий сайд нар өөрсдийн санаа бодлыг хуваалцсан юм. Тэд намууд дотор үл ойлголцол үүсэх, хоорондоо хагаралдаж байгаа нь төрийн тогтвортой бүтцийг ганхуулах хамгийн гол шалтгаан гэдгийг дурдаж байсан.
Ерөнхий сайд асан М.Энхсайхан” Сонгуулийн үр дүнд байгуулсан Засгийн газартаа ажиллах бололцоо олгох зарчим Монголд үгүйлэгдэж байна. МАН-аас оруулсан хоёр сайдыг огцруулах асуудлыг ойлгож байгаа ч улс төрийн тогтворгүй байдал бий болгох эхлэл болох эрсдэлтэйг тооцож дэмжээд баймааргүй. УИХ-ын гишүүдийн давхар дээлийг тайлах төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Хуулийн хэрэгжилтийг 2016 оны долдугаар сараас эхлүүлэх хэрэгтэй” гэв.
Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж “Олон улсын хэмжээнд зэрэг буурсан чанаргүй зээлийн хэмжээ хэтэрхий их байна. Ийм байхад улс орны эдийн засаг гадаадаас өр зээл аваад сайхан болно гэдэг үлгэр. Хариуцлага тооцох асуудал байх ёстой. Үүнийг сөрөг хүчин олонхийн мууг үзэх гээд байгаа мэтээр харлуулах хэрэггүй. Гэхдээ өнөөдөр улс төрийн тогтвортой байдал юу юунаас чухал гэдгийг сөрөг хүчин анхаарах хэрэгтэй. 20 гаруй жил Монгол Улс Ерөнхийлөгч, парламент нь аль нь шийдвэр гаргаад байгаа нь мэдэгдэхгүй явж ирлээ. Үндсэн хуулинд гар хүрэх ажлыг дорвитойхон эхлүүлж байж өнөөдрийн дэгэн догонг арилгана. Сонгодог парламентын тогтолцоо буюу хоёр танхимтай, Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог зарчмыг Үндсэн хуульдаа тусгах цаг нь болсон” хэмээн Үндсэн хуулийг хөндөхийг санал болгов. Харин Ерөнхий сайд асан Д.Содномын хувьд “Энэ хэцүү байдлыг ойлгож байгаа ч хэрхэн үүнээс гарах вэ, үүний тулд юу хэрэгтэй вэ гэдэг гарцыг бодох хэрэгтэй. Дөрвөн жилийн хугацааг харсан биш алсыг харсан тал талаас нь хөгжлөө тодорхойлсон иж бүрэн бодлоготой болох ёстой” гэв. Тэрээр “Үйлдвэрлэлийн салбарыг нэн тэргүүнд авч үзэх нь зүйтэй. Хамгийн түрүүнд цахилгаан станцуудаа барьж, Засгийн газар үндэсний үйлдвэрлэлдээ анхаарлаа хандуулбал эдийн засаг хөгжөөд явна. Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар бол 2016 оноос өмнө амжиж оруулаад цэгцлэх хэрэгтэйг ч анхаарууллаа.
үндсэн хуульд өөрчлөлт оруулах бол заавал 2016 оноос оруулах гэдэг нь ямар учиртай юм бол доо унахаасаа өмнө өөрсөддөө тохируулана гэсэн юм бол уу??? сөрөг хүчин гэдэг бол сөрөг л байх хэрэгтэй ард түмэн бид сөрөг байхыг л хүсэж байгаа шүү дээ
M.Enhbold saidiin yeees ediin zasgiin doroitol unalt gynzgiirsen shyy dee.Enhbold ta uls orond uchruulsan ene nyglee uaaj arilgah be? AN-d huanaltaa zov taviad ajliig n# hiilge! Hamtran luivardsan nehedteigee herengee bygd ulsdaa butsaan eg !ingevel ulsiin hegjild ih nemer bolno shyy.Er zorig n# dutah baih daa.
БОЛЬЁ ОО
Өнгөрсөн наймдугаар сард Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үе үеийн гишүүдийг хүлээн авч өнөөгийн нийгэм, эдийн засаг, хөгжлийн талаар санал бодлоо солилцъё хэмээн урьж байсан. Үнэндээ эдийн засаг хямарч байна, энэхүү хямралыг багахан хохиролтой даваад гарчих арга чарга хайж байсан гэхэд хилсдэхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн нарын тэргүүтэй үе үеийн Ерөнхий сайд нараас эхлээд өнөөдөр энэ албыг нуруун дээрээ үүрч яваа Н.Алтанхуяг ч энэ уулзалтад байсан. Уулзалтын дараа Д.Бямбасүрэн гуайн цаашид манайхаас гэлтгүй олон улсын байдлаас шалтгаалан хүндрэл үүсэх нь. Бид үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй хэмээж байсан бол Ш.Гунгаадорж гуай “Эдийн засгийн байдал хүндрэлтэй байна. Тиймээс энэ нөхцөл байдлыг дүгнэж санал бодлоо ярилцлаа” гэсэн. Намрын дунд сараас эхэлсэн эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах талаархи асуудал өнөөдөр ч улс төрийн гол сэдэв хэвээр байна.

Тэгвэл МАН-ын дарга М.Энхболд өчигдөр үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзан тэдний санал бодлыг сонссон. Уулзалтад Д.Содном, Ш.Гунгаадорж, М.Энхсайхан нар хүрэлцэн ирсэн байлаа. Ардчилсан намаас Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайханы хувьд сүүлийн үед М.Энхболд даргатай цөөнгүй удаа хамт харагдаж байгааг онцлох хэрэгтэй. Харин МАН-ын Засгийн газрыг хамгийн сүүлд тэргүүлж байсан хоёр Ерөнхий сайдыг өөрсдийн байр суурийг илэрхийлнэ гэж итгэж байсан ч харагдсангүй. С.Баяр, Сү.Батболд нар эдийн засгийн хямралд дуудсан, хамаг юмны эх суурийг тавьсан Засгийн газрыг толгойлж байсан хэмээн “буруутгагдах” болсны хувьд энэ уулзалтад өөрсдийн байр суурийг илэрхийлэх ёстой л хүмүүс. Гэвч тэд үзэгдсэнгүй.
Гадаадад байгаа учраас ирж чадаагүй гэсэн тайлбар л үзэгдэнэ. Харин Р.Амаржаргал гишүүн эмнэлэгт хэвтэж буйгаа хэлж. МАН-ын дарга М.Энхболд нь Монгол Улсын 24 дэх Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байсан билээ.
М.Энхболд МАН-ын даргаар сонгогдсоноосоо хойш хэд хэдэн аймгаар явж энгийн иргэдтэйгээ уулзаж, ажил амьдралын талаар ярилцаж, мөн энэ сарын эхээр бизнесийнхний жаргал зовлонг хуваалцсан. Сүүлийн өдрүүдийн мэдээллээс харвал Ерөнхийлөгч өдөр алгасахгүй шахам уулзалт, хурал хийж, бизнесийнхэн энгийн иргэд хэвлэлийнхний санаа бодлоос хуваалцаж буй дур зураг харагдаж байгаа. МАН-ын дарга ч энэ ажилд ханцуй шамлаад буй.
Тэрээр уулзалтын эхэнд улс орны өнөөгийн эдийн засгийн байдал тун хүнд байгааг дурдаад энэ үед Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг хүлээн авч санал бодлыг нь сонсч байна хэмээв. Түүний хэлснээр энэ оны төсвийн орлого зарлагын асуудал анхаарал татах хэмжээнд хүрч, оны сүүлээр төсвийн орлого 700 орчим тэрбум төгрөгөөр тасрах урьдчилсан төлөв гарсан гэв. Сүүлийн таван жилд дунджаар 88-90 хувиар тогтмол биелж ирсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл энэ жил 58 хувьтай гарч. Мөн гадаад өрийн хэмжээ 17,8 тэрбум ам.долларт буюу ДНБ-ний 50 хувьд хүрсэн. Байдлыг энэ хүртэл хүндрүүлсэн Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд нартай хариуцлага тооцож огцруулах асуудлыг МАН-ын бүлгээс УИХ-д өргөн барьсан. Энэ тухай наймдугаар сараас хойш анхааруулж байсан гэдгээ ч хэлэв. Түүнийг ийн танилцуулсны дараа уулзалтад ирсэн Ерөнхий сайд нар өөрсдийн санаа бодлыг хуваалцсан юм. Тэд намууд дотор үл ойлголцол үүсэх, хоорондоо хагаралдаж байгаа нь төрийн тогтвортой бүтцийг ганхуулах хамгийн гол шалтгаан гэдгийг дурдаж байсан.
Ерөнхий сайд асан М.Энхсайхан” Сонгуулийн үр дүнд байгуулсан Засгийн газартаа ажиллах бололцоо олгох зарчим Монголд үгүйлэгдэж байна. МАН-аас оруулсан хоёр сайдыг огцруулах асуудлыг ойлгож байгаа ч улс төрийн тогтворгүй байдал бий болгох эхлэл болох эрсдэлтэйг тооцож дэмжээд баймааргүй. УИХ-ын гишүүдийн давхар дээлийг тайлах төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Хуулийн хэрэгжилтийг 2016 оны долдугаар сараас эхлүүлэх хэрэгтэй” гэв.
Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж “Олон улсын хэмжээнд зэрэг буурсан чанаргүй зээлийн хэмжээ хэтэрхий их байна. Ийм байхад улс орны эдийн засаг гадаадаас өр зээл аваад сайхан болно гэдэг үлгэр. Хариуцлага тооцох асуудал байх ёстой. Үүнийг сөрөг хүчин олонхийн мууг үзэх гээд байгаа мэтээр харлуулах хэрэггүй. Гэхдээ өнөөдөр улс төрийн тогтвортой байдал юу юунаас чухал гэдгийг сөрөг хүчин анхаарах хэрэгтэй. 20 гаруй жил Монгол Улс Ерөнхийлөгч, парламент нь аль нь шийдвэр гаргаад байгаа нь мэдэгдэхгүй явж ирлээ. Үндсэн хуулинд гар хүрэх ажлыг дорвитойхон эхлүүлж байж өнөөдрийн дэгэн догонг арилгана. Сонгодог парламентын тогтолцоо буюу хоёр танхимтай, Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог зарчмыг Үндсэн хуульдаа тусгах цаг нь болсон” хэмээн Үндсэн хуулийг хөндөхийг санал болгов. Харин Ерөнхий сайд асан Д.Содномын хувьд “Энэ хэцүү байдлыг ойлгож байгаа ч хэрхэн үүнээс гарах вэ, үүний тулд юу хэрэгтэй вэ гэдэг гарцыг бодох хэрэгтэй. Дөрвөн жилийн хугацааг харсан биш алсыг харсан тал талаас нь хөгжлөө тодорхойлсон иж бүрэн бодлоготой болох ёстой” гэв. Тэрээр “Үйлдвэрлэлийн салбарыг нэн тэргүүнд авч үзэх нь зүйтэй. Хамгийн түрүүнд цахилгаан станцуудаа барьж, Засгийн газар үндэсний үйлдвэрлэлдээ анхаарлаа хандуулбал эдийн засаг хөгжөөд явна. Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар бол 2016 оноос өмнө амжиж оруулаад цэгцлэх хэрэгтэйг ч анхаарууллаа.
0 Сэтгэгдэл
жагаа
сүүлчийн ""шестерка"" нар
2014.12.29
2013.12.25
2013.12.24
2013.12.24
























