Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсад суугаа Оросын Холбооны Улсын Элчин сайдын яамны хамт олны өмнөөс та бүхэнд ирж буй 2014 оны баярын мэндийг чин сэтгэлээсээ хүргэж байна.

“Ирж буй морин жил та бүх­ний хувьд эрч хүчтэй, хий­морь­той, аз жаргалтай байх болтугай.
Та бүхний санасан, хүссэн бол­гон сэтгэлчлэн бүтэх бол­тугай.
Ирэх 2014 он Монгол, Орос хоёр улсын хувьд өгөөжтэй, хоёр улсын харилцаа үр бүтээлтэй байх болтугай.
Эрхэм хүндэт найз нөхөд та бүхэнд шинэ оны баярын мэндийг хүргэе!
Монгол Улсад ОХУ-аас суугаас Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд И.К. Азизов”.

Редакцийн тодруулга:

Искандер Кубаровчи Азизов
1956 оны тавдугаар сарын 29-ний өдөр Москва хотод төрсөн. Аав нь узбек, ээж нь орос үндэстэн.

1978 онд “Олон улсын харил­цааны мэргэжилтэн” мэргэжлээр Москвагийн олон улсын харилцааны улсын их сургууль төгссөн. Хятад судлалын мэргэжилтэн.

1978-1982–ЗСБНХУ-аас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамны ахлах референт;

1982-1985–ЗСБНХУ-ын Гадаад хэргийн яамны Зүүн Өмнөд Азийн хэлтсийн атташе;

1985-1989–ЗСБНХУ-аас Малайз улсад суугаа ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга;

1989-1992–ЗСБНХУ-ын ГХЯ-ны Зүүн Өмнөд Ази, Номхон далайн орнуудын газрын хоёрдугаар, нэгдүгээр нарийн бичгийн дарга;

1993-1997–Оросын Хол­боо­ны Улсаас Малайз улсад суугаа нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх;

1998-2001–ОХУ-ын ГХЯ-ны ахлах зөвлөх, Азийн нэгдүгээр газрын хэлтсийн дарга;

2001-2006–Оросын Хол­боо­ны Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх;

2007-2013–ОХУ-ын ГХЯ-ны Азийн газрын нэгдүгээр орлогч захирлаар ажиллаж байсан, гэр бүлтэй, англи, хятад хэлтэй юм байна.

2013 оны есдүгээр сарын 23-нд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон. Тэрээр энэ сарын 13-нд итгэмжлэх жуух бичгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьж, үүрэгт ажлаа эхлүүлээд байгаа юм.  
0 Сэтгэгдэл
нилээн л мундаг хүн ирждээ
Хамгийн их уншсан