Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Эмэгтэйчүүд илүү их унтах шаардлагатай байдаг
Эрэгтэй, эмэгтэй хүний хувьд хангалттай нойрсох хугацаа харилцан адилгүй байдаг гэнэ. Нойр бол хүн өдрийн турш ачааллаж, ажиллуулсан тархиа амрааж, сэргээх процесс гэдэг нь нэгэнт батлагдсан. Тэгэхээр хэн нь илүү тархиа ажиллуулсан, тэр хүн илүү их амрах ёстой болж таарна. Тэгвэл судлаачдын олж тогтоосноор эмэгтэй хүн, ялангуяа гэрийн эзэгтэй нар өдрийн турш олон янзын ажил амжуулж, завгүй байдаг учир тархи нь илүү ядардаг байна. Тиймээс эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сайн унтаж амрах шаардлагатай хэмээн зөвлөж байна. Хэрэв нойр дутагдаж, байнга дутуу нойртой яваад байвал уур уцаартай болохоос эхлээд бие, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учир эмэгтэйчүүд аль болох сайн нойр авах гэж хичээх хэрэгтэй гэнэ. Гэхдээ эрчүүдээс илүү унтана гэдэг нь 90 минутаас ихгүй гэсэн үг гэнэ. Өөрөөр хэлбэл, эзэгтэй та нөхрөөсөө нэг цаг хагас илүү унтсан байхад тэдэнтэй адил хэмжээнд амарч, энэ хугацаанд тархи бүрэн сэргэж, шинэ өдрийг эхлүүлэх эрч хүчээр цэнэглэгдсэн байна. Хэрэв та өглөө эрт босох шаардлагатай байдаг бол өдрийн цагаар түр нойрсох нь эрүүл мэндэд их хэрэгтэй шүү.
Эрэгтэй, эмэгтэй хүний хувьд хангалттай нойрсох хугацаа харилцан адилгүй байдаг гэнэ. Нойр бол хүн өдрийн турш ачааллаж, ажиллуулсан тархиа амрааж, сэргээх процесс гэдэг нь нэгэнт батлагдсан. Тэгэхээр хэн нь илүү тархиа ажиллуулсан, тэр хүн илүү их амрах ёстой болж таарна. Тэгвэл судлаачдын олж тогтоосноор эмэгтэй хүн, ялангуяа гэрийн эзэгтэй нар өдрийн турш олон янзын ажил амжуулж, завгүй байдаг учир тархи нь илүү ядардаг байна. Тиймээс эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сайн унтаж амрах шаардлагатай хэмээн зөвлөж байна. Хэрэв нойр дутагдаж, байнга дутуу нойртой яваад байвал уур уцаартай болохоос эхлээд бие, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учир эмэгтэйчүүд аль болох сайн нойр авах гэж хичээх хэрэгтэй гэнэ. Гэхдээ эрчүүдээс илүү унтана гэдэг нь 90 минутаас ихгүй гэсэн үг гэнэ. Өөрөөр хэлбэл, эзэгтэй та нөхрөөсөө нэг цаг хагас илүү унтсан байхад тэдэнтэй адил хэмжээнд амарч, энэ хугацаанд тархи бүрэн сэргэж, шинэ өдрийг эхлүүлэх эрч хүчээр цэнэглэгдсэн байна. Хэрэв та өглөө эрт босох шаардлагатай байдаг бол өдрийн цагаар түр нойрсох нь эрүүл мэндэд их хэрэгтэй шүү. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























