Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Ч.Гансүх нарын хэргийг шүүхэд шилжүүлэв

Шалгагдаж байгаа зарим хэргийн явц ямар шатанд байгаа талаар тоймлон хүргэж байна.

Ж.Батбаяр нарын хэргийг прокурорт шилжүүлжээ
Үндэсний татварын ерөнхий газрын  дэд дарга асан Ж.Батбаярыг хуурамч падаан ашигласан байж болзошгүй гэх хэргээр УМБГ шалгаж, хэргийг хянуулахаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.

Ж.Батбаярыг 10 гаруй аж ахуйн нэгжийн татварын өрийн асуудлыг хуурамч баримт бүрдүүлж хөнгөлсөн, ингэхдээ НӨАТ-ын падаан их хэмжээгээр хууль бусаар ашигласан байж болзошгүй гэх хэргээр Нийслэлийн прокурорын газарт шалгаж байгаа юм. Тус хэргийг УМБГ-т шалгах явцад үүссэн нөхцөл байдлын улмаас түр түдгэлзүүлээд байсан юм.

ИНЕГ-ын экс дарга С.Батмөнхийн хэргийг АТГ-т шалгаж байна
Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.Батмөнх нарыг мөнгө угаасан гэх хэрэгт сэжигтнээр татан мөрдөн байцаалт явагдаж байна.
Түүнийг ИНЕГ-ын даргаар ажиллаж байхдаа тус газрын тендэрийн мөнгө болох 1 тэрбум төгрөгийг  угаасан, төсвийн хөрөнгийг  хууль бусаар захиран зарцуулсан гэх хэрэгт буруутган УМБГ-т шалгаж, үүссэн шинэ нөхцөл байдлын улмаас АТГ-т шилжүүлээд байгаа юм.

“Зи Ти И” компанийн гэх хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна
Хятадын төрийн өмчийн оролцоотой “Зи Ти И”  компанийн албан тушаалтнуудыг  АТГ-т шалгаж эхэлсэн.
Тодруулбал, тус компанийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Су Мин нарыг татвараас зайлсхийсэн, авлига өгсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.

Түүнчлэн дээрх хэрэгт холбогдуулан ҮТЕГ-ын дарга асан Ч.Гансүх нарын 13 хүнийг холбогдуулан шалгаж Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн өчигдөр буюу 12 дугаар сарын 24-нд Нийслэлийн 1-р шүүхэд шилжүүлжээ. 

Ч.Гансүх нь албан тушаалаа ашиглан, татварын улсын байцаагч нарын дүгнэлтийг хүчингүй болгуулж улсын төсөвт төвлөрөх ёстой онц их хэмжээний буюу 5 тэрбум 147 сая төгрөгийн татварыг төвлөрүүлээгүй,  хууль бусаар нэг тэрбум төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдоод байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан