Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Мөнхбат: АРХАНГАЙН БРЭНД БОЛ ХҮН

Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбаттай ярилцлаа.

-Хуучин он солигдох гэж буй энэ үед Архангай аймгийн шинээр сонгогдсон удирдлагууд маань иргэ­дийн эрх ашгийн төлөө хэр ажиллаж чадсан гэж дүгнэж байна вэ?
-Аймгийн Засаг дарга Бат-Эрдэнэ бид хоёр ажлаа авс­ныхаа маргааш бүх сумынхаа шилдэг хүүхдүүдийг хүлээн авч уулзсан. Маргааш нь бүтэн өнчин, түүний дараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авч тулгарч буй хүндрэл бэрхшээлийнх нь талаар ярилцлаа. Үнэндээ, ямар ч хөгжил хүүхдээс эхэлдэг шүү дээ. Үүнийхээ дараа хөрөн­гө оруулалт нэн түрүүнд шаардлагатай ажлуудыг тодор­хойлох үүднээс иргэдийнхээ саналыг сонссон. Энэ санал­­­­­­­­­­­­­­­­­­даа ч түшиглэж 2013 оны хийх ажлын дарааллаа тодор­хойлсон.  Өөрсдийн санаагаа тусгасан ажилд хүмүүс их анхаарал тавьж, хариуцлага шаарддаг юм байна. Тийм ч учраас Архангай аймгийн засаг захиргаа энэ онд иргэдийн санал, санаачилгыг маш сайн сонсч хэрэгжүүллээ гэж үзэж байна.

-Аймгуудад өгсөн хандив тусламжийг удирдлагууд нь хуваагаад хүртчихдэг гэсэн ойлголтыг ИТХ няцаах ёстой гэж боддог. Яагаад гэвэл, Засаг даргын ажлыг та бүхэнд хянах үүрэг нь хуу­лиараа олгогдсон шүү дээ?
-Нутгийн хөрөнгө оруулалт болон хандив тусламжаар хийсэн ажлуудыг хуульд заасан чиг үүргийн дагуу шалгаж байна. Бүх ажил сайн хийгдэнэ гэж байхгүй шүү дээ. Хүн л юм чинь алдаа гарч болно. Харин алдаа гаргахаас нь сэргийлж ИТХ ажиллах ёстой юм. Иймэрхүү байдлаар ИТХ-ын ажил явж байна.

-Ерөнхий сайд Архангай аймгаас ИТХ-ын дэргэдэх ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг сайшаасан гэсэн. Зөвлөл ямар үйл ажиллагаа явуулдаг талаар ярихгүй юү?
-Архангай аймгийн ИТХ дэргэдээ Ахмад зөвлөхүүдийн зөвлөл байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Ерөнхий сайд манай аймагт ажиллахадаа бусад айм­гийнханд танайхаас туршлага болгох найм, өөрөө санаа авах нэг юмтай буцаж байна гэсэн. Өөрийн санаа авах нэг зүйл нь Ахмад зөвлөхүүдийн зөвлөл. Бид анх ажлын бүтээмж, харилцаан дээрээ заавар зөвлөмж авахаар Европоос ахмад эксперт авахаар ярьж байгаад гэнэт “Яагаад бид гадаадаас ийм зүйл дээр тусламж авах ёстой гэж. Адилхан нөхцөлгүй улсаас зөвлөх авах шаардлагагүй” гэж үзсэн. Ингээд аймгийн гавьяатууд, үе үеийн албан газрын дарга нар буюу 180 гаруй ахмад цуглуулан долоон салбар болгож хуваасан. Боловсролын салбарын ахма­дууд гэхэд сургууль дээр очиж залуу багш нарт зөвлөгөө өгч байна. Хүүхдийн төлөө төв дээр ахмад зөвлөхүүдийн баг ажиллаж байгаа бол сар бүрийн 15-ны өдөр ах­ма­­дууд маань дуулж, бүжиглэж байна. Бү­тээн байгуулалт, хөгжилд ахма­­­дуудын оролцоо маш чухал...

-Хөгжихийн тулд ахмад үеэ сонсох нь бичигдээгүй хууль. Буурлын үг бурам гэдэг. Бурам болгож чадаж байна уу?
-Өмнө нь, иргэдийн уулзалтаар ахмадууд хамгийн эхэнд суугаад дураараа ярьдаг байсан бол одоо огт дуугарахаа болсон. Харин ч иргэдэд тухайн асуудлын учгийг тайлбарлаж өгдөг. Бид 55 га талбайг эзэлсэн хогийн цэгээ таван га болгохын тулд ямар ажил хийх вэ гэдгийг их ярилцсан. Хэлэлцүүлэг хийсэн. Ахмад зөвлөхүүд маань маш сайн ажиллаж, ухуулж хэлэлцүүлэгт оролцсон 500 гаруй хүний 90 хувь нь нүүлгэе гэж байсан бодлыг өөрчлөх жишээтэй. Ялангуяа, хийхээр төлөвлөсөн ажлуудад маш их зөвлөгөө өгдөг нь бидэнд ашиг тусаа өгч байна.

-Аймгийн хэмжээнд хүнсний үйлдвэрлэл алга гэхэд буруудахгүй байх. Иргэдэд өөрсдөө хүнсээ үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд нь хэр тусалж дэмждэг вэ?
-Архангай аймгийнхан “Атар өргөө” компанийн талхыг нийслэлээс зөөж ид­дэг. Ингэж болохгүй. Яг одоо бид өдөр тутмын хүнсэнд хамгийн ихээр хэрэглэдэг хүнс­ний бүтээгдэхүүний судал­гааг гаргаад байгууллага, аж ахуйн нэгжийн дунд нээлт­тэй хэлэлцүүлэг хийхээр тө­лөвлөсөн. Аймгийн хэм­жээнд байгууллага, хувь хүн нийлээд хүнсний ногооны 40 гаруй тариаланч бий. Тэд жилдээ 1.2 сая тонн орчим ногоо хураадаг. Гэтэл аймгийн хүнсний ногооны жилийн хэрэгцээ 720 мянган тонн. Энэ нь  юутай холбоотой вэ гэхээр хадгалах савгүй. Хоёрт, зээл аваад ногоо тарьсан улс чинь Улаанбаатараас ирсэн ченжүүдэд хурдан, хямд үнээр бөөндөөд өр ширээ төлөх гэж хичээдэг. Тиймээс 500-1000 тоннын зоорь хэрэгтэй байна. Бид бол санаачилга гаргадаг. Харин Засаг дарга, Тамгын газар хийх ёстой.

-Иргэдийн амьдрах ор­чин, амьдралыг сайжруу­лахын тулд олон ажил санаач­лах хэрэгтэй. Зөв­хөн дээр ярьсан асууд­лаар энэ бүхэн ший­дэгдэхгүй. Тэгэ­хээр иргэдийн дуу хоолойг сонсох талаар хэрхэн ажиллаж байна вэ?
-Миний ширээн дээр өнөөдөр “Хоршоог хөгжүүлэх дэд хөтөлбөр”, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх дэд хөтөлбөр” ирсэн байна. Өмнө бол орж ирсэн хөтөлбөр бү­рийг батлаад гаргадаг байж. Ингэж хөнгөн хуумгай ханддагаас амгүй хөтөлбөрүүд гарч байгаа юм. Би 20 жил ИТХ-д сууж байна. Сүүлийн найман жил тэргүүлэгчдэд, сүүлийн нэг жил даргын алба хашиж буй. Тийм болохоор үүнийг сайн мэднэ. Үзэхгүй батлаад байхаар иргэдийн санал асуулгыг тусгаагүй, нэг хэлтсийн даргын санаагаар бүтсэн, дээрээс нь мөнгөгүй болохоор амьгүй болчихдог. Би ИТХ-ын дарга болсноор хоёр л хөтөлбөр баталсан. Хөтөлбөр батлах их дургүй талдаа гэх үү дээ.

-Тэр хоёр нь юу байв?
-Хөвсгөлийнхөн цагаан загасаа брэнд болгосон бол бидний брэнд хүн. Тийм учраас математик хөтөлбөрийг баталсан. Архангай аймаг 360 доктортой. ШУА-ийн үе үеийн удирдлага Архангайнх. Тийм ч учраас боловсрол тал руугаа их анхаарах ёстой гэж үзсэн.

-Зүг чиг заахаас гадна болохгүй байгаа зүйлийг ч харж, мэдрэх ёстой?
-Тэгэлгүй яахав. Одоо хүнсний бүтээгдэхүүний судал­гаа гарахаар зах зээлд нэн шаардлагатай үйлдвэрийг дэмжиж ажиллана. Сангуудын мөн­гөний зарцуулалтад ч хяналт тавина. Мөн нэг су­маас нэг бүтээгдэхүүн гаргана гэж хэдэн ч жил ярьсан юм бүү мэд. Жаргалант сум Монголдоо эмээлээрээ алдартай. Дарьганга хийцийн эмээл хийдэг дархчууд тэндээс л модоо авдаг. Тэгээд брэнд гэж ярих зүйлгүй байдаг. Бид хэрэглээ бий болгоно.

-Иргэдийн танхим хэр идэвх­тэй ажиллаж байна вэ?
-70311111, 70311212 гээд иргэ­дийн дуу хоолойг сонсдог утас ажиллуулж байна. Тэгэхдээ ажлын албаныхан хоёр, хоё­роо­роо өдөр бүр ут­сан дээр сууж, иргэдийг санал, гомдлыг хүлээж авдаг. Долоо хоногийн дөрвөн өдөр өөрийнхөө үндсэн ажлыг хийгээд нэг өдөр нь утсан дээр ажилладаг. Тогтсон хүн суул­гахаар мэдээлэл цаашаа задрах аюултай гэж үзсэн уч­раас ийм арга хэмжээ авсан хэ­рэг. Үүнийг Ерөнхий сайд бу­сад аймагт нэвтрүүлнэ гэж хэлсэн.
0 Сэтгэгдэл
бренд гэж барааг л хэлдэг
Tank huldeguud hahaha
ßìàð ºðºâä캺ð ãàð÷èã ÿìàð ÿäóóõàí ÿðèà âý?
бренд гэж барааг л хэлдэг
Хамгийн их уншсан