Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Эмзгээс эмзэг...
УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Уул уурхайн сайд Д.Ганхуягийг УИХ-ын гишүүн Ц. Даваасүрэн “рекэтлэв”. Үнэндээ Ц.Даваасүрэн гишүүний хуралдааны үеэр асуусан асуулт Д.Ганхуяг сайдад их эмзэг туссан бололтой уурсангүйгээр “ Яах нь вэ, хүн битгий рекэтлээд байгаарай” гэсэн хариу барьж байгаа харагдав.
Чухам уур ундууцал дагуулсан сэдэв юу байв гэвээс алтны татварыг 2,5 хувь хүртэл бууруулах тухай хуулийн заалт. Уул уурхайн яамнаас “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай” хуулийн төсөлдөө энэ тухай тусгаж, УИХ-д өргөн барьсан ч өнөөг хүртэл хэлэлцэж чадаагүй байгаа. Тиймээс байнгын хороогоор хэлэлцэгдээгүй байгаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлдөө энэхүү татварыг бууруулах талаар тусгасан нь УИХ-ын зарим гишүүдийн эгдүүг хүргэв бололтой.
Уул уурхайн яамны төлөвлөснөөр хэрвээ роялтийг 10 хувиас 2,5 хувь хүртэл бууруулбал төсөвт жил бүр орох татвар хураамжийн хэлбэрээр орох орлого 40-50 сая ам.доллараар буурах ч Монгол банкин дахь алтны болон валютын нөөц жилд 1,7-2,0 тэрбум ам.доллараар нэмэгдэх гэнэ. Хууль хэрэгжих таван жилийн хугацаанд 8,5-10,0 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй болох юм. Энэ нь Герман, Францаас даруй хоёр бараг гурав дахин их нөөцтэй болох тооцоо аж. Гэхдээ энэ нь Монгол банкинд алтаа худалдсан тохиолдолд. Хэрвээ худалдаагүй бол таван хувийн роялти төлөх аж. Энэ нь гадаадын олон орноос судалж тогтоосон тоо гээд Хятад, Бразил 2 хувийг авдаг талаар танилцуулж байсан юм. Хамгийн гол нь 2011 онд роялтийн хууль хэрэгжиж эхэлснээр борлуулалтын орлогоос 10 хувийн төлбөр буюу ашгийн бараг 30 хувийг авах эхэлснээр татвараас зайлсхийх, банкинд барьцаалаад орхих зэрэг сөрөг үзэгдэл нэмэгдэж хууль батлагдахаас өмнө олборлож байсан алтны дөрвөн жилийн олборлолт батлагдсаны дараахь дөрвөн жилийнхээс даруй 40-өөд хувиар буурсан гэж байлаа.
Ийн Ашигт малтмалын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд туссан роялтийн татварыг 2,5 хувь болгох тухайд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Алтанд ногдуулах татварыг бууруулчихаар валютын нөөц нэмэгдэнэ гээд байгааг ойлгохгүй юм. Алт олборлодог аж ахуйн нэгжийн ихэнхи нь гадаадын хөрөнгө оруулалттай. Тэд алтаа Монголбанкинд тушаангуут монгол төгрөг аваад явна гэж ойлгох хэрэг үү. Гадаадын компаниуд ихэвчлэн гадагшаа л хөрөнгө төвлөрүүлдэг. Ер нь энэ компаниуд доллар халааслаад явах юм уу, төгрөг халааслаад явах юм уу. Доллар халааслаад явбал валютын нөөцийг чинь сорно. Оюутолгой гэхэд ирэх жил 30 тонн алт олборлох төлөвлөгөөтэй. 30 тонн алт 1 тэрбум ам.доллар болно. Энэ чинь валютын нөөцийг ховх сорно гэсэн үг. Үүнд хариулт өгөөч, Уул уурхайн сайд аа? хэмээсэнд Д.Ганхуяг сайд "Төгрөг халааслаад явах уу, доллар аваад явах уу. Би яаж мэддэг юм. Чи өөрөө компаниудаас нь очоод асуухгүй юу. Яах нь вэ, хүн битгий рекэтлээд байгаарай" хэмээн ундууцав. Уг нь гаднаас нь харвал тийм ч эмзэглээд байхаар сэдэв биш санагдах. Хуулийн төсөл өргөн барьсныхаа хувьд УИХ-ын гишүүдийн асуултад хариулах үүргийг сайд хүлээх нь зүй ёс. Ц.Даваасүрэн гишүүн ч мөчөөгөө өгсөнгүй “УИХ-ын гишүүн байхдаа та алт олборлолтыг байгаль орчинд халтай хэмээн эсэргүүцдэг байснаа албан тушаалтай болохоороо чих чинь дүлийрээд нүд чинь сохорчих юм аа” хэмээв. Гэхдээ энэ бол Засгийн газар нь УИХ-ынхаа толгой дээр суудаг байгууллага мэт ойлгогдож байлаа. Үүнийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт овжноор ашиглан “ Сайд хийж чадахгүй бол өгчих” гэх үг чулуудсан. Д.Ганхуяг сайдын тайлбарласнаар олборлосон алтнаас 7-8 тонн нь хэрхэн гадагшаа гарсан нь мэдэгддэггүй нууц байдаг аж. Энэхүү хууль бусаар гарч байгаа алтыг Монголдоо авч үлдэхийн гарцыг роялтиг бууруулах гэж үзжээ. Мөн дэлхий нийтин хандлагаар алт олборлолтыг нэмэгдүүлж валютын нөөцөө бүрдүүлэх болсон аж. Урд хөрш ч ийм зарчмаар ажиллаж, татвараа 2 хувиар тогтоосон гэнэ. Хэдийгээр хэл ам багагүй таталж, хадлага сэрдлэг дагуулсан ч дээрх хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтсон.
Сайдыг эмзгээс эмзэг болгож байгаа алтны тухай хоёр хуулийн нэг болох Алтны худалдааны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн гол цөм болсон татварын асуудал ямартай ч ирэх жил шийдэгдэх бололтой. Харин нөгөө хууль нь урт нэртэй буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл. Мэдээж өмнөх дөрвөн жилд нөгөө өнцгөөс нь харж байсан хүн өөрөө энэ салбарыг толгойлоод өөрийнхөө шал өөр талаас нь хараад тайлбарлахын зовлонг мэдрэх тусам эмзгээс эмзэг болох нь гарцаагүй. Харин энэхүү өргөсийн УИХ-ын зарим гишүүн лавхан шиг түлхэхийг тэсч үлдэх нь хэрэгтэй болж.
Зэс төмөр өө боловсруулчаач. Хүдэр зөөх нэрээр бүх алт мөнгө ховор элемент, уран гэхчилэн бүх баялаг маань хяналтгүй урсаад байна.
Алтны татварыг буулгаж болохгуй. Ард бид ч хэлтэрхийнээс нь хуртмээр бн. Татварыг багасгавал Ганхуяг сайдыг огцруул. Огцруулагтун.
said bolohoosoo umnu OT gereeg bainga shuumjildeg baisan odoo bolohoor yucn duugarahgui hudalcn baagii yumdaa
Çàéëóóë ýíý ñàéä íýðòýé Ãàíõóÿã øóíàëààñàà áîëîîä ººðºº ðåêýòë¿¿ë÷èõýýä ÿâæ áàéãàà áàéõ. Íóõàöòàé àñóóëò áîëãîí ýíý õ¿íä ðåêýò ìýò ñàíàãäàæ áàéãàà ë äàà
Баярцогт ч ОТ компаний ч ЗГ ийнч хүн мөн дөө хө,Муу долир сайдыг атгачихжээ,Энэ янзаар хууль батлах гэж эх орны баялгыг хямдаар гадагш гаргах оролдлого хийх бүрт АН-н нэр хүнд шалнаас шалбааг руу
нүдээ засаад нүүрээ зас,биеээ засаад гэрээ зас ганхуягаа
Dolir said avilga avaad baidgiim bishuu
Үнэхээр монголын алтыг гадагш нь зүгээр гаргах гэж энэ Ганхуяг, тэр Ганбат гэж юугаа ч ойлгохгүй нөхөр, Г.Баярсайхан гэж бас нэг хөлдүү толгой нар мөн их тэнэг юм ярьж байнаа. Өнөөдрийн хурал дээр ярьж байгаа царайг нь ээ. Энэ УИХ-д Засгийн газарт хүний хэлсэн үгийг ойлгодог амьтан ховор юм шиг байх чинь вэ
Yag dollar olj haragdaach, hamag dollaraa aldaal duusahiim bna daa. Bolimoor yum Ganhuyag said odoo.

àëò òóøààâàë òºãðºãººð òîîöíî ãýíý òýä òºãðºãººðºº äîëëàð àâàõ áîëíî ìîíãîëä áàéãàà áàðàã á¿õ äîëëàðéã õàìààä àâ÷èõ áîëîìæòîé ÿàíà äàà èéì àæëàà ìýäýõã¿é õ¿ì¿¿ñ çàé áîëîîä ºãººñýé
Ц.Даваасүрэн гишүүн zuv helsen shuu..Said bolohooroo urd ni yarij bsan zuilee martdag gej...
РОЯЛТИЙН ТАТВАРАА БУУЛГАЧИХААР Л ЗЭРЭГ АЛТАА ТУШААЧИХ ЮМ ГЭНЭЭ.ГАНХУЯГ МИНЬ ДЭЭ ТА НАР ОТ Д БАС Л АТГУУЛЧИХАЖ ДЭЭ.ХИЛ ГАЛИА ЧАНГАЛ.ТАГНУУЛ ЦАГДААГАА САЙН АЖИЛЛУУЛ ТЭГВЭЛ ТЭР АЛГА БОЛООД БАЙГАА АЛТ ЧИНЬ ЗҮГЭЭР Л ОРООД ИРНЭ ШҮҮ ДЭЭ.ЁСТОЫ ДУПО ЮМАА
Ubeg ni maamuuni amralttai eejuudee haljee ingej boloh u Eronhilogchoo
- Алтны татварыг 2,5 хувь болгох уу -
УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Уул уурхайн сайд Д.Ганхуягийг УИХ-ын гишүүн Ц. Даваасүрэн “рекэтлэв”. Үнэндээ Ц.Даваасүрэн гишүүний хуралдааны үеэр асуусан асуулт Д.Ганхуяг сайдад их эмзэг туссан бололтой уурсангүйгээр “ Яах нь вэ, хүн битгий рекэтлээд байгаарай” гэсэн хариу барьж байгаа харагдав.Чухам уур ундууцал дагуулсан сэдэв юу байв гэвээс алтны татварыг 2,5 хувь хүртэл бууруулах тухай хуулийн заалт. Уул уурхайн яамнаас “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай” хуулийн төсөлдөө энэ тухай тусгаж, УИХ-д өргөн барьсан ч өнөөг хүртэл хэлэлцэж чадаагүй байгаа. Тиймээс байнгын хороогоор хэлэлцэгдээгүй байгаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлдөө энэхүү татварыг бууруулах талаар тусгасан нь УИХ-ын зарим гишүүдийн эгдүүг хүргэв бололтой.
Уул уурхайн яамны төлөвлөснөөр хэрвээ роялтийг 10 хувиас 2,5 хувь хүртэл бууруулбал төсөвт жил бүр орох татвар хураамжийн хэлбэрээр орох орлого 40-50 сая ам.доллараар буурах ч Монгол банкин дахь алтны болон валютын нөөц жилд 1,7-2,0 тэрбум ам.доллараар нэмэгдэх гэнэ. Хууль хэрэгжих таван жилийн хугацаанд 8,5-10,0 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй болох юм. Энэ нь Герман, Францаас даруй хоёр бараг гурав дахин их нөөцтэй болох тооцоо аж. Гэхдээ энэ нь Монгол банкинд алтаа худалдсан тохиолдолд. Хэрвээ худалдаагүй бол таван хувийн роялти төлөх аж. Энэ нь гадаадын олон орноос судалж тогтоосон тоо гээд Хятад, Бразил 2 хувийг авдаг талаар танилцуулж байсан юм. Хамгийн гол нь 2011 онд роялтийн хууль хэрэгжиж эхэлснээр борлуулалтын орлогоос 10 хувийн төлбөр буюу ашгийн бараг 30 хувийг авах эхэлснээр татвараас зайлсхийх, банкинд барьцаалаад орхих зэрэг сөрөг үзэгдэл нэмэгдэж хууль батлагдахаас өмнө олборлож байсан алтны дөрвөн жилийн олборлолт батлагдсаны дараахь дөрвөн жилийнхээс даруй 40-өөд хувиар буурсан гэж байлаа.
Ийн Ашигт малтмалын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд туссан роялтийн татварыг 2,5 хувь болгох тухайд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Алтанд ногдуулах татварыг бууруулчихаар валютын нөөц нэмэгдэнэ гээд байгааг ойлгохгүй юм. Алт олборлодог аж ахуйн нэгжийн ихэнхи нь гадаадын хөрөнгө оруулалттай. Тэд алтаа Монголбанкинд тушаангуут монгол төгрөг аваад явна гэж ойлгох хэрэг үү. Гадаадын компаниуд ихэвчлэн гадагшаа л хөрөнгө төвлөрүүлдэг. Ер нь энэ компаниуд доллар халааслаад явах юм уу, төгрөг халааслаад явах юм уу. Доллар халааслаад явбал валютын нөөцийг чинь сорно. Оюутолгой гэхэд ирэх жил 30 тонн алт олборлох төлөвлөгөөтэй. 30 тонн алт 1 тэрбум ам.доллар болно. Энэ чинь валютын нөөцийг ховх сорно гэсэн үг. Үүнд хариулт өгөөч, Уул уурхайн сайд аа? хэмээсэнд Д.Ганхуяг сайд "Төгрөг халааслаад явах уу, доллар аваад явах уу. Би яаж мэддэг юм. Чи өөрөө компаниудаас нь очоод асуухгүй юу. Яах нь вэ, хүн битгий рекэтлээд байгаарай" хэмээн ундууцав. Уг нь гаднаас нь харвал тийм ч эмзэглээд байхаар сэдэв биш санагдах. Хуулийн төсөл өргөн барьсныхаа хувьд УИХ-ын гишүүдийн асуултад хариулах үүргийг сайд хүлээх нь зүй ёс. Ц.Даваасүрэн гишүүн ч мөчөөгөө өгсөнгүй “УИХ-ын гишүүн байхдаа та алт олборлолтыг байгаль орчинд халтай хэмээн эсэргүүцдэг байснаа албан тушаалтай болохоороо чих чинь дүлийрээд нүд чинь сохорчих юм аа” хэмээв. Гэхдээ энэ бол Засгийн газар нь УИХ-ынхаа толгой дээр суудаг байгууллага мэт ойлгогдож байлаа. Үүнийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт овжноор ашиглан “ Сайд хийж чадахгүй бол өгчих” гэх үг чулуудсан. Д.Ганхуяг сайдын тайлбарласнаар олборлосон алтнаас 7-8 тонн нь хэрхэн гадагшаа гарсан нь мэдэгддэггүй нууц байдаг аж. Энэхүү хууль бусаар гарч байгаа алтыг Монголдоо авч үлдэхийн гарцыг роялтиг бууруулах гэж үзжээ. Мөн дэлхий нийтин хандлагаар алт олборлолтыг нэмэгдүүлж валютын нөөцөө бүрдүүлэх болсон аж. Урд хөрш ч ийм зарчмаар ажиллаж, татвараа 2 хувиар тогтоосон гэнэ. Хэдийгээр хэл ам багагүй таталж, хадлага сэрдлэг дагуулсан ч дээрх хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтсон.
Сайдыг эмзгээс эмзэг болгож байгаа алтны тухай хоёр хуулийн нэг болох Алтны худалдааны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн гол цөм болсон татварын асуудал ямартай ч ирэх жил шийдэгдэх бололтой. Харин нөгөө хууль нь урт нэртэй буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл. Мэдээж өмнөх дөрвөн жилд нөгөө өнцгөөс нь харж байсан хүн өөрөө энэ салбарыг толгойлоод өөрийнхөө шал өөр талаас нь хараад тайлбарлахын зовлонг мэдрэх тусам эмзгээс эмзэг болох нь гарцаагүй. Харин энэхүү өргөсийн УИХ-ын зарим гишүүн лавхан шиг түлхэхийг тэсч үлдэх нь хэрэгтэй болж.
0 Сэтгэгдэл
зүрх судас
Зүрх судас буюу судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулж байна. Үнэ: 1 курс нь 330$ /3 сар хэрэглэх/ Тус бүтээгдэхүүн нь Цус шингэлэх, цусан дахь холестриныг бууруулан, судасны бөглөрөл, хатуурал нарийслыг эрүүлжүүлэх үйлчилгээтэй ба ингэснээр Та даралт ба хуян, тархины болон зүрхний судасны хатууралнарийсал /ишеми/, харвалтын дараах зэрэг болон бүх биеийн /хөлийн г.м/ судасны нарийсал, бөглөрлийг ганцхан бүтээгдэхүүн хэрэглээд эрүүлжүүлнэ. Бүтээгдэхүүнтэй холбоотой эрүүл мэндийн зөвлөгөөг үнэ төлбөргүй биечлэн өгнө. Бид бүтээгдэхүүндээ цагаан сар хүртэл хямдрал урамшуулал зарлалаа. 96665038
2014.01.14
2014.01.14
2014.01.12
2014.01.09
2013.12.28
2013.12.27
2013.12.27
2013.12.26
2013.12.26
2013.12.26
2013.12.26
2013.12.26
2013.12.26
2013.12.26
2013.12.26