Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Улс төрийн амьдралд өрнөсөн 2013 оны онцлох үйл явдлууд

Тав дахь Ерөнхийлөгчөө сонгов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгууль 2013 оны зургадугаар сарын 26-нд болсон. АН-аас Ц.Элбэгдорж, МАН-аас Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Н.Удвал нар нэр дэвшин өрсөлдсөн. Энэ жилийн сонгуулийн саналыг цахимаар тоолж, гадаадад байгаа монголчууд Монгол Улсын Ерөнхийлөгчөө сонгоход саналаа өгсөн нь онцлог байлаа.
Ингээд сонгуулиар Ц.Элбэгдорж 622.794, Б.Бат-Эрдэнэ 520.380, Н.Удвал 80.563 хүний санал авч, ард түмнийхээ 50.23 хувийн итгэлийг хүлээсэн Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч болсон билээ. Тэрээр Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаа сонгогдон ажиллаж байна.
Өнөөдөр Ерөнхийлөгч нэгэн чухал санаачилга гаргаад байгаа нь том төрийг ухаалаг төр рүү чиглүүлэх. Энэхүү “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга гаргасан нь Монголын нийгэмд үгүйлэгдээд байсан нэг чухал алхам боллоо гэж олон хүн дүгнэж байна. Энэ ажлыг эхлүүлэхийн тулд УИХ-д олон хуулийн төсөл өргөн барьж, батлуулах юм. 40 гаруй хуулийг өөрчлөх санал Ерөнхийлөгчид байгаагаас одоогоор УИХ-д 13-ыг нь өргөн барьсан.
Гадаад ертөнц дэх Монгол
Энэ жил гадаад ертөнцөд Монгол Улс бие даасан гадаад бодлоготой гэдгийг харуулах чухал айлчлалууд, үйл явдал болсныг онцлох нь зөв байх. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зүүн өмнөд Азийн орнуудад саяхан айлчлаад ирсэн. Мьянмар, Вьетнам, Сингапур, Хонконгт албан ёсны айлчлал хийсэн. Ким Чен Уныг улс орноо удирдсанаас хойш БНАСАУ-д айлчлал хийсэн анхны Ерөнхийлөгч нь Монголынх болсон. Энэ үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг багагүй татаж, шуугиан тарьсаныг дурдаж болно. Түүнээс гадна Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д айлчлах үеэр ОХУ-ын болон БНЭУ-ын Ерөнхий сайд нарын айлчлал зэрэгцэж бүс нутагтаа томоохон, ач холбогдол бүхий уулзалт болсныг онцлох ёстой болов уу. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын бага хурлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Улаанбаатарт зохион байгуулж, олон орны тэргүүн, Ерөнхий сайд оролцсон. Мьянмарын хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн шагналт Ан Сан Су Чи, Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинават нар энэ хуралд оролцохоор манай улсыг зорин ирсэн нь мөн онцлог үйл явдлын нэг.
Энэ жил манай улсад гадаадын улс орны олон тэргүүн албан ёсны айлчлал хийлээ. Канадын амбан захирагч Дэвид Жонстон, Польшийн Ерөнхийлөгч Бронислав Коморовски, Беларусийн Ерөнхий сайд Михаил Владимирович Мясникович, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Польш улсын Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Лех Валенса гэх мэтчлэн дэлхийд нэр хүндтэй хүмүүс эх оронд маань зочлон ирсэн билээ.
Парламент элэг бүтэн болов
УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа бүрдсэн парламент энэ онд элэг бүтэн болсоныг онцолъё. Д.Зоригт, Д.Сумъяабазар нар тавдугаар сарын 10-нд УИХ-ын гишүүнийхээ тангаргийг өргөж, 76-уулаа болов. Багагүй хэл ам таталсан хоёр тойрогт парламент дахь намын бүлгүүд тохиролцоонд хүрсэн нь энэ. Өвөрхангайн хоёр гишүүний нэг Д.Зоригтыг шүүхийн шийдвэрээр УИХ-д орж ирсэн гэдэг шүүмжлэл одоо ч тасраагүй. Харин Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойрогт дахин санал хураалт болж, Д.Сумъяабазар, Л.Эрхэмбаяр нар өрсөлдөснөөс ялагч нь ийн тангараг өргөсөн.
Гэсэн хэдий ч Увс аймгаас сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг шүүхээс сонгогчдод мөнгө тараасныг баталчихаад байхад Сонгуулийн ерөнхий хороо мандатыг нь хүчингүй болгосонгүй хэмээх гомдол дахиад л хоёр он дамжихаар болж байна.
Онцлох хүн
Р.Амаржаргалыг УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ өгөөд, түүнийг нь хэлэлцээд үлдээхээр шийдсэн нь тун саяхны үйл явдал. Эрх баригч намын, олонхийн бүлгийн гишүүн татгалзах хүсэлтээ өгснийг Ерөнхий сайдад сануулга, дохио өглөө гэж тайлбарлаж буй. Болохгүй, бүтэхгүй байгаагаа хэлж, хариуцлага хүлээх ёстой гэсэн ч санасандаа хараахан хүрч чадаагүй Р.Амаржаргалыг оны онцлох хүнээр нэрлэж байна.
Тэрээр улс орны эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт хийж, аль ч салбарт үгүйлэгдэх болсон хариуцлагын тогтолцоог ажиллуулах хэрэгтэй гэсэн юм. АН-ын ҮЗХ-ны гишүүнээс татгалзах хүсэлтээ өгсөн боловч түүнийг хүлээж аваагүй. Энэ удаагийн парламентаас хоёр дахь гишүүн нь өөрийн хүсэлтээр суудлаасаа татгалзах хүсэлт гаргасан нь Р.Амаржаргал гишүүн байлаа.
Цахим парламент
Хуралдаа суудаггүй гишүүдээсээ болж УИХ-ын дарга З.Энхболд цахим төхөөрөмж бүртгэлдээ нэвтрүүлэхээр болсон. Гишүүдийг хурууны хээгээр ирцээ бүрдүүлж, ирсэн дарааллаар нь үг хэлдэг байх санал АН, “Шударга ёс” бүлгээс гаргасныг МАН-ынхан эсэргүүцээд буй. Санал хураалтыг гишүүдийн хурууны хээгээр явуулдаг байх санал МАН-ын хэсэг гишүүн гаргасныг хамт хэлэлцэх ёстой хэмээн чуулганаас завсарлага авахад хүрсэн. Ямар ч байсан УИХ дахь намын бүлгүүд ойлголцож, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг нэгтгэн хэлэлцэж, холбогдох хуулиудаа өөрчилсний дараа гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэхээр шийдсэн. Анхны хурууны хээний бүртгэлээр 11 эмэгтэй гишүүнтэй парламент 17 эмэгтэйтэй болж, “тийм” гэсэн нь “үгүй” болж хувирсан учраас алдаатай төхөөрөмжийг багагүй шүүмжлэл дагууллаа.
УИХ-ын даргын санаачилгаар УИХ-ын гишүүдэд хуулийн төслүүдийн танилцуулгыг цахим хэлбэрээр хүргэж, “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг бүх төрийн байгууллагад үнэгүй тараадаг болж, Монгол Улсын хуулиудыг цахим хэлбэрээр нийтэд түгээх болсон нь бас нэг онцлог. Цахим систем нэвтрүүлж эхэлж байгаа нь парламентын онцлох үйл явдал байлаа.
Хамгийн их шүүмжлүүлсэн Засгийн газар
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа шүүмжлэлийг хамгийн их сонсч байгаа. Урьд өмнө нь үзүүлээгүйгээр эрчтэй ажиллаж байгаа гэсэн магтаалыг ч мөн хэлж буйг дурдах хэрэгтэй болов уу. Авто замын бүтээн байгуулалт, шинэ нисэх буудал, төмөр замын төсөл, орон сууцжуулах хөтөлбөрөө эхлүүлсэн гэх мэтчлэн амжилтыг нь дурдахаасаа илүүтэй өөлж, гоочилж байгаагаар бусад Засгийн газраас онцлог болж байна. УИХ дахь МАН-ын бүлэг гэхэд муу ажиллаж байна хэмээн нэг жилийн хугацаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулахаар оруулаад амжилт олоогүй.
Ямар ч байсан өмнөх алдаагаа давталгүй Засгийн газраараа тоглохгүй бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд төлөвлөсөн ажлуудыг нь хийлгээсэй гэж үр дүн хүлээж байгаа нь олон. Тийм ч болохоор шүүмжлэл бүхэн Шинэчлэлийн Засгийн газар руу чиглэх болсон. Гэсэн ч богино хугацаанд үр дүнтэй ажлууд эхлүүлснийг нь бас мартаж болохгүй.
Оны дуулианы эзэн
МАХН-ын дарга Н.Энхбаярыг өршөөлөөр сулласан явдал бол яахын аргагүй энд бичигдэх зүйл. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргасны дагуу наймдугаар сарын 1-нд хорих 401 дүгээр ангид ял эдэлж байсан Н.Энхбаярт уучлал үзүүлсэн. Түүнийг Улсын клиникийн II эмнэлгийн тусгай тасагт хэвтэн эмчлүүлж байхад нь Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулсан.
Уучлал үзүүлснийх нь дараа Н.Энхбаярын ээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ээж рүү захидал бичиж, талархал илэрхийлж байлаа. Суллагдаад хэдхэн хоногийн дараа тэрээр БНСУ-ыг эмчилгээ хийлгэхээр зорин, одоо хүртэл тэнд байгаа билээ. Он гаргаад дуулианы эзэн Н.Энхбаярыг Монголд ирэхэд улс төрийн байдалд томоохон өөрчлөлт гарна гэсэн таамаг гараад удлаа. Түүнийг Солонгост байх хугацаанд МАХН-ын гишүүд нь байнга эргэж тойрсоор. Ирэх онд МАХН-ын Их хурал хуралдах гэж байгаа төдийгүй намын даргаа ирэхтэй зэрэгцүүлэх гэж буй нь бас нэг чухал үйл явдал болох нь гарцаагүй.
Бүтцийн өөрчлөлт ихтэй МАН
2012 оны УИХ-ын сонгуульд ялагдсан МАН-ын дарга Сү.Батболдын баг хариуцлага хүлээж, Ө.Энхтүвшингээр намаа толгойлуулсан. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ө.Энхтүвшин өөрийн хүсэлтээр намын даргын албаа өгөхөөр болов. Аравдугаар сарын 27-нд Их хурлаа товлож, намын дарга, бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөх чухал шийдвэрүүд гаргасан юм. М.Энхболд энэ хурлаар намын даргаар хоёр дахь удаа сонгогдож, шинэ залуусаар багаа бүрдүүлээд байна. Саяхан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд ажлаа С.Бямбацогтод өгсөн гээд энэ жил тэд бүтцийн өөрчлөлт маш ихээр хийлээ. Эрх баригчаас сөрөг хүчин болсон МАН-ынхан дараалсан олон ялагдлаа ийнхүү энэ жилээр дуусгаж байна. 2016 оны сонгууль хүртэл цаг хугацаа ч байна. Дараа жил тэднийг ямар үйл явдал хүлээж байгаа нь таавар болон үлдэнэ.
Энэ жил улс төрийн хүрээнд олон онцлог үйл явдал өрнөсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад байгаа монголчууд санал өгч, улс төрийн намуудаас МАН хамгийн их завгүй байж, бүтэц бүрэлдэхүүнээ шинээр сонгосон, бүтэн жил хоригдсон МАХН-ын дарга Н.Энхбаяр өршөөгдсөн, үргэлж үйл явдлын халуун тогоо нь парламент байсан гээд 2013 оны онцлогууд үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
ШИНЭ ОН
ЗӨВ ШҮҮ
2013.12.28