Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хоригдлуудын хийсэн гар урлалыг онлайнаар худалдана

Ирэх оноос ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад ял эдэлж буй хүмүүжигчдийн хийсэн гар урлал, арьсан эдлэл зэргийг онлайнаар худалдаж, учруулсан хохирлыг барагдуулахаар болжээ.

ШШГЕГ-аас эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хүмүүжигчдийг хөдөлмөр эрхлүүлж хөдөлмөрийн хөлсийг учруулсан хохирлыг барагдуулахад суутгадаг бөгөөд  хүмүүжигчдийг хорих ангийн гадна барилгын ажилд болон барилгын материалын үйлдвэрлэл, хувь хүн албан байгууллагуудтай гэрээгээр, хорих ангийн үйлдвэрийн бүсэд мод модон материал, чулуун эдлэл, газар тариалан, мал аж ахуй, үйлчилгээнд ажиллуулж хуулийн дагуу хөдөлмөрийн хөлс олгодог ажээ. Энэ онд тус газраас нийт 5581 хүмүүжигчийг ажлын байраар хангаж, 1 тэрбум 117 сая төгрөгийн цалин өгснөөс хохирол барагдуулахаар 156 сая төгрөг суутган хохирогчид шилжүүлсэн ажээ.
Түүнчлэн хүмүүжигчдийг гар урлал буюу сийлбэр, хайчилбар, уран зураг, уран дарханы сургалтад хамруулдаг бөгөөд хоригдогчдын хийсэн гар урлал зэргийг худалдах үзэсгэлэнгийн сайт нээхээр төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан