Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
ШИНЭ ОНООС МӨРДӨГДӨЖ ЭХЭЛСЭН ЗУРГААН ХУУЛЬ
УИХ-аас баталсан бие даасан зургаан хууль, тэдгээрийг дагалдан холбогдох 35 хуульд нэмэлт, өөрчлөлт орон 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна. Эдгээр хуулийг танилцуулъя.
2013 оны тавдугаар сарын 24-нд баталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хууль үнэт цаасны зах зээл сонгодог утгаараа хөгжих эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Хаалттай компаниуд хөрөнгийн зах зээлд өрийн бичиг гаргаж санхүүгийн эх үүсвэр татах бололцоотой болсон юм. Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани гадаадын хөрөнгийн биржид давхар бүртгэл хийлгэх өртөг өндөртэй байдаг. Гадаадын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах замаар олон нийтийн зүгээс хөрөнгө оруулалт татах үйл ажиллагааны олон төвөгтэй шатлалыг дамжихгүйгээр шууд өөрсдийн компанийн бонд, эсхүл хадгаламжийн сертификатыг гаргаж гадаадын хөрөнгийн биржээс хөрөнгө татах бололцоотой боллоо.Хууль хэрэгжсэнээр үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлж, тэдгээрийн эрх, гишүүнчлэлийн асуудлыг тодорхой болгосон.
Тус хууль өнгөрсөн оны аравдугаар сарын 3-нд батлагджээ. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх, төрлийн хувьд хамтын болон хувийн хэлбэртэй байхыг тусгасан. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь нийтээс санд мөнгөн хөрөнгийн хуримтлалыг төвлөрүүлэн үнэт цаасны зохицуулалттай зах зээлд чөлөөтэй арилжаалагддаг хөрвөх чадвар өндөр санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх юм. Түүнчлэн үйл ажиллагаа нь төрийн байнгын зохицуулалт, хяналтад байх, мэдээллээ нийтэд буюу нийт гишүүдэд нээлттэй байлгах зарчимд тулгуурлан үйл ажиллагаа эрхлэнэ. Харин хувийн хөрөнгө оруулалтын сангийн хувьд гишүүд нь зөвшөөрсөн нөхцөлд заавал чөлөөтэй арилжаалагдах санхүүгийн хэрэгслээс гадна хаалттай компанийн хувьцаа болон бусад санхүүгийн хэрэгсэл, үл хөдлөх эд хөрөнгө зэрэг эрсдэл өндөр, хөрвөх чадвар харьцангуй хязгаарлагдмал санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийж болох бөгөөд эрсдлээ өөрийн хөрөнгөөр бүрэн хүлээхээр зохицуулагдсан.
Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөрөнгө оруулалтын сангийн орлого, хадгаламжийн бичгийг суурь үнэт цаасанд хөрвүүлсний орлогыг тус тус чөлөөлөхөөр хуульчилсан.
Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийг 2013 оны долдугаар сарын 5-нд баталсан нь Үндсэн хуулиар баталгаажсан хууль зүйн туслалцааг авах, төлбөрийн чадваргүйн улмаас эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлж буй ач холбогдолтой юм байна.
Амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн, эсхүл нэгдсэн санд бүртгэлгүй боловч ядуурлын шугамаас доогуур орлоготой болохоо тодорхойлсон иргэн, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан онцгой болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхэд гэмт хэрэгт холбогдон яллагдагчид тооцогдсон тохиолдолд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх аж. Хууль зүйн туслалцааны төв нь төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх ажлыг зохион байгуулахаар заажээ.
Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Хууль батлагдсанаар Хууль зүйн туслалцааны 37 төвийг үе шаттайгаар байгуулж, улсын өмгөөлөгчийг чадавхжуулж, эхний ээлжинд улсын өмгөөлөгч 72, өмгөөлөгчийн туслах 10, ажлын албаны 10 ажилтан, нийт 92 хүн ажиллахаар төлөвлөжээ. Эхний жилд улсын төсвөөс нэг тэрбум 479 сая 361.8 төгрөг гаргуулахаар тооцсон байна.
Өнгөрсөн жилийн долдугаар сарын 5-нд батлагдсан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиар гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх нэгдсэн тогтолцоо бүрдэж, гэмт хэргийн илрүүлэлт сайжирч, гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шуурхай, үнэн зөв явагдах нөхцөл бий бүрдэж байна. Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж буйн нэг хэлбэр уг хуулийг батлан, хэрэгжүүлж эхэлж байгаа явдал.
Уг хууль нь 2013 оны долдугаар сарын 5-ны өдөр батлагдсан ба хууль сахиулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болох Монгол Улсын тахарын албаны тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, тахарын алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна. Монгол Улсын тахарын алба шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, ялтан шилжүүлэх, яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх гэсэн зургаан чиг үүрэгтэй байна.
Энэхүү хуулийг баталснаар шүүн таслах үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүгч хараат бус байх зарчмыг бодитоор хэрэгжүүлэхэд ач холбогдолтой бөгөөд шүүх хурал тасалдах болон шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийг бууруулна. Түүнчлэн гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, тэдний эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэнээр гэмт хэрэг хянан шийдвэрлэлтийг сайжруулна.
Цагдаагийн албаны тухай хуулийг мөн л өнгөрсөн долдугаар сарын 5-ны өдрийн УИХ-ын чуулганаар баталжээ. Хуулиар цагдаагийн байгууллагыг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй хууль сахиулах байгууллага гэж тодорхойлсон. Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг хууль сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиг үүрэгт нь нийцүүлж шинэчлэн зохицуулжээ.
Хууль шинэчлэн баталсанаар Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг илүү оновчтой, тодорхой болж, иргэний нийгмийн байгууллагын зүгээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавих механизм тогтоож өгч буй. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар Цагдаагийн хөгжлийн санг байгуулж, энэхүү сангийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, юунд зарцуулахыг нарийвчлан зохицуулсан.
УИХ-аас баталсан бие даасан зургаан хууль, тэдгээрийг дагалдан холбогдох 35 хуульд нэмэлт, өөрчлөлт орон 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна. Эдгээр хуулийг танилцуулъя. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль
2013 оны тавдугаар сарын 24-нд баталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хууль үнэт цаасны зах зээл сонгодог утгаараа хөгжих эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Хаалттай компаниуд хөрөнгийн зах зээлд өрийн бичиг гаргаж санхүүгийн эх үүсвэр татах бололцоотой болсон юм. Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани гадаадын хөрөнгийн биржид давхар бүртгэл хийлгэх өртөг өндөртэй байдаг. Гадаадын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах замаар олон нийтийн зүгээс хөрөнгө оруулалт татах үйл ажиллагааны олон төвөгтэй шатлалыг дамжихгүйгээр шууд өөрсдийн компанийн бонд, эсхүл хадгаламжийн сертификатыг гаргаж гадаадын хөрөнгийн биржээс хөрөнгө татах бололцоотой боллоо.Хууль хэрэгжсэнээр үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлж, тэдгээрийн эрх, гишүүнчлэлийн асуудлыг тодорхой болгосон.
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль
Тус хууль өнгөрсөн оны аравдугаар сарын 3-нд батлагджээ. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх, төрлийн хувьд хамтын болон хувийн хэлбэртэй байхыг тусгасан. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь нийтээс санд мөнгөн хөрөнгийн хуримтлалыг төвлөрүүлэн үнэт цаасны зохицуулалттай зах зээлд чөлөөтэй арилжаалагддаг хөрвөх чадвар өндөр санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх юм. Түүнчлэн үйл ажиллагаа нь төрийн байнгын зохицуулалт, хяналтад байх, мэдээллээ нийтэд буюу нийт гишүүдэд нээлттэй байлгах зарчимд тулгуурлан үйл ажиллагаа эрхлэнэ. Харин хувийн хөрөнгө оруулалтын сангийн хувьд гишүүд нь зөвшөөрсөн нөхцөлд заавал чөлөөтэй арилжаалагдах санхүүгийн хэрэгслээс гадна хаалттай компанийн хувьцаа болон бусад санхүүгийн хэрэгсэл, үл хөдлөх эд хөрөнгө зэрэг эрсдэл өндөр, хөрвөх чадвар харьцангуй хязгаарлагдмал санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийж болох бөгөөд эрсдлээ өөрийн хөрөнгөөр бүрэн хүлээхээр зохицуулагдсан.
Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөрөнгө оруулалтын сангийн орлого, хадгаламжийн бичгийг суурь үнэт цаасанд хөрвүүлсний орлогыг тус тус чөлөөлөхөөр хуульчилсан.
Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хуульзүйн туслалцааны тухай хууль
Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийг 2013 оны долдугаар сарын 5-нд баталсан нь Үндсэн хуулиар баталгаажсан хууль зүйн туслалцааг авах, төлбөрийн чадваргүйн улмаас эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлж буй ач холбогдолтой юм байна.
Амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн, эсхүл нэгдсэн санд бүртгэлгүй боловч ядуурлын шугамаас доогуур орлоготой болохоо тодорхойлсон иргэн, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан онцгой болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхэд гэмт хэрэгт холбогдон яллагдагчид тооцогдсон тохиолдолд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх аж. Хууль зүйн туслалцааны төв нь төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх ажлыг зохион байгуулахаар заажээ.
Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Хууль батлагдсанаар Хууль зүйн туслалцааны 37 төвийг үе шаттайгаар байгуулж, улсын өмгөөлөгчийг чадавхжуулж, эхний ээлжинд улсын өмгөөлөгч 72, өмгөөлөгчийн туслах 10, ажлын албаны 10 ажилтан, нийт 92 хүн ажиллахаар төлөвлөжээ. Эхний жилд улсын төсвөөс нэг тэрбум 479 сая 361.8 төгрөг гаргуулахаар тооцсон байна.
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай
Өнгөрсөн жилийн долдугаар сарын 5-нд батлагдсан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиар гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх нэгдсэн тогтолцоо бүрдэж, гэмт хэргийн илрүүлэлт сайжирч, гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шуурхай, үнэн зөв явагдах нөхцөл бий бүрдэж байна. Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж буйн нэг хэлбэр уг хуулийг батлан, хэрэгжүүлж эхэлж байгаа явдал.
Тахарын албаны тухай хууль
Уг хууль нь 2013 оны долдугаар сарын 5-ны өдөр батлагдсан ба хууль сахиулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болох Монгол Улсын тахарын албаны тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, тахарын алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна. Монгол Улсын тахарын алба шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, ялтан шилжүүлэх, яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх гэсэн зургаан чиг үүрэгтэй байна.
Энэхүү хуулийг баталснаар шүүн таслах үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүгч хараат бус байх зарчмыг бодитоор хэрэгжүүлэхэд ач холбогдолтой бөгөөд шүүх хурал тасалдах болон шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийг бууруулна. Түүнчлэн гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, тэдний эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэнээр гэмт хэрэг хянан шийдвэрлэлтийг сайжруулна.
Цагдаагийн албаны тухай хууль

0 Сэтгэгдэл