Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
БОГДХАН УУЛЫН БОДЬ МОД
Улаанбаатар хотын өмнө орших Богдхан уулын нэгэн аманд бодь мод ургадаг гэх яриа бий. Хуучин их хүрээ гэж байх үед, одоогоос бараг нэгэн зуу гаруй жилийн өмнө болсон явдал ажээ. Их хүрээний гучин аймгийн нэгэн болох Дархан эмчийн аймгийн лам, Их хүрээний Дашчоймпэл хэмээх цанид дацангийн шавь, олноо Шижээ гавж хэмээн алдаршсан Агваанлувсандондовт тохиолдсон явдал гэнэ. Тэрээр Их хүрээний цорж Агваанбалдангийн шавь байсан ажээ. Тэрээр анхан дацанд шавьлан суугаад байх үедээ номын ухаарц өөрт нь нэг л орж өгөхгүй буюу багшийн зааж буй ном дагсалыг ойлгохгүй байжээ. Нэгэн удаа арванаараа (Арван гэдэг зиндаа дотроо арав арваараа хуваагдан номоо давтахыг хэлнэ) Богд уулын нүхтийн амнаа очиж хичээлээ давтацгаажээ. Тэр үед шар ногоон навч бүхийй нэгэн мод Шижээ гавжын замд таарсан тул шар навчнаас нь нилээд их идээд, ногоон навчнаас нь багахныг идээд, биеэ орхимжоороо уг модтой хүлээд унтжээ. Тэгтэл зүүдэнд нь үзсэн ном нь ойлгогдон зүүдлэгдэж, түүнээс хойш номонд сайжирсан гэнэ. Тэрхүү мод нь бодь мод байсан бөгөөд шар навчийг нь идсэн хүн шашны номонд сайжирдаг, ногоон навчийг нь идсэн хүн төрийн номонд сайжирдаг хэмээх домогтой ажээ. Энэхүү бодь модыг хэрхэн олдог тухай өөр нэгэн яриа байдаг нь одоогийн Эх нялхасын эмнэлгийн ойролцоо нэгэн суварга байсан бөгөөд тэрхүү суваргыг хэдэн өдөр тойрч эргэсний дараа урд Богд ууланд гэрэл харагддаг. Тэр гэрлээр баримжаалж очвол бодь модыг олдог гэсэн яриа тархсан байжээ.

( “Монголын бурхан шашны аман түүх II “ номоос )

https://www.facebook.com/ikhmaidar
Их майдар төслийн хуудсанд тавтай морил
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан