Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Тэтгэврийн нэмэгдлийг ирэх сараас олгоно
Шинэчлэлийн Засгийн газрын “11 11” төвд өнгөрөгч 7 хоногт 470 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл иржээ. Эдгээрийн 162 нь нийслэлтэй холбоотой санал хүсэлт байгаад Нийслэлийн Засаг даргын тамгын газар тухай бүрт нь холбогдох байгууллагуудаараа дамжуулан хариу өгсөн байна.
Мөн Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний аппарат эвдэрсэн учир яаралтай засч, арга хэмжээ авч өгөхийг хүссэн иргэд олноороо ханджээ. Эрүүл мэндийн яамнаас “Уг аппаратыг засахаар Чех улсын мэргэжилтнүүд ажиллаж байгаа төдийгүй шинэ аппарат авах, сонгон шалгаруулалтын тендер зарлаж, гэрээ байгуулсан” гэж хариулсан байна.
Түүнчлэн, "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" Монгол Улсын хуулиар 2014 оны нэгдүгээр сараас тэтгэвэр нэмнэ гэсэн боловч хэрэгжээгүй байгаа талаар зарим иргэд тодруулжээ. Үүнд ХАХНХЯ-наас “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг хэрэгжүүлэх журам нь батлагдах шатандаа явж байна. Энэ хуультай холбоотой тэтгэврийн нэмэгдэл нь ирэх сарын тэтгэвэр дээр 1 дүгээр сарын нэмэгдэлтэйгээ хамт нэмэгдэж орно" хэмээн хариулав.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан