Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Цахим дэлгүүрийн бэлтгэл ажил хангагджээ
Цахим дэлгүүр ажиллуулж эхлэхтэй холбогдуулан манай улсад хүрэлцэн ирсэн БНСУ-ын Самсунг СДС компанийн төслийн багийнхан Солонгос улсын цахим дэлгүүрийн түүх, туршлага, хууль эрх зүйн орчин, цахим дэлгүүрийн үйл явцын талаар өнөөдөр Худалдан авах ажиллагааны газрын удирдлага, ажилтнуудад мэдээлэл хийв.

Цахим дэлгүүр бий болсноор бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч, импортлогч болон дотоодын үйлдвэрлэгчид тухайн бараа бүтээгдэхүүнээ цахим дэлгүүрээр дамжуулан худалдан авагч, захиалагч байгууллагад шууд худалдан авалтыг хийдгээрээ цаг хугацаа, төсөв хөрөнгө хэмнэсэн онцлог давуу талтай. БНСУ цахим дэлгүүр ажиллуулж эхэлснээр 1 жилийн хугацаанд 8 тэрбум ам.долларыг төрийн урсгал зардлаас хэмнэсэн аж. 

Тиймээс Худалдан авах ажиллагааны газар 2014 оны эхний хагас жилд багтаан цахим дэлгүүр ажиллуулж эхлэхтэй холбогдуулан БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар “Монгол Улсад Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийн гүйцэтгэгч Самсунг СДС компанийн төслийн багийнхныг өнгөрөгч 12 дугаар сарын 29-нөөс эхлэн нэг сарын хугацаатай ажиллуулж эхлээд байгаа юм. Төслийн багийнхан цахим тендер шалгаруулалтын тогтвортой үйл ажиллагааг хангах, мөн ерөнхий гэрээг хэрхэн хэрэгжүүлэх талаар туршлага солилцож байна.

Худалдан авах ажиллагааны газар 2014 онд өөрийн зохион байгуулах төсөл, арга хэмжээний тендерийг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулахаар ажиллаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан