Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Суданд үүрэг гүйцэтгэх цэргийн баг өнөөдөр мордлоо
Хойд Судан улсын Дарфур мужид болж  буй НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хээрийн II шатны эмнэлгийнхэнд болон тус улсын ард иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх V ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнөөдөр нийслэл хотоос хөдөлнө. Өнгөрсөн баасан гарагт болсон үдэлтийн ажиллагаанд манай улсаас Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд О.Дамбийням, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нар оролцсон бол энхийг сахиулагчдын ар гэрийнхэн, найз нөхөд нь ирсэн байв.

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, ШШГЕГ, ЦЕГ, Зэвсэгт хүчний 17 ангийн төлөөлөл болсон энхийг сахиулах V ээлжийн цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Ж.Ганхуяг, орлогчоор нь дэд хурандаа С.Пүрэвдорж нарыг томилжээ. Энэ удаа 68 албан хаагч үүрэг гүйцэтгэхээр явж байгаагийн 31 нь эмэгтэй аж. Энхийг сахиулах ажиллагаанд анх удаа оролцохоор явах гэж байгаа цэргийн госпиталын мэс заслын тасгийн унтуулагч эмч Ц.Өлзийжаргал  “Эх орноо төлөөлөн Хойд Судан улсын Дарфур мужид явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд оролцох болсондоо баяртай байна. Бид тэнд энхийг сахиулагч цэргийн албан хаагчаас гадна нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх юм. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, үүргээ амжилттай сайн биелүүлнэ” гэлээ. Энэ баг 9 сарын хугацаатай үүрэг гүйцэтгэх юм.

Хойд Судан улсын Дарфур муж дахь манай улсын цэргийн хээрийн II шатны эмнэлгийнхэн 2010 оны арванхоёрдугаар сараас эхлэн НҮБ, Африкийн хамтарсан “UNAMID” ажиллагааны хойд секторын хариуцлагын бүсэд Рванда, Йорданий Вант Улс, Өмнөд Африкийн бүгд Найрамдах Улс, Синегал, Египет, Гамби, Сьерра-Леон, Танзани зэрэг улсаас энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчид, Кабкабияа суурингийн энгийн ард иргэдэд анхан шатны болон нарийн мэргэжлийн шаталсан тусламж, үйлчилгээ үзүүлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан