Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
МАН-ЫН БҮЛЭГ: ЦАГААН САРААС ӨМНӨ ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ 30 ХУВИАР НЭМЭГДҮҮЛ
МАН-ын бүлэг шинэ оны анхдугаар хуралдаанаа хийж, хэд хэдэн асуудалд байр сууриа нэгтгэсэн байна. 2014 онд МАН түмнээ түшиж, баялаг бүтээгчдээ дэмжиж, төрөө хянах зарчмаар ажиллахаа илэрхийлсэн. Хуралдаанаар иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, импортын улаан буудайг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх эсэх, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуулга зэрэг таван асуудлыг хэлэлцжээ. Бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Су.Батболд, Ё.Отгонбаяр нар мэдээлэл хийсэн.
2012 онд цалин, тэтгэврийг нэмснээс хойш өнөөг хүртэл ганц ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй, ам.долларын ханш тэнгэрт хадаж бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Инфляц хоёр оронтой тоонд хүрч, үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр дүнд хүрээгүй. Мөн иргэдийн бодит орлого буурч, төгрөгийн худалдан авах чадвар багассан нь цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх бодит шаардлага болж байгааг бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ. Бага орлого, бага цалин, бага тэтгэвэртэй хүмүүс, төрийн үйлчилгээний албан хаагчид, багш, эмч нарын цалинг илүү хувь хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой гэв.
Томоохон аж ахуйн нэгжийг дэмжсэн хууль эрхзүйн орчныг УИХ богино хугацаанд бүрдүүлж чадсан жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхгүй байгааг шүүмжиллээ. Жилийн өмнө өргөн барьсан НӨАТ-ын босгыг 200 сая төгрөгөөр тогтоох хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатайг бүлгийн дарга хэлсэн юм. Мөн хувийн хэвшлийг дарамталж шахах биш орлого олох, татвараа төлөх боломж бололцоогоор хангахад Засгийн газар санаачилгатай ажиллахыг шаардана гэлээ. Ямар нэг байдлаар төрийн дарамт шахалтад өртөж байгаа бизнес эрхлэгчдийг МАН-ын бүлэгт хандахыг энэ үеэр уриалав.
УИХ-ын гишүүн Су.Батболд “Засгийн газар энэ оны эхний хагаст багтааж 100 мянган тонн улаан буудайг импортоор оруулж ирэхдээ гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. МАН-ын тэргүүлсэн Засгийн газраас улаан буудайн тариалалтад урамшуулал олгож, “Атрын III аян”-ыг зарлах гэх мэт олон талт арга хэмжээ хэрэгжүүлсний үр дүнд энэ салбар илт сэргэсэн. 2012 оны эцсээр дотоодын хэрэгцээнээс 204 мянган тонн илүү улаан буудайг хурааж авчээ. Түүгээр ч барахгүй 2012 онд 100 мянган тонн улаан буудайг гадаадад экспортлох хэмжээний нөөцийг Н.Алтанхуягийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн байна. Гэтэл жил хагасын дараа Засгийн газар энэхүү нөөцөө дуусгасан төдийгүй ургац хураалтын балансаа алдагдуулж, 100 мянган тонн улаан буудайг импортоор оруулж ирэх гэж байгаа нь Засгийн газар, холбогдох мэргэжлийн яамны бодлогын алдаанаас үүдэлтэй. Салбарын сайдын тухайн салбартаа хандаж байгаа хандлага, улс төрийн хариуцлагагүй байдалтай холбоотой” гээд ҮХААЯ-ныхан болон салбарын сайд Х.Баттулгад хариуцлага тооцох ёстой гэж байлаа. Эхний ээлжинд яамны холбогдох албаныхныг тоо баримтаа зөв гарган өгч, үнэн бодит мэдээлэл өгөхийг хүслээ. Үүний дараа салбарын сайдын асуудлыг ярина гэсэн юм.
Харин Сү.Батболд гишүүн Оюу толгойн гэрээг шүүмжилж байсан гишүүд одоогийн төр засгийн удирдлагад багтсан мөртлөө өөрсдөө юу ч хийсэнгүй гэв. Тэрээр бид засгийн эрх барьж байхдаа Оюу толгойн гэрээнд тодорхой өөрчлөлтүүд хийсэн байтал төсөл, хөрөнгө оруулалт зогсч, гүний уурхайн ашиглалт хойшлоод байгаа. Хоёр талын гэрээ хэлэлцэл ч гэсэн нээлттэй бус байгааг шүүмжилсэн. Яриа хэлцлээ ил тод байлгаж, Оюу толгойн тодорхой өөрчлөлтүүдийг хийх цаг болсон гэж тэрээр хэллээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлаар уулзалт хийхээр болж. Энэ оныг “Эх үрсийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан учир уг асуудлаар салбарынхантай ярилцах гэж буйгаа УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр хэллээ.
Энэ Бямбацогт гэж нэг тэнэг өөрийгөө нэг их хүн гээд бодчихож. Өд сагсалзуулсан мангуу. Хөшөөтийн уурхайг лувардсан хүмүүсийн нэг дээ. Яавал энэ монгол орныг хятадуудад өгөөд хэдэн доллар болгочитх бмлээ гэж яваа нь энэ.
МАН шоудахаа боль.Цагаан сарыг бүү далимдуул.Табүхэн засаг барьж байхдаа 1.5 сая гэж иргэн бүрт 20 мянган төгрөг түгээж байна гэж э/з-аа сүйрээлээ бид дээ. Ард иргэдээ өнөөдрийн хэдэн цалинд биш, амьдарлаа бүхлээр сайжруулах юманд итгээрэй дээ.Гашуун туршлага зөндөө бий шүү
МАН-ын бүлэг шинэ оны анхдугаар хуралдаанаа хийж, хэд хэдэн асуудалд байр сууриа нэгтгэсэн байна. 2014 онд МАН түмнээ түшиж, баялаг бүтээгчдээ дэмжиж, төрөө хянах зарчмаар ажиллахаа илэрхийлсэн. Хуралдаанаар иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, импортын улаан буудайг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх эсэх, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуулга зэрэг таван асуудлыг хэлэлцжээ. Бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Су.Батболд, Ё.Отгонбаяр нар мэдээлэл хийсэн. 2012 онд цалин, тэтгэврийг нэмснээс хойш өнөөг хүртэл ганц ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй, ам.долларын ханш тэнгэрт хадаж бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Инфляц хоёр оронтой тоонд хүрч, үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр дүнд хүрээгүй. Мөн иргэдийн бодит орлого буурч, төгрөгийн худалдан авах чадвар багассан нь цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх бодит шаардлага болж байгааг бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ. Бага орлого, бага цалин, бага тэтгэвэртэй хүмүүс, төрийн үйлчилгээний албан хаагчид, багш, эмч нарын цалинг илүү хувь хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой гэв.
Томоохон аж ахуйн нэгжийг дэмжсэн хууль эрхзүйн орчныг УИХ богино хугацаанд бүрдүүлж чадсан жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхгүй байгааг шүүмжиллээ. Жилийн өмнө өргөн барьсан НӨАТ-ын босгыг 200 сая төгрөгөөр тогтоох хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатайг бүлгийн дарга хэлсэн юм. Мөн хувийн хэвшлийг дарамталж шахах биш орлого олох, татвараа төлөх боломж бололцоогоор хангахад Засгийн газар санаачилгатай ажиллахыг шаардана гэлээ. Ямар нэг байдлаар төрийн дарамт шахалтад өртөж байгаа бизнес эрхлэгчдийг МАН-ын бүлэгт хандахыг энэ үеэр уриалав.
УИХ-ын гишүүн Су.Батболд “Засгийн газар энэ оны эхний хагаст багтааж 100 мянган тонн улаан буудайг импортоор оруулж ирэхдээ гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. МАН-ын тэргүүлсэн Засгийн газраас улаан буудайн тариалалтад урамшуулал олгож, “Атрын III аян”-ыг зарлах гэх мэт олон талт арга хэмжээ хэрэгжүүлсний үр дүнд энэ салбар илт сэргэсэн. 2012 оны эцсээр дотоодын хэрэгцээнээс 204 мянган тонн илүү улаан буудайг хурааж авчээ. Түүгээр ч барахгүй 2012 онд 100 мянган тонн улаан буудайг гадаадад экспортлох хэмжээний нөөцийг Н.Алтанхуягийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн байна. Гэтэл жил хагасын дараа Засгийн газар энэхүү нөөцөө дуусгасан төдийгүй ургац хураалтын балансаа алдагдуулж, 100 мянган тонн улаан буудайг импортоор оруулж ирэх гэж байгаа нь Засгийн газар, холбогдох мэргэжлийн яамны бодлогын алдаанаас үүдэлтэй. Салбарын сайдын тухайн салбартаа хандаж байгаа хандлага, улс төрийн хариуцлагагүй байдалтай холбоотой” гээд ҮХААЯ-ныхан болон салбарын сайд Х.Баттулгад хариуцлага тооцох ёстой гэж байлаа. Эхний ээлжинд яамны холбогдох албаныхныг тоо баримтаа зөв гарган өгч, үнэн бодит мэдээлэл өгөхийг хүслээ. Үүний дараа салбарын сайдын асуудлыг ярина гэсэн юм.
Харин Сү.Батболд гишүүн Оюу толгойн гэрээг шүүмжилж байсан гишүүд одоогийн төр засгийн удирдлагад багтсан мөртлөө өөрсдөө юу ч хийсэнгүй гэв. Тэрээр бид засгийн эрх барьж байхдаа Оюу толгойн гэрээнд тодорхой өөрчлөлтүүд хийсэн байтал төсөл, хөрөнгө оруулалт зогсч, гүний уурхайн ашиглалт хойшлоод байгаа. Хоёр талын гэрээ хэлэлцэл ч гэсэн нээлттэй бус байгааг шүүмжилсэн. Яриа хэлцлээ ил тод байлгаж, Оюу толгойн тодорхой өөрчлөлтүүдийг хийх цаг болсон гэж тэрээр хэллээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлаар уулзалт хийхээр болж. Энэ оныг “Эх үрсийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан учир уг асуудлаар салбарынхантай ярилцах гэж буйгаа УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр хэллээ.
Л.Номин
0 Сэтгэгдэл
2014.01.07
2014.01.07
























