Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Ерөнхий прокурорын нэрийг барьж залилан хийжээ
Залилан хийж  амар хялбар аргаар мөнгжих хэрэг сүүлийн үед гаарч байна. Тухайлбал,  УБ хотын Баянгол дүүргийн  харьяат Хийморьсүрэн овогтой Золбоо гэгч эмэгтэй  Улсын Ерөнхий  Прокурор Д.Дорлигжавын нэрийг барьж өөрийгөө хамаатан  нь гэж танилцуулан  хоёр ч иргэнээс их хэмжээний мөнгө авч залилсан хэрэг гараад байгаа юм.

Х.Золбоо нь залилах явцдаа өөрийгөө “Увс аймгийн Зүүнговь сумын иргэн,  Улсын  Ерөнхий Прокурор Д.Дорлигжавын дүү“ хэмээн  хэлж явсан аж. Түүнчлэн ямар ч ажилд саадгүй зуучилна гэж иргэн Д.Цагаанхүүгээс 5 сая төгрөг, М.Баянжаргалаас 6000 ам.доллар бэлнээр авсан нь илрээд байна. Түүнд мөнгөө өгсөн дээрхи 2 хүн хэсэг хугацааны дараа залилуулсан болохоо мэдэж мөнгөө нэхэхэд эхэндээ тэрбээр  “Буух эзэн, буцах хаягтай бүү санаа зов  гэж байснаа сүүлд нь  “Би 2 сартай жирэмсэн, Та нар мөнгө нэхэж дарамтлаад байхаар миний хүүхэд зулбах гээд байна дахин бүү ярь” гэж хэлээд утсаа авахаа больсон байна.

Хийморьсүрэн овогтой Золбоо гэгч нь энэ мэтээр хичнээн хүнийг залилан мэхлэж хохироосон болох нь одоогоор  тодорхойгүй байгаа бөгөөд түүний энэ үйлдэлд Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Онон  Монгол Улсын Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т  зааснаар эрүүгийн 201401010040 дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаа тул  энэ  эмэгтэйд залилан мэхлүүлж , хохирсон иргэд ахлах мөрдөн байцаагч Б.Ононтой 93044892 дугаарын утсаар холбоо барьж гомдол хүсэлтээ гаргана уу.

Дээрх байдлаар бусдыг залилан мэхлэж, хохироож байгаа этгээдүүдэд  хууртахгүй,  анхаарал сэрэмжтэй байхыг УЕПГ-аас сэрэмжлүүлж байна.
0 Сэтгэгдэл
99116811 huniig tanih hun bna uu
99116811 dugaartai hun mungu huulegchshde
zo zo ah duugeereee luivari hiinee bas,yamar aimar yum be.
99116811 утастай Оюунтунгалаг гэдэг эмэгтэй хамтран залилагч байгаа юм. Тэрийг бас шалгах хэрэгтэй
99116811 huniig tanih hun bna uu
залилагч эмэгтэйн зургийг тавиачээ увсын ард түмний нэрийг барьсан хэн бэ
Хамгийн их уншсан