Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаан буудай импортлох тухай төслийг чуулганаар хэлэлцэнэ
УИХ-ын Төсвийн байнгын хороо импортоор улаан буудай авах тухай асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн товч танилцуулгыг хийлээ. Стандартын шаардлага хангасан 100 хүртэл мянган тонн хүнсний улаан буудайг энэ оны зургадугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд импортоор оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай төсөлд тусгаж. Ингэснээр дотоодын үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах түүхий эдийн эрэлт, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах, стратегийн улирлын нөөц бүрдүүлэх зорилготой юм байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцүүлэх санал гаргасан. Харин УИХ-ын гишүүн С.Баярцогт төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасан гишүүдээс зарчмын зөрүүтэй саналтай байсан учир дэмжигдсэнгүй. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад дэмжиж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан