Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
“Creative idea-2014”төслийн уралдааны материал хүлээн авах хугацаа удахгүй дуусна

Монголын Залуучуудын Холбооноос “Creative idea-2014” шинэ санал санаачилагын уралдаан зохион байгуулах гэж байгаа юм байна. Сүүлийн үед залуус Facebook, twitter хуудсандаа санал санаачилага, үзэл бодлоо хуваалцдаг боловч бодитоор тэднийг дэмжих, шинэ санал санаачилагыг нь хэрэгжүүлэх тогтолцоо, нөхцөл боломж байдаггүй. МЗХ 2013 оныг “Оролцьё” уриатай үдэж, 2014 оныг “Залуусаа нэгдье” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулж залуучуудаа залхуурдаггүй, бусдыг зөвхөн шүүмжилдэггүй, хэн нэгэн хийгээсэй гэж арагш суудаггүй, харин ч эсрэгээрээ шинэ санаа гаргаж, аливаа юманд санаачилгатай, идэвхи зүтгэлтэй байлгахын төлөө залуучуудаа дэмжье, тэднээс гарч байгаа маш олон шинэ санааг бодит амьдрал дээр бий болгоё гэсэн зорилгоор “Creative idea-2014” төслийн уралдааныг зарлажээ. Нийгэмд хэрэгтэй, амьдралд бодит тусгалаа олох бүрэн боломжтой шинэ санааг шилдэг төсөл болгон 2014 оны МЗХ-ын ажлын төлөвлөгөөнд оруулан хамтран хэрэгжүүлэх юм байна. Хамгийн гол нь хэрэгжүүлэх боломжтой, шинэ санаа гаргасан, тухайн шинэ санаагаа хэрхэн, яаж хэрэгжүүлэх талаар маркетинг, үйл ажиллагаа, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулсан байх шаардлага тавигдах юм байна. Мөн танилцуулга, зорилго зорилт, хэрэгжүүлэх болсон шалтгаан, төсөл хэрэгжсэний дараа гарах үр дүн зэргийг тодорхой тусгана. Уралдаанд ирүүлэх материалыг өнгөрсөн оны 11-р сарын 12-оос авч эхэлсэн, одоогийн байдлаар 60 орчим материал ирсэн бөгөөд удахгүй материал хүлээн авах хугацаа удахгүй дуусах гэж байгаа тул залуучууд яаравчлах хэрэгтэй болж байна. Сүүлийн үед залуучуудын идэвхи санаачилга, шинэ санааг дэмжих, дуу хоолойг нь сонсох, нийгэмд идэвхитэй байр сууриа бэхжүүлэхэд нь хөшүүрэг болох, тэднийг идэвхжүүлэх уралдаан тэмцээнүүд дутагдаад байна гэж хэлж болно. Тийм учраас залуучууд маань олон шинэ санал санаачилагаа бодит биелэл болгож хэрэгжүүлэхийн тулд энэхүү уралдаанд идэвхитэй оролцох бизээ.

0 Сэтгэгдэл