Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Сэтгүүлчид прокурорынхонтой хамтарч ажиллана
Нийслэлийн прокурор Б.Бат-Орших, Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид нар нэгдүгээр сарын 08-нд хоёр байгууллагын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Бодит мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийн мэдээлэл олж авах эрхийг нь хангаж ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах, Прокурорын байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд шуурхай хүргэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгуулах, Монгол Улсад эрүүл, ёс зүйтэй сэтгүүлзүйг хөгжүүлэхэд Прокурорын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын үүрэг оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар талууд санал нэгдсэн байна.
Прокурорын байгууллага иргэд олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө аль болох нээлттэй байх зарчмыг одооноос эхлэн баримтлах бөгөөд үүнд нь Монголын сэтгүүлчдийн эвлэл дэмжлэг үзүүлэх аж.
“Прокурорын байгууллага үйл ажиллагаагаа илүү нээлттэй, ил тод болгож байгаа нь шинэчлэлийн бодлогын том илэрхийлэл юм. Үүнийг нь МСЭ ч бас бодлогын түвшинд дэмжиж байгаа учраас ийм санамж бичиг үйлдэж байна” гэж МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл