Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын зарим гишүүн ажил хийх дургүй байна
Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын гишүүд үнэхээр энэ төрд ажил хийх дургүй болжээ. Тэдний ярьдаг л юм нь гишүүний бүрэн эрх. Энэ л үгээр хаалт бамбай хийн дураараа сэлгүүцэж энд тэнд морь уян, айл хэсч дайлуулж цайлуулан, хувийн ажлаа амжуулж явах дуртай бололтой.
Төрийн түшээд ажилдаа ирэхгүйгээс УИХ-ын чуулганы болон Байнгын хороодын хуралдааны ирц бүрдэхгүй, УИХ-ын спикер, Байнгын хороодын дарга нар хоолойгоо сөөтөл дуудаж, Тамгын газрынхан хөдөө хээр ганц хурга тугал алдсан малчин шиг ийш тийш гүйлдсээр хуралдахгүй тарах нь элбэг болсноос шүүмжлэлийн шуурганд өртөөд ирэхийн цагт гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх хуулийн төсөл хүртэл санаачилсан. Гэтэл энэ нь ажил хийх дургүй заримд нь таалагдахгүй байгаа гэнэ.

УИХ-ын гишүүн Су.Батболд “УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан төсөл санаачилж оруулж ирсэн. Хурууны хээг онцгой тохиолдолд ашигладаг” гэж бухимдаж байна.
Өнөөдөр хурууны хээгээр цагаа бүртгүүлж, цаг минутаа тооцуулан хоцорч хожимдсон бол цалин хөлснөөсөө хасуулдаг жишгийг  манай олон байгууллага мөрдөж байгаа. Үүнийгээ ч тус тусынхаа дотоод журам, хөдөмөрийн гэрээндээ тусгаад явдаг. Эрхэм гишүүн уяачийнхаар бол энэ бүхэн хүний эрхийг зөрчсөн болж байгаа хэрэг байх нь.
Су.Батболд гишүүн угаасаа хууль батлах төрд зүтгэхээсээ хувийн эрх ашигтаа бүхнийг нийцүүлж ая тааваараа морь уяад амарч байх дуртай нэгэн бололтой. Саяхан эрхэм гишүүн билгийн улирлын цагаан сарын шинийн гуравны өдрийг амралтын өдөр болгох тухай хууль санаачлан батлуулсан. Цагаан сарын шинийн гурван бол хурдан морь уралдуулдаг өдөр болохоор аргагүй, мань хүн өөрөө хэлхгэр дээлээ өмсөөд морио уяад, нутгийнхнаараа дайлуулж цайлуулан  амарч баймаар байгаа л даа.  Гэтэл бас  өнгөрсөн 2013 оны аравдугаар сард энэ эрхэм бас л УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр “Сарын сая төгрөгийн цалин хаана ч хүрэлцэхгүй байна. Цалин нэмэх хэрэгтэй байна” гэж байсан билээ.
Хууль батлахаасаа морь уях, монгол улсад зүтгэхээсээ хувийн эрх ашгаа дээдэлдэг хүн ийм л зүйл хийж ийм л зүйл ярина л даа.  Түүний энэ төрд гийгүүлсэн нь магадгүй энэ л юм байх. Харин ажил хэргийн амин чухал хуулиудыг бол жадлан эсэргүүцээд л сууж байдаг.
Одоо УИХ-ын гишүүдийг ажилд нь ирүүлж, төр, ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг болгох гэхээр энэ хүний уур бухимдал, дургүй нь  хүрээд байгаа юм байна.  МАН-аас нэр дэвшин УИХ-ын дугуй танхимд бас ч нэлээн жил суудал бөглөсөн энэ эрхэм уяач,УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдгээр халхавчлан ажил ч хийлгүй амар тайван байж, хувийн амралт зугаалга, ажил төрлөө амжуулж байхыг хүсч байх бололтой.
Магадгүй мань хүн удалгүй УИХ-ын гишүүн хүн жилд заавал төдөн наадамд оролцож, төдөн өдөр морь уядаг байх ёстой гэсэн  хуулийн төсөл боловсруулан оруулж ирж мэдэх нь л дээ.
0 Сэтгэгдэл
энэ нөхрийг чинь уяач аавын буяхаар МАН-д харьяалагддаг болсон болохоос ажил ч хийж сүйд болохгүй л бол уу МАН-ын нөлөөлүүд нь хөгширөөд хэцүүхэн яваа байх шүү
төрөөс зайл
морио уя
Хамгийн их уншсан