Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
НАМЭХ-ны тэргүүнд Ц.Цогзолмаа, Б.Ундармаа нар өрсөлдөнө

Ардын намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гарагт болсон. Хурлаар тус холбооны тэргүүн ,УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд итгэл хүлээлгэх эсэхийг авч хэлэлцэн шийдвэрээ гаргажээ. Нийгмийн ард­чилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2011 онд ээлжит бус чуулганаа хийж, Д.Оюунхоролыг даргаараа сонгон ажиллуулсан. Харин энэ хугацаанд хан­галтгүй ажилласан хэмээн зарим гишүүн нь үзэн ээлжит чуулганаа зарлахаар Удирдах зөв­лөлөө хуралдуулсан юм. Ингээд Удирдах зөвлөлд Д.Оюунхорол сонгуульт албан тушаалаа өгөхөө илэрхийлж, ээлжит чуулганыг энэ долоо хоно­гийн баасан гарагт зарлажээ. Харин НАМЭХ-ны ерөнхийлөгчид Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Ундармаа нар нэр дэвшин өрсөлдөхөөр болсон байна. Ц.Цогзолмааг намын дарга М.Энхболдын фракц гэж дэмжих хэсэг байгаа бол “Бишрэлт” компанийн Б.Ундармааг хөрөнгө санхүүгийн хувьд холбооныхоо асуудлыг шийдээд явах байх гэх ч бий. Чуулганы үеэр танхимаас нэр дэвшүүлж ч магадгүй гэсэн мэдээлэл яваа. Ямар ч байсан багагүй зөрчилтэй байсан НАМЭХ-ныхон асуудлаа ярилцан, даргаа өөрчилж, шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар шийджээ.
0 Сэтгэгдэл
Зөв дөө Анужингийн дэргэд энэ хоёр төрийн хүн байхгүй юу? гэр бүл үймүүлсэн гэдэг тодотголтой хүн байж болохгүй шүү
Хамгийн их уншсан