Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
“Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлэг энэ сарын 15-нд болно
Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 15-нд буюу нөгөөдөр зохион байгуулах гэж байна.
Иргэд, олон нийтэд уул уурхайн салбарын талаар бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, түүнчлэн 2025 он хүртэлх зорилтоо тодорхойлох зорилготой.
Дээрх хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг өнгөрсөн нэг сарын хугацаанд хийсэн. Ингэхдээ төмөр, алт, нүүрс, геологи, газрын тосны чиглэлээр салбар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт Уул уурхайн яам, харьяа агентлаг, мэргэжлийн холбоод, ТББ-ын төлөөлөл оролцсон. Дэд хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг “Эрдэс баялгийн салбар 2025” хэлэлцүүлгээс гарах уриалгад тусгах юм.
Хэлэлцүүлэг, “Эрдэс баялгийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл”, “Эрдэс баялгийн салбар ба хүний эрх, хүрээлэн буй орчин”, “Эрдэс баялгийн салбар ба олон нийтийн оролцоо, орон нутгийн хөгжил”, “Эрдэс баялгийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар” гэсэн 4 салбар хуралдаантай.
“Туушин” зочид буудалд болох энэхүү хэлэлцүүлэгт 300 орчим зочид төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна.
Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 15-нд буюу нөгөөдөр зохион байгуулах гэж байна. Иргэд, олон нийтэд уул уурхайн салбарын талаар бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, түүнчлэн 2025 он хүртэлх зорилтоо тодорхойлох зорилготой.

0 Сэтгэгдэл