Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төсөл санаачилжээ
УИХ дахь МАН-ын бүлэг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай болон Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг санаачилжээ. Төсөлдөө энэ долоо хоногт санал авахаар Засгийн газарт хүргүүлэх гэнэ. Хуулийн төсөлд малчдын тэтгэврийн насыг наашлуулах, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх бололцоог бүрдүүлэхийг тусгажээ. Эрэгтэйчүүд нь 55 нас, эмэгтэйчүүд нь 50 нас хүрсэн бол тэтгэвэрт гарах болзлыг хангасан гэж үзэхээр боловсруулсан байна. Малчдын тэтгэврийн насыг наашлуулахаас гадна даатгалын шимтгэлийг нөхөн төлөх асуудал ч яригдаж байгаа. Сар болгон орлого нь орж ирдэггүй учраас малчид улирлаар шимтгэлээ төлж болохыг мөн оруулж.
Түүнчлэн Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 22 жилийн ойн арга хэмжээнүүдэд МАН-ын гишүүд яагаад оролцоогүйгээ бүлгийн дарга С.Бямбацогт тайлбарлав. Сүүлийн жилүүдэд түүхийг гуйвуулж, Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон, Улс тунхагласны өдрийн оронд Чингисийн төрсөн өдөртэй болсон гэх мэтчлэн түүхэн үйл явдлыг гуйвуулсныг тэд эсэргүүцэж байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан