Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Шударга ёс” бүлэг Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн төслийг дэмжжээ
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэнийг Сангийн сайд Ч.Улаан мэдээллээ. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэний нэг нь Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл. Уг төслийг хэлэлцэх эсэх асуудлыг “Шударга ёс” бүлэг дэмжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Малчдад эрсдэлээс хамгаалж малаа даатгуулах шаардлага байнга гардаг. Өмнө нь малчид тэр бүр малаа даатгуулж чаддаггүй, даатгалын компаниуд ч үүнд анхаарал хандуулдаггүй байсан. Тэгвэл одоо сайн дурын даатгалд хамрагдах хүсэлт их гаргадаг болсон учир ажил үр дүнтэй байна гэж үзсэн гэнэ. Одоогоор даатгалын таван компани малын индексжүүлсэн даатгалыг хариуцаж байна.
Тус бүлэг ээлжит хуралдаанаараа Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тогтоолын төсөл, Иргэний Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг дэмжжээ. 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын гадаад өр 8.4 тэрбум ам.доллар байгаа нь ДНБ-ий 49.7 хувьтай тэнцэж буй гэж энэ үеэр Сангийн сайд Ч.Улаан хэллээ.

0 Сэтгэгдэл