Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ногоон эдийн засгийн чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлнэ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хүнд, хөнгөн, хүнсний үйлдвэр, мал аж ахуй, газар тариалан гэсэн таван салбар багтдаг бөгөөд 2012 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүн 15 хувь, уул уурхай, олборлолтын бүтээгдэхүүн 19 хувь, боловсруулах үйдвэрлэл 6 хувь бусад салбар 60 хувийг эзэлж байна. Статистикийн судалгаанаас үзэхэд экспортын нийт бүтээгдэхүүний 89.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд нэхмэл бүтээгдэхүүн 5.3 хувийг, үнэт, хагас үнэт чулуу, метал гоёлын зүйл 2.8 хувийг бусад бүтээгдэхүүн 2.7 хувийг эзэлж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дотоодын нөөцөд тулгуурлан Монгол Улсын дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, үйлдвэрийн үнэ цэнийн сүлжээг нэмэгдүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр хүн амын хүнсний хэрэглээг хангах, олон улсын шаардлага хангасан үндсэн түүхий эдэд суурилсан, бодит үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх,хүний нөөц өндөр технологи, био, нано, мэдээлэллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын хүрээнд ажиллаж байна.

Иймд төрөөс үйлдвэр, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын зорилго нь үйлдвэрлэлийн чадавхи бүтээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл эрхлэх эдийн засаг, эрх зүйн орчныг сайжруулах, дотоодын хүн амын хүнсний болон ахуйн хэрэгцээний чанар хүртээмжийг  2024 он хүртэл сайжруулахад оршино.

Зорилтын хүрээнд үйлдвэр, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого нь хөнгөн үйлдвэрийн, мал аж ахуйн болон газар тариалангийн салбарын талаар төрөөс баримтлах бодлогыг хамрана. Үүнд:
 

-       Ногоон эдийн засгийн чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлнэ.

-       Салбар тус бүрийн онцлогоос хамаарсан дэмжлэгийн тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлнэ.

-       Орон нутагт тухайн орон нутгийн онцлогт суурилсан аж үйлдвэрийн цогцолборууд байгуулагдана.

-       Үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин бүрдсэн байна.

-       Олон улсын жишигт нийцсэн, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

-       Хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, баталгаатай аюулгүй хүнсээр иргэдээ бүрэн хангана.

-       Иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ.

 

Нийгэм эдийн засгийн дээр дурьдсан шаардлага болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг харгалзан үйлдвэр, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах зайлшгүй шаардлагатай байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан