Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
УЛС ТӨРИЙН НАМУУДЫГ ЦЭГЦЭЛЖ, ЧАНАРЖУУЛНА
УИХ дахь АН-ын бүлэг даваа гарагт хуралдсан ч мэдээллээ өчигдөр хийлээ. Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг бүлгийн хуралд мэдээллээ өгч, гишүүдийн саналыг сонссон байна. Хуульд хэд хэдэн зарчмын өөрчлөлт оруулахаар болжээ. Тухайлбал, улс төрийн намуудын тоог чанаржуулж, цэгцлэхээр болсон байна. 800 хүний гарын үсэг цуглуулж улс төрийн нам байгуулахыг буруу хэмээн үзэж. Одоогоор манай улсад 20 гаруй улс төрийн нам байгаа ч сонгууль дөхөхөөр амь орж, идэвхждэг нь цөөнгүй. Зарим намд гишүүнчлэл байдаг эсэх нь эргэлзээтэй. Ийм намуудыг цэгцлэх шаардлагатайг гишүүд хэлжээ. Намуудыг үзэл баримтлалаа тодорхой болгох, шалгуур заалтууд оруулсан аж. Мөн Улс төрийн намуудыг гишүүнчлэлтэй байх эсэхийг Улс төрийн намуудын тухай хуулийн төслөөр тодорхой болгох юм байна.
Үүнээс гадна орон нутгийнхны хавтгайрсан улс төржилт, намаар талцахыг хуулиар зохицуулах хэрэгтэйг АН-ын бүлгийн гишүүд хэлсэн гэнэ. Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч иргэдээсээ сонгогддог болох, улс төрийн намууд үүнд оролцохгүй байх зэргийг Улс төрийн намын тухай хуулийн төсөлд зайлшгүй тусгах шаардлагатай гэж байр сууриа илэрхийлжээ.
Тус бүлэг хурлаараа Сонгуулийн тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн байна. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг хавсарч хийхгүй талаар тусгасан уг төсөлтэй Сонгуулийн тухай хуулийг хамт хэлэлцэх аж. Засгийн газрын гишүүнээр сонгогдох хүнийг улс төрийн болон төрд ажилласан туршлага зэргийг харгалзан үзэх зэрэг зүйлүүдийг тус хуулийн төсөлд багтаах нь чухал гэжээ. Түүнчлэн сонгуулийн зардлын талаар ч хөндсөн байна. Үндсэн хуульд харшлахгүйгээр иргэд сонголтоо хийдэг болох, Сонгуулийн хуулийг ухралт болчихооргүй чанартай батлах ёстойг бүлгийн гишүүд сануулан хэлсэн гэнэ. УИХ-ын 2012 оны сонгуулийг холимог системээр явуулж, 28 гишүүн намын жагсаалтаар, 48 нь тойрогт нэр дэвшин өрсөлдөн сонгогдсон. Тэгвэл үүнээс ухарсан байж болохгүй, ядаж 38:38 тэнцүү тойрог, жагсаалтаар ордог байхаар тусгахыг АН-ын бүлэг зөв гэж үзэж байгаа аж.
УИХ дахь АН-ын бүлэг даваа гарагт хуралдсан ч мэдээллээ өчигдөр хийлээ. Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг бүлгийн хуралд мэдээллээ өгч, гишүүдийн саналыг сонссон байна. Хуульд хэд хэдэн зарчмын өөрчлөлт оруулахаар болжээ. Тухайлбал, улс төрийн намуудын тоог чанаржуулж, цэгцлэхээр болсон байна. 800 хүний гарын үсэг цуглуулж улс төрийн нам байгуулахыг буруу хэмээн үзэж. Одоогоор манай улсад 20 гаруй улс төрийн нам байгаа ч сонгууль дөхөхөөр амь орж, идэвхждэг нь цөөнгүй. Зарим намд гишүүнчлэл байдаг эсэх нь эргэлзээтэй. Ийм намуудыг цэгцлэх шаардлагатайг гишүүд хэлжээ. Намуудыг үзэл баримтлалаа тодорхой болгох, шалгуур заалтууд оруулсан аж. Мөн Улс төрийн намуудыг гишүүнчлэлтэй байх эсэхийг Улс төрийн намуудын тухай хуулийн төслөөр тодорхой болгох юм байна. Үүнээс гадна орон нутгийнхны хавтгайрсан улс төржилт, намаар талцахыг хуулиар зохицуулах хэрэгтэйг АН-ын бүлгийн гишүүд хэлсэн гэнэ. Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч иргэдээсээ сонгогддог болох, улс төрийн намууд үүнд оролцохгүй байх зэргийг Улс төрийн намын тухай хуулийн төсөлд зайлшгүй тусгах шаардлагатай гэж байр сууриа илэрхийлжээ.
Тус бүлэг хурлаараа Сонгуулийн тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн байна. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг хавсарч хийхгүй талаар тусгасан уг төсөлтэй Сонгуулийн тухай хуулийг хамт хэлэлцэх аж. Засгийн газрын гишүүнээр сонгогдох хүнийг улс төрийн болон төрд ажилласан туршлага зэргийг харгалзан үзэх зэрэг зүйлүүдийг тус хуулийн төсөлд багтаах нь чухал гэжээ. Түүнчлэн сонгуулийн зардлын талаар ч хөндсөн байна. Үндсэн хуульд харшлахгүйгээр иргэд сонголтоо хийдэг болох, Сонгуулийн хуулийг ухралт болчихооргүй чанартай батлах ёстойг бүлгийн гишүүд сануулан хэлсэн гэнэ. УИХ-ын 2012 оны сонгуулийг холимог системээр явуулж, 28 гишүүн намын жагсаалтаар, 48 нь тойрогт нэр дэвшин өрсөлдөн сонгогдсон. Тэгвэл үүнээс ухарсан байж болохгүй, ядаж 38:38 тэнцүү тойрог, жагсаалтаар ордог байхаар тусгахыг АН-ын бүлэг зөв гэж үзэж байгаа аж.
Л.Номин
0 Сэтгэгдэл
























