Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Т.Батбаяр: Бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал 2014 оны 01 сарын 10-ны өдөр гаргасан “Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн цэвэрлэгээний ажлын удирдамж”-ийн дагуу 01 сарын 18 буюу энэ бямба гарагийг бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгож, 01 сарын 19-нөөс 02 сарын 05-ны өдрүүдэд эрчимжүүлсэн цэвэрлэгээ хийх гэж байна. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.БАТБАЯР-аас тодрууллаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд ямар үүрэгтэй оролцох вэ?
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас томоохон баяр, тэмдэглэлт үйл ажиллагааг тохиолдуулан нийслэлийнхээ иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүх нийтийн их цэвэрлэгээ, нэгдсэн ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. Мөн монголчууд бид Сар шинийн баярыг угтаж гэрийнхээ тоос, шороог арилгадаг ариун сайхан ёсон бий. Энэ уламжлалын дагуу 1 сарын 18-ны бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ. Их цэвэрлэгээнд нийслэлийн 9 дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллага, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллага, хороо, СӨХ, иргэд оролцох юм. Иргэд өөрсдийн амьдарч буй орон сууц, хашааны гаднах талбайн хогийг цэвэрлэх бол аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11-р сарын 13-ны өдрийн 61-р тогтоолоор заасан орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг хариуцан хийнэ.
1-р сарын 19-нөөс 02 сарын 05-ны өдрүүдэд ямар төлөвлөгөөтэйгөөр цэвэрлэгээний ажлыг хийх вэ?
-Зөвхөн нэг өдөр цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахад учир дутагдалтай. Тиймээс Сар шинийн баярыг дуустал дүүргүүдийн холбогдох хэлтсийнхэн хог хаягдлыг бөөгнөрүүлэхгүйгээр, хурдан шуурхай ачих, тохижилт үйлчилгээний ажилчдыг уртасгасан цагаар ажиллуулна. Тухайлбал автозам, явган хүний зам талбайн цас, мөсийг цэвэрлэж халтиргаа гулгааг арилгах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэрлийн шонгийн доор үүссэн хог, орон сууц, гэр хорооллын дунд, гуу жалганд үүсэж хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх юм. Мөн их цэвэрлэгээнд их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтан, суралцагчдыг хамруулахаар болсон. Сар шинийн баярыг угтсан энэ ажилд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна.

0 Сэтгэгдэл