Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Бээжин хот утаанд автлаа
Манай урд хөршийн нийслэлийн агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнээс 25 дахин өндөр хэмжээнд хүрсэн гэдгийг мэргэжилтнүүд хотын иргэдэд анхааруулжээ. Хурц үнэртэй битүү утаан хөшиг Бээжин хотыг бүхэлд нь нөмрөөд байгаа бөгөөд утааны цаанаас олон зуун метрийн өндөр барилгууд ч харагдахаа больсон байна.
Харагдах орчин хязгаарлагдмал болсны улмаас хотын хурдны авто болон төмөр замыг түр хаажээ. Эрх баригчдын зүгээс хүүхэд, настай хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг уриалаад, ажиллаж байгаа хүмүүс тусгай баг зүүх хэрэгтэйг онцлов. Амьсгалахад маш хэцүү, хүчтэй ханиалгатай гэсэн оноштой хүмүүс олон зуугаараа эмнэлэгт ханджээ. Бээжинд нүүрсээр ажилладаг халаалтын зуух их олон байдгаас ийм утаан мананд хучигдах буюу “смог” буух гэсэн таагүй үзэгдэлтэй тулгардаг.
Манай урд хөршийн нийслэлийн агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнээс 25 дахин өндөр хэмжээнд хүрсэн гэдгийг мэргэжилтнүүд хотын иргэдэд анхааруулжээ. Хурц үнэртэй битүү утаан хөшиг Бээжин хотыг бүхэлд нь нөмрөөд байгаа бөгөөд утааны цаанаас олон зуун метрийн өндөр барилгууд ч харагдахаа больсон байна.Харагдах орчин хязгаарлагдмал болсны улмаас хотын хурдны авто болон төмөр замыг түр хаажээ. Эрх баригчдын зүгээс хүүхэд, настай хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг уриалаад, ажиллаж байгаа хүмүүс тусгай баг зүүх хэрэгтэйг онцлов. Амьсгалахад маш хэцүү, хүчтэй ханиалгатай гэсэн оноштой хүмүүс олон зуугаараа эмнэлэгт ханджээ. Бээжинд нүүрсээр ажилладаг халаалтын зуух их олон байдгаас ийм утаан мананд хучигдах буюу “смог” буух гэсэн таагүй үзэгдэлтэй тулгардаг.
0 Сэтгэгдэл
























