Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
ГОВЬ-АЛТАЙД АН ОЛОНХИЙГ БҮРДҮҮЛЖ, ЗАСАГЛАЛ ШИНЭЭР БҮРДЭХ ҮҮ
Жил гаруйн хугацаанд маргаан дагуулсан Говь-Алтай аймагт дахин сонгууль өнгөрсөн амралтын өдөр болж, урьдчилсан дүн гарчээ. Сонгуулийн ирц аймгийн хэмжээнд 54 хувь болж, хүчин төгөлдөр болсонд тооцогдсон байна. Говь-Алтай аймгийн ИТХ-ын 35 суудлын 17 төлөөлөгчид дахин сонгууль зарлахад МАН-аас 15, АН-аас 17, МАХН-аас 14, бие даагч гурван хүн нэр дэвшин өрсөлджээ. Энэ 17 суудлын 12 нь пропорциональ буюу намын жагсаалтаар орох юм. Жагсаалтын 12 суудлаас дөрөвт МАН-ын нэр дэвшигч ИТХ-д орохоор болж, үлдсэн нь АН-ынх болсон байна. Харин Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга сум болон аймгийн төвийн Баяншанд багт буюу тойрогт нэр дэвшин өрсөлдсөн гурван намаас АН бүгдэд нь ялжээ.
Уг сонгуулийг дахиулах болоод байсан гол эзэд болох МАХН-аас нэг ч суудал авч чадаагүй аж. 2012 оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийг маргаантай болсон, ялангуяа МАХН-аас нэр дэвшигчдийг бүртгэж авахаас шалтгаангүйгээр татгалзсан. Энэ нь багагүй хугацаанд шуугиан дэгдээж, өлсгөлөн хүртэл зарласан байсан аймаг бол Говь-Алтай. МАХН-ын нэр дэвшигчдийг тойргийн хороо нь бүртгэж аваагүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарснаар дахин сонгуульд хүрсэн билээ.
Сонгууль явуулах төсвийг аймгийн тойргийн хороо 164 сая төгрөг гэж гарган Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэн улсын төсвөөс нэмж 32.4 сая төгрөг авах шаардлагатайг УИХ-д уламжилсан ч үүнийг хүлээж аваагүй юм. Иймээс сонгуулийн санал хураалтыг цахим төхөөрөмж ашиглахгүй явуулжээ. Тодруулбал, сонгогчдыг хурууны хээгээр бүртгээгүй, саналаа дугуйлж, хайрцагт хийсэн учир саналын хуудсыг цахим машинаар биш гараар тоолсон байна. Тойргийн хороо нэр дэвшин өрсөлдсөн улс төрийн намуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр зардал мөнгөө байгаа төсөвтөө багтаан ийнхүү санал хураалтаа явуулжээ. Энэ нь магадгүй дараа нь сонгуулийн будлиан гарлаа гэхэд нэг шалтаг ч болохгүй гэх газаргүй юм. Унасан бөх ууртай гэдэг шиг ялагдсан нэгнээс ийм эсэргүүцэл гарахгүй гэх баталгаагүй. Өчигдрийн байдлаар намуудаас ямар нэг байдлаар гомдол мэдүүлээгүй, сонгуулийн маргаан гарлаа гэсэн мэдэгдэл хийсэнгүй тайван байлаа.
35 суудалтай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дахин сонгууль яагаад болсон талаар намууд өөр өөр өнцгөөс тайлбарласан. МАН-ынхан гэхэд хүчээр шахуу дахин сонгууль хийлээ гэж буй. Тус аймагт МАН олонх болж, засгийн эрхийг аваад байсан учраас 17 төлөөлөгчийг дахин сонгох болж, 2008-2012 оны ИТХ-ыг түр хугацаанд эрхийг нь сэргээн ажиллуулсаныг засаглалын хямрал гэж тайлбарласан удаатай. Тэгвэл МАХН, АН-аас энэ тойрогт дахин сонгууль явуулах ёстой гэсэн байр суурьтай байсан.
Ингээд сонгууль дуусч, Говь-Алтай аймагт 35 суудлын олонхийг АН-ын төлөөлөгчид бүрдүүлж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.
Дахин сонгуульд ялалт байгуулсныг болон өмнөх суудлынхаа тоог нэмэхээр ийм дүр зураг гарч байгаа юм. 24 жилийн түүхэндээ анх удаа АН тус аймагт ялалт байгуулсан нь энэ. Тэгэхээр шинээр бүрдсэн ИТХ хуралдаад Засаг дарга, хурлын даргаа шинээр сонгож магадгүй гэсэн үг. Хэрэв засаглалыг шинээр бүрдүүлэхээр болбол 2010 оноос хойш Засаг даргаар ажилласан Ш.Амгаланбаярын суудал ганхаж мэдэх нь. Сонгууль дууссан ч дараагийн асуудал ар араасаа гарч ирэх нь.
Жил гаруйн хугацаанд маргаан дагуулсан Говь-Алтай аймагт дахин сонгууль өнгөрсөн амралтын өдөр болж, урьдчилсан дүн гарчээ. Сонгуулийн ирц аймгийн хэмжээнд 54 хувь болж, хүчин төгөлдөр болсонд тооцогдсон байна. Говь-Алтай аймгийн ИТХ-ын 35 суудлын 17 төлөөлөгчид дахин сонгууль зарлахад МАН-аас 15, АН-аас 17, МАХН-аас 14, бие даагч гурван хүн нэр дэвшин өрсөлджээ. Энэ 17 суудлын 12 нь пропорциональ буюу намын жагсаалтаар орох юм. Жагсаалтын 12 суудлаас дөрөвт МАН-ын нэр дэвшигч ИТХ-д орохоор болж, үлдсэн нь АН-ынх болсон байна. Харин Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга сум болон аймгийн төвийн Баяншанд багт буюу тойрогт нэр дэвшин өрсөлдсөн гурван намаас АН бүгдэд нь ялжээ. Уг сонгуулийг дахиулах болоод байсан гол эзэд болох МАХН-аас нэг ч суудал авч чадаагүй аж. 2012 оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийг маргаантай болсон, ялангуяа МАХН-аас нэр дэвшигчдийг бүртгэж авахаас шалтгаангүйгээр татгалзсан. Энэ нь багагүй хугацаанд шуугиан дэгдээж, өлсгөлөн хүртэл зарласан байсан аймаг бол Говь-Алтай. МАХН-ын нэр дэвшигчдийг тойргийн хороо нь бүртгэж аваагүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарснаар дахин сонгуульд хүрсэн билээ.
Сонгууль явуулах төсвийг аймгийн тойргийн хороо 164 сая төгрөг гэж гарган Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэн улсын төсвөөс нэмж 32.4 сая төгрөг авах шаардлагатайг УИХ-д уламжилсан ч үүнийг хүлээж аваагүй юм. Иймээс сонгуулийн санал хураалтыг цахим төхөөрөмж ашиглахгүй явуулжээ. Тодруулбал, сонгогчдыг хурууны хээгээр бүртгээгүй, саналаа дугуйлж, хайрцагт хийсэн учир саналын хуудсыг цахим машинаар биш гараар тоолсон байна. Тойргийн хороо нэр дэвшин өрсөлдсөн улс төрийн намуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр зардал мөнгөө байгаа төсөвтөө багтаан ийнхүү санал хураалтаа явуулжээ. Энэ нь магадгүй дараа нь сонгуулийн будлиан гарлаа гэхэд нэг шалтаг ч болохгүй гэх газаргүй юм. Унасан бөх ууртай гэдэг шиг ялагдсан нэгнээс ийм эсэргүүцэл гарахгүй гэх баталгаагүй. Өчигдрийн байдлаар намуудаас ямар нэг байдлаар гомдол мэдүүлээгүй, сонгуулийн маргаан гарлаа гэсэн мэдэгдэл хийсэнгүй тайван байлаа.
35 суудалтай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дахин сонгууль яагаад болсон талаар намууд өөр өөр өнцгөөс тайлбарласан. МАН-ынхан гэхэд хүчээр шахуу дахин сонгууль хийлээ гэж буй. Тус аймагт МАН олонх болж, засгийн эрхийг аваад байсан учраас 17 төлөөлөгчийг дахин сонгох болж, 2008-2012 оны ИТХ-ыг түр хугацаанд эрхийг нь сэргээн ажиллуулсаныг засаглалын хямрал гэж тайлбарласан удаатай. Тэгвэл МАХН, АН-аас энэ тойрогт дахин сонгууль явуулах ёстой гэсэн байр суурьтай байсан.
Ингээд сонгууль дуусч, Говь-Алтай аймагт 35 суудлын олонхийг АН-ын төлөөлөгчид бүрдүүлж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.
Дахин сонгуульд ялалт байгуулсныг болон өмнөх суудлынхаа тоог нэмэхээр ийм дүр зураг гарч байгаа юм. 24 жилийн түүхэндээ анх удаа АН тус аймагт ялалт байгуулсан нь энэ. Тэгэхээр шинээр бүрдсэн ИТХ хуралдаад Засаг дарга, хурлын даргаа шинээр сонгож магадгүй гэсэн үг. Хэрэв засаглалыг шинээр бүрдүүлэхээр болбол 2010 оноос хойш Засаг даргаар ажилласан Ш.Амгаланбаярын суудал ганхаж мэдэх нь. Сонгууль дууссан ч дараагийн асуудал ар араасаа гарч ирэх нь.
Л.Номин
0 Сэтгэгдэл
























