Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Ши Жинпин Сочийн олимпын нээлтэд оролцоно
БНХАУ-ын Тэргүүлэгч Ши Жинпин Сочид болох өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцох болсон тухай Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Гадаад хэргийн яамны төлөөлөгч нь “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар БНХАУ-ын Тэргүүлэгч Ши Жинпин өвлийн олимпын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцохын тулд Оросын Сочи хотноо хоёрдугаар сарын 6-8 хооронд байна” гэжээ.
Үүнээс өмнө өрнөдийн хэд хэдэн орны удирдагч Сочи руу явахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байсан юм. Жишээлэхэд, Америкийн Ерөнхийлөгч Обама завгүй, Германы Ерөнхийлөгч Йоахим Гаук албан үүргийн дагуу ийм арга хэмжээнд оролцох ёсгүй гэх мэт янз бүрийн шалтаг тоочсон.
Гэтэл Европын комиссын дэд ерөнхийлөгч Вивиан Рединг олимпын нээлтэд очихоос татгалзсан нь бэлгийн цөөнхийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн хууль баталсан Оросын эрх баригчдыг эсэргүүцэж байгаа хэрэг гэж мэдэгдсэн.
Японы Ерөнхий сайд Абэ нээлтийн ажиллагаанд оролцохгүй ч хаалтын арга хэмжээнд ирж оролцоно гэдгээ мэдэгджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан