Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Говь-Алтайнхан бусад аймгийнхантай адил хөгжье гэж байна
Энэ үг шинэчлэлийн Засгийн газрын ажлыг иргэд, олон нийт дэмжиж байгаа юм байна гэсэн утгаар сонсогдож байна. МАХН-ыг бүртгэж, орон нутгийн сонгуульд оролцуулаагүй гэсэн МАХН-ын гомдлоор Говь-Алтай аймагт өнгөрсөн ням гарагт болсон орон нутгийн хурал сонгох сонгуулиар Аймгийн ИТХ-д Ардчилсан нам олонхи болох нь тодорхой боллоо.

Монгол Улсын ерөнхий сайд П.Жасрайгийн төрсөн нутаг хэмээн 24 жилийн туршид МАН-ыг толгой дээрээ тахин шүтэж ирсэн алтайчууд яагаад хуучин коммунистуудаас ийн нүүр буруулав аа.
Олон шалтгаан байж болох ч хамгийн гол нь өмнөх 24 жилд нь биш юм аа гэхэд 2012 оны сонгуулиас хойш Шинэчлэлийн Засгийн газраас явуулж байгаа бодлого үйл ажиллагаа, ардчилсан хүчнийг аймаг орон нутагтаа сонгосон аймгуудад өрнөж байгаа ажил алтайчуудын анхаарлын гадна үлдээгүй байна.
Говь-Алтайд 24 жилийн турш данхайж, аймагтаа ч, УИХ-д ч эцэг өвгөдийн минь нам хэмээн МАН-ын хүмүүсийг сонгож итгэл хүлээлгэж ирсэн ч энэ нутгийн ард түмний амьдралд онцын өөрчлөлт гарсангүй. Говь-Алтайгаас УИХ-д сонгогдож байсан үе үеийн түшээд ч чухамдаа сонгуулиар л нэг их саймширч очиж мөнгө төгрөг, идээ ундаа тарааж байснаас биш сонгуулийн үеэр хашгираад байдаг уугуул нутагтаа нэг их зүйл хийж гийгүүлсэнгүй. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 200 чоныг нь хядчихаад “Ашгүй дээ малын дайсан чоныг цөөрүүлээд өглөө, манай эрхэм гишүүн” гэсэн магтаал хүлээж байтал харин ч олон түмэн дургүйцэж эхэлсэн. За тэгээд түүний ашигт малтмал, лицензтэй холбоотой яриа ч бас бий.
Ингээд харж байтал өмнөх дөрвөн жилд АН-ыг олонхи болгож, Ардчилсан Засаг дарга томилсон Сүхбаатар, Дорноговь аймгуудад бас ч гэж юм юм хийгээд тэр нь олон түмэнд үнэлэгдээд, аймаг нийтээрээ биш ч гэсэн зах зухаасаа өөрчлөгдөж байгааг эрхбиш Алтайнхан дуулаад эхэлчихэж.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Алтай нутгийнхнаас бишгүй л олон хүн нийслэлд ирээд буцсан байж таараа. Тэд бүр нарийн ширийнийг биш юм гэхэд улсын нийслэлийн замыг хэрхэн тавьж байгаа, хот орчноо хэрхэн цэцэрлэгжүүлж байгаа гэр хороолыг дахин төлөвлөөд эхэлсэн тухай гээд зах зухаас нь сонин болгож ярьсан хэрэг.
2012 оны сонгуулиас хойш гэхэд л хөрш Баянхонгор аймагт нь “Шинэ сум” төсөл хэрэгжээд зарим сумын төв нь орчин үеийн цоо шинэ суурин болж байна. Сүхбаатар, Дорноговь аймагт гэр хорооллын айлууд нь цэвэр бохир усанд холбогдоод эхэллээ.
Шинэчлэлийн Засгийн газар аймгуудад орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарлачихлаа. 60, 70 жил, сүүлийн 24 жил яг л хэвээрээ байсан Алтай хотод, аймгийн бүх сумдад нь орон сууц баригдах нь.

24 жилийн туршид МАН-аа шүтэж, тэндээс нэр дэвшсэн өчнөөн хүний бурам шиг үгэнд хууртагдан их Д.Нацагдоржийн хэлсэн шиг “МАН-аас өөр намгүй, тэндээс нэр дэвшигчдээс өөр хүнгүй” гэж бодож явсан Говь-Алтайнхан шинэчлэл гэж юу болох ард түмний төлөө юу хийж болдгийг ойлгож эхэлж. Тэгээд аугаа Л.Ванган, Ч.Чимид нарын “Өглөө”, “Тэмцэл” кинон дээр Гэндэн гуайн “Энэ наадам, энэ цэрэг, энэ их баяр цэнгэл, хэзээ монгол улс маань ийм байлаа” гэдэг шиг бид чинь энэ л МАН, улиг болсон хэдээ нэг солиод үзье. “Хууртагдаж ханалаа, одоо боллоо, болих минь” гэж бодоцгоож.
Тусгай хамгаалалттай газрын тухайд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн хэлсэн хариуцлагагүй үг, сайхан ярьж төлөвлөсөн ч цагаа болохоор хэрэгжиж бүтэхгүй байгаа зүйл бишгүй л байгаа, Говь-Алтайхан ч үүнийг мэдэж байгаа. Гэхдээ “ганц нэг үг, үйлдлээр бүхнийг харлуулж болохгүй, төрийнх нь нуруу түвшин байхад төө сөөмийн хазгай гайгүй” хэмээн алтайчууд үзээд Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны үр шимийг бусад аймаг сумынхантай адил хүртье гэж шийдэж.
Мэдээж аймаг сумын нь МАН-аас сонгогдсон Засаг дарга орж очоод л Засгийн газраа муу хэлээд, хийе гэснийг нь дундаас нь чагтлаад, байгаа хөрөнгө мөнгийг нь өөртөө халааслаад, аймаг нь, ард түмэн нь хамгийн адагт үлдэж хоцрохыг хэн хүсэх вэ дээ.
Алтайчууд өөр бусад аймгийнхантай адил хөгжиж дэвжье гэж байна.

0 Сэтгэгдэл
зОЧИН
МАН-ЫН ШҮЛЭГ БИЧИЖ ИХ ТОЛГОЙ ХОЛБОЖ ЯРЬДАГ НӨХӨР ХЭН БИЛЭЭ ЯЛААГҮЙ ЮУ. ЯЛАХААР ШИНЖТЭЙ БАЙСАН ДАА. ХАЙРАН ЗАРДАЛ.
2014.01.21