Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өөдгүй үг өөрийг нь гутаадгийн жишээ МАН-ын ялагдал
МАН XXYII их хурлаа хийж, "шинэчлэгдэн" даргаараа газрын наймаачин М.Энхболдыг сонгосон нь  ёстой сахил хүртээд шал дордов гэгч болж Говь-Алтай аймагт болсон орон нутгийн дахин сонгуульд ялагдав.
Уг нь Говь-Алтайд МАН босоо байдаг, тэгээд ч намын дарга нь би болсон юм чинь ялж л таараа гэж М.Энхболд их мөрөөдөж байсан байх.
МАН амаараа шороо үмхэхэд ердөө л хоёр гол зүйл нөлөөлсөн. Шинэчлэлийн Засгийн газрын хийж байгаа ажил бүхэн өөдрөг, олон түмний чихэнд аятайхан сонсогдож байгаа нь мэдээж. Яахав шүүмжилмээр зүйл бий л дээ.
Харин МАН-ын ялагдсан тухай өөрсдөөс нь болсон хоёр үндсэн шалтгаан байна. Орон дэлхий даяар газрын наймаачин, авлигач, нийслэл Улаанбаатарыг оросын жижиг тосгоноос ч дор болгож хүүхэд тоглох нь бүү хэл машин явах гудамжгүй болгосон М.Энхболдыг намын даргаараа тавьсан нь МАН-ын нийт гишүүдийн, ялангуяа хөдөөгийн гишүүдийн нь сэтгэлд огт нийцэхгүй байгаа. Тэгээд ч тэд М.Энхболдыг сонгоогүй. Газрын наймаачин энэ хүн хотын фракцаараа түрээ барьж, МАН-ын Бага хурлын гишүүдийг хахуульдаж байгаад амжуулсан гээд жирийн гишүүд нь тун дургүй байгаа.
Өмнө нь үүлэн чөлөөний нар шиг богинохон хугацаанд М.Энхболд намын дарга байсан ч энэ үедээ юу ч амжуулж гийгүүлээгүйгээр барахгүй, нэг муу гал сөнөөгчид Улаанбаатар хотыг хариуцуулан өөрөө далдаас удирдсаар нийслэлийг минь бүр ч сүйтгэснийг намын гишүүд нь ч ярьдаг, дургүйцдэг.

МАН “шинэчлэгдэж”, шинэ даргатай болоод анхны сонгуульдаа ийн ялагдсаны өөр нэг шалтгаан нь энэ намынхан 2012 оны сонгуулиас хойш алдагдсан эрх мэдлээ санагалзан хэн хүний хийж байгаа бүхнийг жадлан эсэргүүцэж эвэр амлаж байсан нь олон нийтийн дургүйцлийг эрхгүй төрүүлж байгаатай холбоотой.
Хамгийн эхлээд л хуулийг үл тоомсорлож, УИХ-д бүлэг байгуулах өргөдлөө хугацаанд нь өгөлгүй, тэгээд УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулан буйдантай суулт хийж, нэгэн цагт Монгол Улсын хуулийг гууль болтол гишгилж явсан, өнөөгийн дарга М.Энхболд нь “Хууль гууль боллоо” гэсэн бичиг бариад сууж байхад МАН-ын жирийн гишүүд нь ичээд нүүр хийх газаргүй болж байсан нь үнэн.

Үүнээс хойш ч гэсэн олон түмэн итгээд төрдөө төлөөлөгчөөр сонгосон МАН-ын эрхэм түшээдийн амнаас энэ төрийн ажилд нэмэр тус болох ямар ч үг гарахаа больсон. МАН-ын хуучин дарга Ө.Энхтүвшин, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Н.Энхболд, өнөөгийн дарга Д.Бямбацогт, өөрийгөө мундаг хуульч гэдэг Ц.Нямдорж нар гээд ямар ч юмыг заавал харлуулж муу хэлж, жадлан эсэргүүцэж байж санаа сэтгэл нь амсхийдэг хэдэн хүн чухамдаа 90 гаруй жилийн түүхтэй энэ МАН-ын нэр нүүрийг  баллаж байгаа. Чухамдаа энэ хэдэн булай хүнээс ард иргэд, МАН-ын гишүүд, хорвоо залхаж байна. Энэ нь ч энэ сонгуулиар харагдлаа.
Дээр нь УИХ-ын гишүүд өөрсдөө хууль тогтоодог түшээд атлаа Монгол Улсын Сонгуулийн тухай хууль зөрчин сонгуулийн үеэр иргэдэд мөнгө тараасан н ь шүүхээр тогтоогдчихоод байгаа  Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг улаан цайм хамгаалж байгаа нь бас муу дээр муухай, муухай дээр улцан богож байгаа нь нууц биш. Хуулиа дээдэлдэг иргэн бүр, тэр дотор МАН-ын олон гишүүн үүнд дургуйцэж байгаа.
Өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд МАН-ын эрхэм нөхдөөс улс орны төлөө, нэг ч ажил хэрэгч санал санаачилга гараагүй. Өнгөрсөн цаг үе, эрх мэдэлтэй байснаа санагалзсан, тэр үедээ өөрөө бурхан байсан мэтээр аашиж аяглан өнөөгийн Засаг төрийн хийж эхлүүлж байгаа   шинэчлэлийг жадлан эсэргүүцэх, хорлон сүйтгэж сарниулах, бодлого үйл ажиллагааг нь саармагжуулж аль болох хэрэгжүүлэхгүй байхыг эрмэлзэж ирсэн нь олон түмний дургуйцлийг төрүүлж эхэлсний гор Говь-Алтай аймагт болсон дахин сонгуулийн дүнгээс харагдаж байна.

Мэдээж Говь-Алтайнхан шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааны үр шимийг хүртье, бусадтай адил амьдаръя гэж бодож байхад МАН-аас сонгогдсон түшээд, өнөөх Ж.Энхбаяр нь энд эсэргүүцээд чагт тээг тавиад байхад хэн л дуртай байх вэ дээ.
МАН энэ янзаараа байгаад байвал тэдний ялагдал ганц энэ ч  биш болж үргэлжилсээр л байх нь л дээ.
0 Сэтгэгдэл
одоо говийн их бага дархан цаазат газруудад хятад шаахайны мөр гарч гишгэх газар үгүй болж хаанахын хэнийн мэдэхгүй ***** шээснүүд олон болно доо
Ялах ялагдах нь байдаг л узэгдэл ш дээ ? Нэр тортэй ялагдах юу нь муу юм вэ ?Хулгайч нарт ялагдаж байгаагаа юу гэж бодож ?
Ene neg heden avligach, shunaltnuudaas MAN salah heregtei dee. Hairan saihan namiig huviin biznes bolgood bur suitgelee shuu
Alban tushaalgui bolson ene hed gol ni harlaad uheh ni ee....ter tsaraig ni haar daa.......
SAIN SAIHNIIG HUSEY. 16 ONII SONGUULIAR ARDCHILSAN NAMIIG SONGOSON MANGARUUDAAS AMIIG NI ASUUNAA. ODOO IIM BAIGAA UM CHIN 16 OND MONGOL BARAG MUHSUN BAIH BIZ.
Энэ ч харин голыг нь олоод хэлчихсэн юм биш үү, хэнд ч хэрэггүй энэ МАН-ынхныг улстөрийн давцангаас бүр зайлуулбал таарна.
МАН-ЫГ УСТАХААС ӨМНӨ ЭНЭ ХЭДЭН ХОР НАЙРЧ БҮЛЭГЛЭЛ,АЛБАН ТУШААЛ МӨРӨӨДӨГЧИДӨӨС САЛГАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.
Цэргүүдийн царай ч үнхээр баргар байна даа
лллл
Зочинв Байн, байсаар бүх дэлхийг бүрхэх АРДЧИЛАЛ
Хамгийн их уншсан