Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Хар тамхины 89 гэмт хэрэгтнийг нэг дор шүүжээ
Вьетнамд хар тамхины мафийн 89 гэмт хэрэгтнийг шүүсэн томоохон шүүх хурал болж, 59 хүнд нь бүх насаар хорих ял оноожээ. Яллагдагч бүрийг хоёр цагдаа харгалзаж, шүүх хурлын танхимд багтахааргүй олон хүн оролцсон учир шүүх хурлыг шоронд хийсэн байна. Эдгээр хүмүүс нийтдээ 12 тонн геройн худалдаалсан хэрэгт холбогдсон учраас Вьетнам шиг хатуу хуультай оронд тэдэнд ногдуулах ял шийтгэл өндөр байх нь анхнаасаа тодорхой байжээ.
Эдгээр гэмт хэрэгтнүүд олон улсыг хэрсэн дөрвөн том хар тамхины мафид харьяалагддаг байсан гэнэ. Тэднийг 2013 оны наймдугаар сард хийсэн томоохон баривчилгаагаар хуулийн өмнө авчирсан юм. Тэдний баривчлах үед хэдэн тонн мансууруулах бодис, өдий төдий буу зэвсэг, мөн тансаг зэрэглэлийн 20 машин хурааж авсан байна. Тэдэнд холбогдох хавтаст хэрэг хэтэрхий том байсан учир шүүх хурал 17 хоног үргэлжилжээ.
Хар тамхины хатуу хуультай Вьетнамд 600 граммаас дээш хар тамхи /геройн/ буюу 20 килограммаас дээш опиум биедээ авч яваад баригдвал цаазаар авах ял оноодог юм.

Вьетнамд хар тамхины мафийн 89 гэмт хэрэгтнийг шүүсэн томоохон шүүх хурал болж, 59 хүнд нь бүх насаар хорих ял оноожээ. Яллагдагч бүрийг хоёр цагдаа харгалзаж, шүүх хурлын танхимд багтахааргүй олон хүн оролцсон учир шүүх хурлыг шоронд хийсэн байна. Эдгээр хүмүүс нийтдээ 12 тонн геройн худалдаалсан хэрэгт холбогдсон учраас Вьетнам шиг хатуу хуультай оронд тэдэнд ногдуулах ял шийтгэл өндөр байх нь анхнаасаа тодорхой байжээ. Эдгээр гэмт хэрэгтнүүд олон улсыг хэрсэн дөрвөн том хар тамхины мафид харьяалагддаг байсан гэнэ. Тэднийг 2013 оны наймдугаар сард хийсэн томоохон баривчилгаагаар хуулийн өмнө авчирсан юм. Тэдний баривчлах үед хэдэн тонн мансууруулах бодис, өдий төдий буу зэвсэг, мөн тансаг зэрэглэлийн 20 машин хурааж авсан байна. Тэдэнд холбогдох хавтаст хэрэг хэтэрхий том байсан учир шүүх хурал 17 хоног үргэлжилжээ.
Хар тамхины хатуу хуультай Вьетнамд 600 граммаас дээш хар тамхи /геройн/ буюу 20 килограммаас дээш опиум биедээ авч яваад баригдвал цаазаар авах ял оноодог юм.

0 Сэтгэгдэл
























