Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Дэлхийн хамгийн баян 85 хүн хамгийн ядуу 3.5 тэрбум хүнийхтэй тэнцэхүйц хөрөнгөтэй
Дэлхийн хамгийн баян 85 хүний хөрөнгө дэлхийн хамгийн ядуу 3,5 тэрбум хүний нийт хөрөнгөтэй тэнцэж байгааг “Oxfam” байгууллагаас гаргасан судалгаагаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл ердөө 100 хүрэхгүй тэрбумтны гарт дэлхийн хүн амын хагасынх нь хураасан хөрөнгөтэй тэнцэхүйц хэмжээний эд баялаг байна гэсэн үг. Дэлхийн хамгийн баян 85 хүний хөрөнгө нийлээд 1,7 триллион ам.доллар болж буй бол хамгийн ядуу 3,5 тэрбум хүнхийх нийлээд энэ хэмжээнд хүрч байгаа аж. “Working for Few” буюу цөөн хэдхэн хүний эд баялгийг арвижуулахын төлөө бүх нийтээр ажиллаж байгааг илрүүлсэн энэ судалгаа дэлхий нийтээр орлогын тэгш байдал хэрхэн газар авсныг харуулна хэмээн “Oxfam”-ын мэргэжилтнүүд хэлж байна. Хэрэв энэ маягаар баян, ядуугийн ялгаа гүнзгийрсээр байвал аль ч нийгэмд тогтворгүй байдал үүсэх учир нийтэд хандсан зүйлд хөрөнгө оруулж, хүн амын орлогын ялгааг багасгах хэрэгтэй гэж тус байгууллагаас анхааруулж байна. Тэд энэ судалгаагаа удахгүй болох Давосын чуулган буюу дэлхийн эдийн засгийн форумын анхаарлын төвд оруулахыг хүсч байгаа аж.
Дээрх судалгаанаас ч өмнө дэлхийн хүн амын нэг хувь хүрэхгүй баячууд дэлхийн нийт хөрөнгийн 46 хувийг эзэмшиж байна гэсэн тооцоо гарсан юм.
Дэлхийн хамгийн баян 85 хүний хөрөнгө дэлхийн хамгийн ядуу 3,5 тэрбум хүний нийт хөрөнгөтэй тэнцэж байгааг “Oxfam” байгууллагаас гаргасан судалгаагаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл ердөө 100 хүрэхгүй тэрбумтны гарт дэлхийн хүн амын хагасынх нь хураасан хөрөнгөтэй тэнцэхүйц хэмжээний эд баялаг байна гэсэн үг. Дэлхийн хамгийн баян 85 хүний хөрөнгө нийлээд 1,7 триллион ам.доллар болж буй бол хамгийн ядуу 3,5 тэрбум хүнхийх нийлээд энэ хэмжээнд хүрч байгаа аж. “Working for Few” буюу цөөн хэдхэн хүний эд баялгийг арвижуулахын төлөө бүх нийтээр ажиллаж байгааг илрүүлсэн энэ судалгаа дэлхий нийтээр орлогын тэгш байдал хэрхэн газар авсныг харуулна хэмээн “Oxfam”-ын мэргэжилтнүүд хэлж байна. Хэрэв энэ маягаар баян, ядуугийн ялгаа гүнзгийрсээр байвал аль ч нийгэмд тогтворгүй байдал үүсэх учир нийтэд хандсан зүйлд хөрөнгө оруулж, хүн амын орлогын ялгааг багасгах хэрэгтэй гэж тус байгууллагаас анхааруулж байна. Тэд энэ судалгаагаа удахгүй болох Давосын чуулган буюу дэлхийн эдийн засгийн форумын анхаарлын төвд оруулахыг хүсч байгаа аж. Дээрх судалгаанаас ч өмнө дэлхийн хүн амын нэг хувь хүрэхгүй баячууд дэлхийн нийт хөрөнгийн 46 хувийг эзэмшиж байна гэсэн тооцоо гарсан юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























