Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хамгийн эрүүл хүнс хэрэглэдэг 10 орон

Олон улсын “Оксфам” байгууллага манай гаригийн 125 орны хүн амын хэрэглэж байгаа хоол хүнсэнд судалгаа хийж үзээд хамгийн эрүүл хүнс хэрэглэдэг, мөн хүнсний эрүүл ахуйн талаар хамгийн асуудалтай 10 орныг нэрлэжээ.
Эндээ хэрэглэж байгаа хүнсний бүтээгдхүүний нэр төрөл, тоо, хэвийн хооллоход зарцуулж байгаа мөнгө, хүнсний чанар, хоол хүнснээс болсон өвчлөлийн түвшин зэргийг харгалзсан байна. Энэ бүх үзүүлэлтээр авч үзвэл Нидерландад хамгийн таатай байгаа нь харагджээ. Энд хүнсний бүтээгдхүүн хамгийн хямд, хүнс хоол тэжээлээс болох  өвчлөл бага байсан байна. Эдний араас Франц, Швейцари зэрэг орнууд оржээ.
Эрдэмтдийн үзсэнээр Австрийн хүн амын 27 хувь өөхөлсөн нь бас асуудал болж байгаа гэнэ. Харин хүнснээс болсон өвчлөл Саудын Арабт хамгийн өндөр гарчээ.
Чад улсын тухайд бүхий л үзүүлэлтээр хамгийн доод түвшинд очиж сүүлээсээ нэгдүгээрт орж байна. Мэдээж хоол хүнс үнэтэй, чанаргүй, эрүүл ахуйн маш муу нөхцөлд хүнсээ бэлтгэж байгаа юм байна. Бурунди улс гэхэд л хүн амынх нь 67 хувь хоол хүнсээр хомс  байдаг бол хүүхдүүдийнх нь 35 хувь жингийн дутагдалтай гэнэ. Энэтхэгт мөн ялгаагүй хүүхдүүдийнх нь 44 хувь жин дутуу байна.

Эрүүл хүнстэй 10 орон:                        Хүнсний асуудалтай 10 орон:
  1.    Нидерланд                                          1. Чад
   2.    Франц                                                 2.Ангол
   3.    Швейцари                                            3.Эфиоп
   4.    Дани                                                    4.Мадагаскар
   5.    Швед                                                   5.Йемен
   6.    Австри                                                 6.Нигери
   7.    Бельги                                                 7.Бурунди
   8.    Ирланд                                                 8.Мозамбик
   9.    Итали                                                    9. Зимбабве
  10.    Португали                                           10.Сьерра-Леон


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан