Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Иракт 26 хүнийг нэгэн зэрэг дүүжилжээ
Терроризмтой холбоотой гэмт хэрэг өдүүлсэн хэргээр Иракт 26 хүнд цаазаар авах ял оноосныг дүүжлэн гүйцэтгэжээ. Иракын Хуульзүйн сайд Хасан-аш-Шаммари энэ тухайд “Иракын ард түмний эсрэг харгис алан хядлага, террорист үйлдэл хийсний нь төлөө буруутай гэж үзсэн” гэсэн байна. Телевизийн NBS суваг энэ талаар мэдээлэхдээ иракын хууль сахиулагчид гэмт хэргийг нь сайн мөрдөн шалгаж, баримтаар нотлохын төлөө ажиллаагүй гэж хүний эрхийг хамгаалагчид хэлснийг бас дамжуулжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун үүнээс өмнө Багдадад айлчлахдаа цаазаар авах ялыг хориглохыг иракын эрх баригчдад уриалсан ч Иракын Ерөнхий сайд Нури аль-Малик татгалзсан хариу өгч байсан юм.
Барууны хэвлэлүүдийн бичиж байгаагаар бол 2013 онд Иракт нийтдээ 169 хүнийг цаазалсан байна. Энэ бол 2003 онд тус улсад олон улсын эвслийн цэрэг орсноос хойш нэг жилд цаазалсан хамгийн олон хүн гэдгийг хэвлэлүүд тэмдэглэжээ.
Иракт лалын шашны хоёр урсгал болох шиитүүд, суннитуудын хоорондох сөргөлдөөн газар авсан хэвээр байгаа юм. Хамгийн харамсалтай нь энэ сөргөлдөөний хөлд энгийн номхон ард иргэд өртсөөр байна. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд л зэвсэгт мөргөлдөөн, халдлага дайралтын үеэр 8000 орчим хүн амь үрэгдсэн гэж НҮБ тооцжээ.
Терроризмтой холбоотой гэмт хэрэг өдүүлсэн хэргээр Иракт 26 хүнд цаазаар авах ял оноосныг дүүжлэн гүйцэтгэжээ. Иракын Хуульзүйн сайд Хасан-аш-Шаммари энэ тухайд “Иракын ард түмний эсрэг харгис алан хядлага, террорист үйлдэл хийсний нь төлөө буруутай гэж үзсэн” гэсэн байна. Телевизийн NBS суваг энэ талаар мэдээлэхдээ иракын хууль сахиулагчид гэмт хэргийг нь сайн мөрдөн шалгаж, баримтаар нотлохын төлөө ажиллаагүй гэж хүний эрхийг хамгаалагчид хэлснийг бас дамжуулжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун үүнээс өмнө Багдадад айлчлахдаа цаазаар авах ялыг хориглохыг иракын эрх баригчдад уриалсан ч Иракын Ерөнхий сайд Нури аль-Малик татгалзсан хариу өгч байсан юм.

0 Сэтгэгдэл