Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Оросын олигархийн найз бүсгүй арьсны үзэлтэн үү
Оросын нэртэй олигархи Роман Абрамовичийн найз бүсгүй Дарья Жуковагийн нэгэн гэрэл зураг олон улс даяар дуулиан тарилаа. Хар арьстнуудын эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн төрсөн өдөр нэгдүгээр сарын 20-ны өдөр интернетэд орсон энэ зураг дээр тэрбумтан олигархийн найз, хоёр хүүхдийн ээж 32 настай Дарья жинсэн өмч, цагаан цамц өмсөөд нуруугаараа дээш харж хэвтэн хоёр хөлөө өргөсөн хар арьст бүсгүй дээр тавьсан зөөлөн сандал дээр сууж байгаагаар гарчээ.

www.buro247.ru сайтад ярилцлагатай гарсан энэ зураг бөөн дуулиан болж загварын FashionBombDaily сайтын эрхлэгч Клэр Салмерс “Энэ бол хар арьстныг доромжилж, цагаан арьстныг дээдэлсэн сурталчилгаа” гэсэн бол Америкийн Эмэгтэйчүүдийг чөлөөлөх байгууллагаас Дарьяг арьсны үзэлтэн гэж буруутгасан байна. Хамгийн гол нь хар арьстнуудын эрхийг хамгаалж, тэдний иргэний эрхийг дээдлэхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн төрсөн өдрөөр зориуд энэ зургийг нийтэлсэн нь барууныхны дургүйцлийг илүүтэй төрүүлж байна.

Үүнд тэвдсэн Buro 24/7 сайтынхан төдөлгүй зургийг засварлан дороос нь тайрч, хэвтэж байгаа эмэгтэйг нь хасаад зөвхөн хар гуталтай хөлийг нь үлдээн нийтэлжээ. Харин олигархийн найз Дарья Жукова өөрө энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

0 Сэтгэгдэл