Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Говь-Алтайн сонгуулийн дүнг СЕХ-д хүлээлгэн өгөв
Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороо тус аймагт энэ сарын 19-нд болсон ИТХ-ын дахин сонгуулийн дүн мэдээ болон сонгуультай холбоотой бусад бичиг баримтыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд өнөөдөр хүлээлгэн өгчээ.

Дахин сонгуульд оролцохоор 35187 сонгогч бүртгэгдсэнээс 19199 сонгогч буюу 54,56 хувь нь саналаа өгсөн байна. Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга сум, Есөнбулаг сумын Баяншанд багийн нийт 5480 сонгогч тухайн багт нэр дэвшсэн 18 нэр дэвшигчдийн төлөө, нийт аймгийн хэмжээнд 19199 сонгогч МАН, Ардчилсан Нам, МАХН-ын төлөө саналаа өгчээ.

Гурван намаас 15 хүн, бие дааж 3 хүн тус тус нэр дэвшигчээр бүртгүүлэн саналын хуудсанд бичигдсэнээс урьдчилсан дүнгээр дээрх Ардчилсан намаас нэр дэвшсэн Г.Хурцгэрэл, Д.Чинзориг, Д.Даваадорж, Р.Лхагвадорж, Б.Алтангэрэл нар сонгогдсон байна. Түүнчлэн санал хураалтаар МАН 36,75 хувь, АН 49,41 хувь, МАХН 13,18 хувийн санал авсанд хувь тэнцүүлэх тогтолцоогоор 12 суудлыг хуваарилахад МАН 4 суудал, АН 6 суудал, МАХН 2 суудал тус тус авсан байна.
Говь-алтай аймгийн Сонгуулийн хороо энэ сарын 21-ний өдөр хуралдаж дахин сонгуулийн санал хураалтын дүнг хэлэлцээд холбогдох тогтоолоороо түүнийг баталгаажуулжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан