Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Н.Манделагийн чихэнд ”үүрлэсэн” туулай
Сар гаруйхны өмнө мөнх бусыг үзүүлсэн Өмнөд Африкийн удирдагч агсан Нельсон Манделагийн хөшөөний чих дотор нэгэн туулай "үүрлэсэн" байсныг саяхан олж мэджээ. Н.Манделаг хөдөөлүүлсний маргааш эл хөшөөг нээхэд олон мянган хүн үзэж харсан ч гэлээ чихэн дотор нь туулай байгааг хэн ч олж хараагүй аж. Претори дахь Засгийн газрын цогцолборын гадна байрлуулсан энэ хөшөө 9 метр өндөр учраас чихэн дэх туулайг нь хэн ч анзаараагүй бололтой.
Мэдээж тэр туулай жинхэнэ биш, хөшөөн доторх хөшөө маягаар хийсэн эд ажээ. Гэвч бурхан шиг бишрэн шүтдэг удирдагчийнх нь чихэн дотор ямар нэг амьтан байгаагаар дүрсэлсэн энэ явдал өмнөд африкчуудад огтхон ч таалагдсангүй, их хүний дурсгалыг гутаан доромжилсон мэт санагджээ. Тийм ч учраас туулайг даруйхан авч хаяхыг шаардаж байна.

Уг хөшөөг хийсан хоёр уран бүтээлч энэ агуу хүний хөшөөг бүтээсэн шүү гэдгээ үеийн үед сануулж байхын тулд өөрсдийн гэсэн таних тэмдэг үлдээсэн нь энэ туулай аж. Уг нь, тэд хөшөөний өмдөн дээр өөрсдийн таних тэмдгээ үлдээхийг хүсч байсан ч зөвшөөрөөгүй гэнэ. Тиймээс хэн ч анзаарахгүй нууцхан газар туулай хийж орхиж. Туулай хийдгийн учир нь хөшөөг маш бага хугацаанд яарч сандран хийсэн гэсэн утга илэрхийлэхийг хүсчээ. Өмнөд Африкийн уугуул хэлээр хаас буюу туулай гэсэн үг нь мөн яаруу, давчуу гэсэн утгыг давхар илэрхийлдэг байна.

Сар гаруйхны өмнө мөнх бусыг үзүүлсэн Өмнөд Африкийн удирдагч агсан Нельсон Манделагийн хөшөөний чих дотор нэгэн туулай "үүрлэсэн" байсныг саяхан олж мэджээ. Н.Манделаг хөдөөлүүлсний маргааш эл хөшөөг нээхэд олон мянган хүн үзэж харсан ч гэлээ чихэн дотор нь туулай байгааг хэн ч олж хараагүй аж. Претори дахь Засгийн газрын цогцолборын гадна байрлуулсан энэ хөшөө 9 метр өндөр учраас чихэн дэх туулайг нь хэн ч анзаараагүй бололтой.Мэдээж тэр туулай жинхэнэ биш, хөшөөн доторх хөшөө маягаар хийсэн эд ажээ. Гэвч бурхан шиг бишрэн шүтдэг удирдагчийнх нь чихэн дотор ямар нэг амьтан байгаагаар дүрсэлсэн энэ явдал өмнөд африкчуудад огтхон ч таалагдсангүй, их хүний дурсгалыг гутаан доромжилсон мэт санагджээ. Тийм ч учраас туулайг даруйхан авч хаяхыг шаардаж байна.

0 Сэтгэгдэл