Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Нөхөрлөл гэж үүнийг л хэлнэ
Хорт хавдраар өвчилж, химийн эмчилгээ хийлгэснээс болоод үсгүй болсон найзыгаа сэтгэл санаагаар дэмжихийн тулд зургаан настай бяцхан хүү өөрийнхөө үсийг хусуулжээ.
Зак, Винсент хоёр Миссури мужийн дунд сургуулийн нэгдүгээр ангид хамт сурдаг, сайн найзууд юм. Харамсалтай нь Зак цусны хорт хавдраар өвчилж, одоо химийн эмчилгээ хийлгэж байгаа аж. Энэ эмчилгээнээс болоод хүү үсгүй болсон нь өөрт нь маш таагүй байсан бололтой. Тиймээс түүний хамгийн сайн найз Винсент түүнийг ганцаархнаа үсгүй гэж битгий гутраасай гэсэндээ өөрийнхөө үсийг ч бас хусуулсан байна. Түүгээр ч барахгүй, найзынхаа өвчний тухай янз бүрийн мэдээлэл хайж цуглуулж байхдаа хорт хавдрын эмчилгээ маш өндөр үнэтэй гэдгийг олж мэдээд, мөнгөөр туслахыг хүсчээ. Винсент гэр бүлийнхэнтэйгээ хамтран өөрийн гараар 10 ширхэг ороолт хийж зарсан нь 200 ам.доллар болж, түүнийгээ найзынхаа эмчилгээнд нэмэрлэсэн байна. Сайхан сэтгэлт хүү ингэж сайн найздаа сэтгэлээрээ, үйл хэргээрээ тус дэм болж, нөхөрлөлийн утга учрыг хавь ойрынхондоо мэдрүүлж байна.





Yamar saihan setgel ve, huuhed ch gesen uhaan.....
Хорт хавдраар өвчилж, химийн эмчилгээ хийлгэснээс болоод үсгүй болсон найзыгаа сэтгэл санаагаар дэмжихийн тулд зургаан настай бяцхан хүү өөрийнхөө үсийг хусуулжээ. Зак, Винсент хоёр Миссури мужийн дунд сургуулийн нэгдүгээр ангид хамт сурдаг, сайн найзууд юм. Харамсалтай нь Зак цусны хорт хавдраар өвчилж, одоо химийн эмчилгээ хийлгэж байгаа аж. Энэ эмчилгээнээс болоод хүү үсгүй болсон нь өөрт нь маш таагүй байсан бололтой. Тиймээс түүний хамгийн сайн найз Винсент түүнийг ганцаархнаа үсгүй гэж битгий гутраасай гэсэндээ өөрийнхөө үсийг ч бас хусуулсан байна. Түүгээр ч барахгүй, найзынхаа өвчний тухай янз бүрийн мэдээлэл хайж цуглуулж байхдаа хорт хавдрын эмчилгээ маш өндөр үнэтэй гэдгийг олж мэдээд, мөнгөөр туслахыг хүсчээ. Винсент гэр бүлийнхэнтэйгээ хамтран өөрийн гараар 10 ширхэг ороолт хийж зарсан нь 200 ам.доллар болж, түүнийгээ найзынхаа эмчилгээнд нэмэрлэсэн байна. Сайхан сэтгэлт хүү ингэж сайн найздаа сэтгэлээрээ, үйл хэргээрээ тус дэм болж, нөхөрлөлийн утга учрыг хавь ойрынхондоо мэдрүүлж байна.






0 Сэтгэгдэл
2014.01.23
























